Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОРИН ЖИЛИЙН ТӨГСГӨЛ

Posted by bolod on October 20, 2010

Өнөөдөр байнгын парламенттай болсны 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган болж өнгөрлөө. Ямар ч л байсан олон намын тогтолцоотой, ардчилсан сонгуультай, байнгын парламенттай болсоны 20 жилийн ойг тэмдэглэж байна.

Ардчилагчид, хувьсгалчидтай зад авалцдаг байсан тэртээ саяхны он жилүүдэд, 1990 онд хувьсгал болсон болоогүй хэмээн мэтгэлцдэг байлаа. Тэгсгээд аль аль тал нь, XX зуунд Монголд гурван том хувьсгал болсон хэмээн ярих тал руугаа хэлбийсэн. 1911, 1921, 1990 онуудад. Хамгийн сүүлд 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялсан гэж ярьж бичих болсон билээ. Миний хувьд, 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялсан гэдэгт итгэдэг байсан боловч сүүлийн жилүүдэд улам их эргэлзэх боллоо. Ер нь хувьсгал энэ тэр болсон юм уу? Социализмаасаа салсан юм уу даа үгүй юм уу? Үнэ чөлөөлөгдсөн гэж үү? Монголд эдийн засгийн эрх чөлөө байгаа гэж үү? Төвлөрсөн төлөвлөгөөнөөсөө салсан бил үү? Үзэл суртлын хүлээснээс ангижирсан гэж үү? Монгол хүн үг хэлэх хэвлэн нийтлэх эрхтэй юм уу, үгүй юу гэх мэтээр, гэх мэтээр цааш хөвөрнө.  

Одоо бүр яван явсаар “ардчилсан хувьсгалыг” хэн хийсэн юм бол хэмээн эргэлзэхэд хүрч байна. Би, сүүлийн бүтэн жилийн турш “Хорин жилийн цуврал” нэртэй цуврал бичлэгүүдийг блогтоо тавьсан. 1990 оны гэсэн тусдаа категори нээж, тэр үеийн холбогдолтой үйл явдлуудыг сэргээн сануулахыг хичээж байсан. 1990 онд бас ч гэж үйл явдал болсон юм шүү гэдгийг сануулахын тулд. Нэр хүндээ барчихаад байгаа ардчилагчид энэ 20 жилийн ойг тохиолдуулан дурсамжаа сэргээж, дурсамжаараа ч болов нэр хүндээ сэргээж, эргээд алсын зорилго руугаа тэмүүлэх болов уу гэж найдаж байсан. Зөвхөн би ч биш, олон хүн Ардчиллын партизануудыг 20 жилийн ойгоор далимдуулж сайн сурталчилгаа хийх байх гэж хүлээлттэй байсан байх.

Харин эсрэгээр санаачлагыг МАХН авч, энэ 20 жилийн үйл явдлын үр дүнг өөртөө нааж байна. Тэд туж эсэргүүцэж байгаагүй, туж манлайлсаар өдий зэрэгт хүргэсэн болж таарав. Ардчилсан хувьсгалыг МАХН-ын захиалгаар, МАХН-ын зөв мэргэн бодлогоор хийсэн болж таарав. Ардчилсан хувьгалын партизанууд чинь дандаа МАХН-ын гишүүд болж одов. Хорин жилийн үйл явдлын алдаа сургамжийг МАХН дүгнэн хэлэлцэж, ирэх 20 жилийн бодлогоо тодорхойлж байх юм. 1990 оны хувьгал жинхэнэ утгаараа өрнөсөн, олон удаагийн жагсаал цуглаан болж байсан  Эрх чөлөөний талбайг, МАХН “өмчилж” Тусгаар тогтнолын талбай болгон нэрийг нь өөрчлөв, тохижуулан өөриймшүүлэв. МАХН-ын төв байрыг тусгаар тогтнолын ордон гэж нэрлэнэ, Нийслэлийн намын байрны өмнөх талбайг тусгаар тогтнолын талбай гэж нэрлэнэ, МАХН байгуулагдсан өдрийг Эх орончдын өдөр гэж нэрлэнэ. Энэ логикоор бол МАХН-ынхан эх орончид харин бусд нь эх орончид биш болж таарна. Энэ логикоор бол МАХН, тусгаар тогтнолыг ордончлон, талбайчлан тахиж өөрийн брэнд болгочихов, МАХН-ынх биш бол тусгаар тогтнолоо наймаалагч, үл тоогч, урвагч дагаар орогч болох аж. Та тусгаар тогтносон Монгол улсын иргэн юм бол Тусгаар тогтнолын ордонд очиж, тус ордонд байрлах намд элсэх хэрэгтэй шахуу л юм тулгаж байна. Байсаар бүр үндэсний үзэл ч бас МАХН-ынх болов.

Улстөрчид, намчингууд яаж авирлах нь надад падгүй ч АН-ынхан яагаад ийм хүлцэнгүй байгааг гайхаад байгаа юм. Авторын эрхийг булаацалдаж, ардчиллыг өмчлөх шаардлагагүй ч энэ боломжийг тэд л хамгийн түрүүнд ашигламаар юм? Тэгсээр би ганцхан дүгнэлтэд хүрлээ. АН, стандарт бус засгийн газарт дагаар орохдоо “сүнсээ худалдчихсан” юм байна. Нэр төр, үзэл баримтлал, өнгөрсөн түүх, ололт амжилт, ирээдүйгээ ч хамт худалдчихаж. Санаачлагаа алдчихаж. МАХН тусгаар тогтнол гэж хашгичаад байгаагийн цаана, зарим намууд тусгаар тогтноогүй шүү гэдгийг сануулаад ч байх шиг. Улстөр судлалд автономит нам, эсвэл колони нам гэсэн нэр томъёо ойлголт байдаг болов уу? Байдаггүй бол байж болох болов уу? бүү мэд. АН өнөөдөр эгээ л Манжийн дарлалд байгаа адил МАХН-д тал засагч дагуур нам, өөрийн гэх мэдэлгүй, бусдын аяар отго жинс цалин пүнлүү горьдсон түшмэдээр дүүрчихсэн байгаа ч юм шиг. Одоо л АН жинхэнээсээ өөд болж байгаа бололтой.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: