Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОНЦГҮЙ ТЕЛЕВИЗ

Posted by bolod on July 6, 2008

Би сонгууль дуусахыг тэсэн ядан хүлээж байсан. Зарим хүний хувьд улс төр, нам, сонгууль зэрэг нь 4 жилд нэг удаа тохиох баяр, мөнгө олох зах зээл, дээд давхаргад шилжих боломж, цэнгэлийн манлайг эдлэх үе байх л даа. Улс төрөөр бөөлжихгүйгээр амьдарч чадахаа байсан хүмүүсийн хувьд энэ нь алтан боломж байсан биз. Улс төрөөс холдчихвол уснаас гарсан загас шиг ангалзах арчаагүй хүмүүсийн хувьд энэ нь жинхэнэ баяр цэнгэл байсан бол улс төрийн мэдээллийн энэ үерт харин мань мэт шиг жирийн иргэд живэхээ шахаж байлаа. Яахав эхэндээ сонирхолтой л байлаа. Сүүлдээ хэтэрхий олон мэргэн жараахай гараад нэгнийхээ ярьсныг нөгөө нь давтаад, өрсөлдөөд байгаа мөртлөө нөгөөгөө магтаад, өөр намууд мөртлөө адилхан хөтөлбөр дэвшүүлээд байхаар ёстой боож үхмээр, үгүй мэдээлэл дунд живж үхэхээ шахаж байлаа. Ашгүй Европын аварга шалгаруулах тэмцээн энэ үеэр давхцаж, амьсгаа авах боломж олгож байсан гэхэд болно. Үүнийх нь төлөө С1 телевизэд баярлаад зогсохгүй, амь аварсан ачтан гэж тооцоход ч буруутахгүй.
Сонгууль дуусаж улс төрийн бөөлжиснөөс салж санаа амрах нь гэтэл 7 сарын 1 –ний үйл явдал болж, онц байдал зарлан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаачихлаа. Ганц МҮОНРТВ үлдэж, болоогүй бас “тэнцвэртэй мэдээлэл” өгнө гэсэн уриатайгаар нэг талын мэдээллийг ёстой тэнцвэргүй өгч гарлаа. Хэвлэлийн хүрээлэнгээс гаргадаг судалгаагаар Үндэсний телевиз тэргүүлэх байрлалаа алдсан тухай урьд нь зөндөө л зарлаж байсан. Гэхдээ л хуучин бууны хугархай бий биз гэж бодоод ядаж “Цагийн Хүрд” –ээ үздэг байлаа. Арван хэдэн телевиз үздэг болохоор аль нь сайн аль нь мууг нэг их ялгаж чадахаа байчихдаг бололтой. Олон сувган дунд эргэлдээд ямар ч гэсэн нэг юм олж үзээд байдаг байсан ажээ. Гэтэл ганцхан телевиз үлдэнгүүт, юу вэ. Арай ч дээ. ММ агентлаг ийм чадваргүй юм уу, Монгол ТВ ийм арчаагүй юм уу, юугий нь ТВ гэж нэрлэдэг байнаа. Ядаж хүүхэд хуурах хүүхдийн нэвтрүүлэг ч, хүүхэлдэйн кино ч, залуучуудыг сатааруулах цэнгээнт нэвтрүүлэг ч, спортын хөтөлбөр ч, хөгшдийг тайвшруулах савангийн дуурь ч байхгүй ажээ. Ядаж аятайхан кино, олигтойхон клип ч Монгол ТВ-ийн архивт байдаггүй гэж үү? Улс төр гаргах нь мэдээж хязгаарлагдмал байсан, гэхдээ ийм арчаагүй ТВ юм уу, ийм чадваргүй уран бүтээлчид хамт олон гэж үү? Ёстой онцгүй телевиз байна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: