Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for July, 2008

Хэн нь үнэн яриад байнаа?

Posted by bolod on July 21, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан төлөв байдлын талаар намууд хэт эртдэн баяр хөөртэйгөөр мэдэгдэл хийснээс хойш, 7 сарын 1 -ний үйл явдлын дараагаар, Ерөнхийлөгч Онц байдал зарласны сүүлчээр, 86 жилийн түүхтэй МАХН-ын Цагаан байшин Цогтын цагаан байшин шиг шатсанаас улбаалан олон хүн, улс төрч, субъектүүд байр сууриа илэрхийлж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр дундаас хариуцлагатай албан тушаалтнуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүд нь ямар ч хий зөрүүгүй үнэнийг өгүүлсэн байх учиртай байлаа. Хий зөрүү гарч байвал, худлаа ярьж байна гэсэн үг. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Цанхаархал | Leave a Comment »

“Чөлөөт” ТВ

Posted by bolod on July 21, 2008

Манай ТВ-үүд өөрсдийгөө магтахдаа, хурдан, шуурхай, газар дээрээс нь мэдээлдэг, нэг талыг барьдаггүй, тэнцвэртэй мэдээлэл, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, авлигаас ангид, хараат бус гэхчлэн мөн ч олон янзаар таниулж байдаг. Монголд өнөөдөр арав гаран сувгаар ТВ-үүд мэдээллээ цацаж байна. Гэхдээ аль нь чөлөөт ТВ юм бэ? Хэн нэгнээс хараат бус, аль нэг нам хүчний мэдлийн бус, үзэл суртлаас ангид тийм ТВ байна уу? Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Сонгууль-2008, Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

Ё.Отгонбаяр юунаас айв

Posted by bolod on July 21, 2008

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “хэрэв сонгуулийн дүн будлиантай болсон гэж үзэж байгаа бол дахин сонгууль явуулахад бэлэн байна. МАХН дахин сонгууль явуулахаас айхгүй” гэх мэтээр мэдэгдэв. МАХН-ын дарга С.Баяр ч яг ийм мэдэгдлийг хийж байсан. Сонгуулийн дүн будлиантай болчихлоо. Сонгууль каш болчихлоо гэж олон хүн мэдэгдээд ирэхээр тэд сандарч эхэлсэн бололтой. Уг нь тэднийг хэн ч айлгаагүй. Зарим нэг хүн дахин сонгууль явуулна энэ тэр гэж мэдэгдэх нь мэдэгдсэн. Гэхдээ МАХН дахин сонгуулиас айж байна гэж хэн ч хэлээгүй. “Би хулгайч биш” гээд хулгайч баригдлаа гэдэг шиг, бид айхгүй байна гэхчлэн ихл зоригтой мэдэгдэх ялдамд далд айдсаа зарлачихав. Асуудал айх эмээхдээ биш. Сонгуулийн дүнг будлиангүй гаргахдаа л байгаа юм. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Сонгууль-2008, Uncategorized | Leave a Comment »

Алтайгийн “25”

Posted by bolod on July 14, 2008

2008 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтайгийн гол тодотгол нь “25-ын Алтай” байлаа. Үнэхээр Алтайг Зоригийн гэхээсээ илүүтэйгээр 25-ын Алтай гэхээр хүн болгон мэддэг. 25 телевиз гэхээр бас л Алтай юун түрүүнд санагддаг. З.Алтайгийн гол гавъяа нь ч 25 ТВ-ийг байгуулсан явдал байж магадгүй.
1996 -2000 онуудад 25 телевиз МАХН-ын талыг барьж байх шиг санагддаг байв. 25 ТВ-ээр л МАХН-ыг дэмжсэн, нааштайгаар харуулсан, тэдний байр суурийг харуулсан нэвтрүүлгүүд илүүтэй гарч байх шиг байсан. 25 телевиз Хувьсгалт намын телевиз шиг л Ардчилсан Холбоо эвслийн засгийн газрыг шүүмжилж, “ардчиллын” партизануудыг муулж хаядаг байлаа.
2000-2004 онд АН-ыг дэмжиж, МАХН-ыг хурцаар шүүмжилдэг, зоригтой хэлдэг, хэлүүлдэг ТВ нь ганцхан 25 байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэр үеэр нэг хэсэг Eagle телевиз ч хаагдсан байсан санагдана. Сөрөг хүчний үзэл бодлыг олон нийтэд хүргэж, сөрөг хүчний байрь суурийг өмөөрч, дуу хоолой нь болж байсан ТВ нь 25 л болж байлаа. Үнэндээ нэг их сүртэй сөрж байгаагүй ч мэдээлэл хаалттай байсан тэр үедээ л хангалттай зориг гарган сөрөг хүчнийг дэмжиж дуу хоолойг нь аль чадахаараа л гаргасан гэж боддог. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 1 Comment »

Теле одууд

Posted by bolod on July 14, 2008

2008 оны УИХ-ын сонгуульд МАХН, АН –аас нэр дэвшигчдээс гадна ердөө л гуравхан хүн ялалт байгууллаа. ИЗН-ын С.Оюун, Иргэний Эвслийн Д.Энхбат, бие даагч З.Алтай гурав л цэвэр хувь хүнийхээ нэр хүндээр ялалт байгуулсан гэж хэлж болно. Гэхдээ үүнээс З.Алтай, Д.Энхбат хоёр нь улс төрд “шинэ” хүмүүс бөгөөд энэ шинэ хүмүүс яаж гарч ирэв гээд харвал хоёулаа л телеодууд байх аж. Д.Энхбатын олонд танигдсан, хүнд таалагдсан гол шалтгаан нь яах аргагүй Форум нэвтрүүлэг бол З.Алтайгийн хувьд “25” телевиз нь түүний харьцангуй давуу тал болж байна. Тэдний аль аль нь хувь хүний имижээрээ сонгуульд ялалт байгуулжээ. Дөрөвхөн жилийн өмнө намын фон голлох хүчин зүйл байсан бол энэ удаагийн сонгуульд хувь хүний хүчин зүйл хүчтэй нөлөөллөө. Сонгуулийн луйвар, элдэв бусад хүчин зүйлийг тооцолгүйгээр харахад энэ удаагийн сонгуульд хувь хүний хүчин зүйл урьд урьдах сонгуулиудаас илүү нөлөөлж байсныг батлах олон баримтыг дурдаж болно. Гэхдээ хувь хүний хүчин зүйл хүчтэй нөлөөлж байгаа гэдэг нь тухайн хүний хэр чадвартай хийгээд хэр зэрэг шударга, эх оронч, ноён нуруутай улс төрчийн шалгуур огт биш юм. Ердөө л олонд танигдсан байдлын л шалгуур ажээ. Энэ ч утгаараа шинэ улстөрчдөөсөө илүү хуучин авлигач луйварчид нь илүү сонгогдчихсонд гайхаад байх зүйлгүй.

Хэвлэл мэдээлэл гэдэг үнэнхүү хүчтэй зэвсэг буюу

Posted in Сонгууль-2008, Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

ОНЦГҮЙ ТЕЛЕВИЗ

Posted by bolod on July 6, 2008

Би сонгууль дуусахыг тэсэн ядан хүлээж байсан. Зарим хүний хувьд улс төр, нам, сонгууль зэрэг нь 4 жилд нэг удаа тохиох баяр, мөнгө олох зах зээл, дээд давхаргад шилжих боломж, цэнгэлийн манлайг эдлэх үе байх л даа. Улс төрөөр бөөлжихгүйгээр амьдарч чадахаа байсан хүмүүсийн хувьд энэ нь алтан боломж байсан биз. Улс төрөөс холдчихвол уснаас гарсан загас шиг ангалзах арчаагүй хүмүүсийн хувьд энэ нь жинхэнэ баяр цэнгэл байсан бол улс төрийн мэдээллийн энэ үерт харин мань мэт шиг жирийн иргэд живэхээ шахаж байлаа. Яахав эхэндээ сонирхолтой л байлаа. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

Хүчирхийлэл ба нийгмийн эмх замбараагүй байдал

Posted by bolod on July 3, 2008

Доорх бичлэгийг би 2 жилийн өмнө бичсэн байна. Тухайн үед politics.mn сайтад тавигдсан бөгөөд энэ агуулга нь уржигдрын үүсэн нөхцөл байдалтай таарч буй тул дахин тавьж байна.  

Хүчирхийлэл, хүчирхийллийг төрүүлдэг гэж нэг үг бий. Энэ үг зарим тохиолдолд нүдийг нь олсон юм шиг илэрхийлэх юм. Монголын ард түмэн аливаа дарангуйлал хүчирхийллийг нэг хэсэгтээ айдас хүйдэст автан хүлцэн өнгөрүүлдэг нь тэвчээртэйнх биз. Гэхдээ энэ хүчирхийлэл чинээндээ тулах үед оньсыг нь мулталсан пүрш шиг харвадаг, зад тавьдаг. Энэ тэвчээр XX зууны эхэнд нэг задарсан, XX зууны сүүлээр нэг задарсан, одоо XXI зууны эхэнд дахин нэг тэсрэлт болох гээд байх шиг. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Социал хөдөлгөөн, Uncategorized | 1 Comment »

НЭР ДЭВШИГЧИД БОРЛОЧИХОЖ

Posted by bolod on July 3, 2008

Нэр дэвшигчид хавтгайдаа “Борлочихож”. Сар шахуу гадуур явж, сонгогчидтой уулзалт хийж, нар салхинд цохиулаад зарим нь бүр тас хар болчихож. Уруул ам нь омголтоод, осгоруутаж, цахлайтаад, зарим нь бүр нүүр нь сайртчихсан байна хөөрхийс. Телевизийн дэлгэцэнд шүд нь гялалзаж нүд нь гэрэлтэн, үсээ тослож, хувцсаа индүүдэн гялалзаж байдаг эрхмүүд бүр царай алдчихаж. Аргагүй дээ, зайлуул ийм юмыг тэр болгон үзсэн биш. 4 жилд ганц удаа салхинд гарч, ийм удаан хугацаагаар тасралтгүй гадуур тэнэж байгаа юм чинь. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008 | Leave a Comment »

СОНГУУЛИЙН ИРЦ

Posted by bolod on July 3, 2008

Сонгуулийн өдөр 12 цагийн байдлаар ирц бараг 30 хувьтай байна хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан ёсоор мэдээллээ. Үүнд сонгуулийг зохион байгуулж буй тойрог хэсгийн хороодын ажилчид ч сэтгэл хангалуун байгаа ажээ. Сонгууль өглөөний 7 цагт эхэлсэн бөгөөд орой 22 цаг хүртэл нийтдээ 15 цаг үргэлжлэх юм. Эхний 5 цагийн байдлаар нийт сонгогчдын 30 орчим хувь оролцсон байгаа аж. Үүнийг энгийн арифметикаар бодож үзвэл сонгуулийн ирц 90 хувь дөхөж магадгүй гэсэн горьдлогыг төрүүлж байна. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »