Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for April, 2008

Улс төрийн социологийн судалгааны зарим арга ба хэрэглээ.

Posted by bolod on April 2, 2008

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай оронд улс төрийн социологийн чиглэлээр эмпирик судалгаа голчлон хийгдэж байна. Тиймээс энэхүү өгүүлэлд улс төрийн социологид хэрэглэгддэг зарим нэг эмпирик аргын талаар өгүүлэхийг зорилоо. Уг асуудал нь багагүй чухал бөгөөд юуны өмнө улс төрийн социологийн судалгааны хэмээх тусдаа онцгой арга байхгүй гэдгийг тэмдэглэн хэлэх ёстой. Гэвч нэг талаас социологийн судалгааны бүхий л аргыг улс төрийн социологид ашиглаж болдоггүй, нөгөө талаас тус салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, тавигдах шаардлага гэж бий. Тиймээс сүүлийн 5 жил бид улс төрийн социологийн чиглэлээр явуулсан олон арван судалгаа, зарим нэг туршлага, судалгаа хийх явцад төрсөн зарим нэгэн ажиглалт дээр үндэслэн өөрсдийн санал бодлыг багцлан өгүүлэх болно. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Uncategorized | 2 Comments »

Сонгуулийн мөрийн хөтөлбөр ба үр дүн: сонгогч ба улс төрч

Posted by bolod on April 1, 2008

Ц.Болд, Ч.Тамир

Нэг. Түүх өгүүлэхүй буюу 10000 яаж үүссэн бэ?

Ер нь 10000 төгрөг яаж үүссэн бэ? Энэ талаар товч түүх сөхье. 2004 онд УИХ-ийн сонгууль ойртож байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригч МАХН-ын нэр хүнд маш өндөр, төрөл бүрийн судалгаагаар 48 хувиас огтхон ч буухгүй байв. Сөрөг хүчний хувьд байдал туйлын хүнд байлаа. Чухамдаа 1996 онд эвслийн анхны супер ялалтаас хойш бараг 8 жилийн туршид бүхий л сонгуульд ялагдал хүлээжээ. Тиймээс 2004 оны УИХ-ын сонгуульд эвсэн оролцох нь чухал байв. Сонгуулийн өмнө сөрөг хүчний намууд хүчээ нэгтгэх хүнд хүчир ажил удаан хугацаанд явагдав. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Leave a Comment »