Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“МИКРО” ТҮВШИН

Posted by bolod on November 19, 2010

Микро автобуснууд гэж замын бөглөө үүсгэдэг жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг үл тоодог, давхарлаж зогсдог, орилж хашгичдаг, хүн авах гээд хүлээгээд зогсчихдог, хүнээ булаацалдаж уралддаг, хүн дайрчих гээд байдаг, аваар осол гаргамтгай, дуртай газраа зогсож хүн буулгана, дуртай газраасаа хүн шүүрч авна, дуртай замаараа сүвлэн давхидаг дүрэмгүй замбараагүй тээврийн хэрэгсэл байдаг гэж хүн бүхэн ам амандаа муулдаг ярьдаг байлаа. Хотын төвөөр сүүлийн үед микронууд явуулахаа байж, микро автобуснууд харагдахаа байсан ч “микро” араншинтай жолооч нар хуучин хэвээр байгаа. Өмнөх ерөнхий сайдын буянаар нийтийн тээврийн компаниудын парк шинэчлэл хийж, 400 том оврын автобус нийтийн тээвэрт нэмж зүтгэх болсноор микронуудыг халж, микро автобусны жолооч нарыг макроавтобусны жолооч болгон авсан гэдэг. Микроны жолооч, микроных л юм болохоор макро барьсан ч гэсэн микро араншингаа гаргаж, автобусны буудлууд дээр давхарлан зогсож, хүнээ авахаар уралдаж хэрэлдсээр л, макро бөглөрөл түгжрэл, макро бухимдал үүсгэсээр байгаа. За тэрч яахав тэгсгээд цэгцрэх биз.

Харин манай улстөрд микро түвшний зарим нэг хүмүүс макро түвшинд гарчихсан мэт санагдах боллоо. УИХ-ын гишүүд чинь хууль тогтоох том эрх мэдэлтэй хүмүүс. Хууль тогтоохын зэрэгцээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байх учиртай. Гэвч тэд гүйцэтгэх засаглалд хутгалдах, сургуулийн дээвэр, цэцэрлэгийн засвар, эмнэлгийн халаалтын асуудлуудыг ч гэсэн мэдэлцэх гээд хүсээд байдаг нь нөгөө л микро түвшинтэй холбоотой юм. Тэдэнд том оврын эрх мэдэл өгөөд байхад бага оврын эрх мэдлээс булаацалдаад байгаа нь макро түвшний биш микро түвшний улс төрчид болохыг нь батлан харуулж байгаа юм.

Их хурлын гишүүний мөнгө, тойргийн мөнгө энэ тэр гэж янз бүрээр нэрлэж, сонин хэвлэлээр баалуулсан мөнгөө яаж ийж байгаад л шадар сайдын багц ч гэнэ үү аль нэг газарт нууж хааж байгаад л батлуулж таараа. 10 сая, 100 сая, 500 сая, 1 тэрбум гэх мэтээр тасралтгүй өсөн нэмэгдэх, үл буурах энэ мөнгөний зарцуулалтад хяналт тавьж байгаа ч хүн алга, хариуцлага тооцож байгаа ч хүн алга. УИХ-ын гишүүд 76 –уулаа, толгой дараалан энэ мөнгөөр тойрог дээрээ дургиж наргиж, гараа угааж, ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг базааж байна. Төсөв хэлэлцэж байгаа яг энэ үед тэд бага оврын байтугай бүр бичил оврын асуудлуудтай хүртэл хутгалдах аж. Тийм л их хүсээд байгаа юм бол орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлээд, орон нутагтаа очоод захиран зарцуулаад сууж байвал барав. Манай их хурлын гишүүд макро түвшний биш микро түвшний улс төрчид аж. Тэд УИХ-д сууж хууль тогтоох биш, аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга хийхийг хүсдэг, тийм л зиндааны микро түвшний улстөрчид ажээ. Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: