Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Алтайгийн “25”

Posted by bolod on July 14, 2008

2008 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтайгийн гол тодотгол нь “25-ын Алтай” байлаа. Үнэхээр Алтайг Зоригийн гэхээсээ илүүтэйгээр 25-ын Алтай гэхээр хүн болгон мэддэг. 25 телевиз гэхээр бас л Алтай юун түрүүнд санагддаг. З.Алтайгийн гол гавъяа нь ч 25 ТВ-ийг байгуулсан явдал байж магадгүй.
1996 -2000 онуудад 25 телевиз МАХН-ын талыг барьж байх шиг санагддаг байв. 25 ТВ-ээр л МАХН-ыг дэмжсэн, нааштайгаар харуулсан, тэдний байр суурийг харуулсан нэвтрүүлгүүд илүүтэй гарч байх шиг байсан. 25 телевиз Хувьсгалт намын телевиз шиг л Ардчилсан Холбоо эвслийн засгийн газрыг шүүмжилж, “ардчиллын” партизануудыг муулж хаядаг байлаа.
2000-2004 онд АН-ыг дэмжиж, МАХН-ыг хурцаар шүүмжилдэг, зоригтой хэлдэг, хэлүүлдэг ТВ нь ганцхан 25 байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэр үеэр нэг хэсэг Eagle телевиз ч хаагдсан байсан санагдана. Сөрөг хүчний үзэл бодлыг олон нийтэд хүргэж, сөрөг хүчний байрь суурийг өмөөрч, дуу хоолой нь болж байсан ТВ нь 25 л болж байлаа. Үнэндээ нэг их сүртэй сөрж байгаагүй ч мэдээлэл хаалттай байсан тэр үедээ л хангалттай зориг гарган сөрөг хүчнийг дэмжиж дуу хоолойг нь аль чадахаараа л гаргасан гэж боддог.
Харин 2004-2008 онд 25 телевиз албан ёсоор зарлаагүй ч гэсэн Хөдөлгөөнүүдийн төв ТВ шиг л байлаа. Нийгмийн олон хөдөлгөөн, эвсэл холбоодын дуу хоолойг 25 телевиз л ямар ч цензургүй шууд дамжуулж, олон талын байрь суурийг чухам л тэнцвэртэй мэдээлж байсан билээ. Зарим нэг телевизүүд илэрхий нэг талыг барьсан мэдээллийг цацаж, гутаан доромжлох бодлого барьж байхад, 25 телевиз л тэднийг дэмжиж, хөөргөж байх шиг байсан. Олон ч телевиз тэднээс суралцаж, тэдэн шиг хурц дайчин сурвалжлагууд, ярилцлагууд, нэвтрүүлгүүдийг бэлдэн нэвтрүүлдэг боллоо.
Одоо ингээд бодоод байхад 25 телевиз, нөгөө яриад байдаг ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭЛ хүргэх гэсэн үүргээ л нэр төртэй биелүүлж байсан аж. Тэрнээс биш Алтай, Авирмэд хоёр МАХН –д ч элссэнгүй, АН-д ч элссэнгүй. Энэ хоёр намыг хоёуланг хүнд хэцүү цагт хаясангүй, хяссангүй, эрх баригч болонгуут нь долигонож, долдойдсонгүй, шүүмжлэхээ шүүмжилж, хэлэхээ хэлж, үзүүлэхээ үзүүлж л байсан аж. Хэн сөрөг хүчин байна тэдний дуу хоолойг л гаргаж байж. Хэн нь цөөнх байна тэдний байр суурийг хүндэтгэлтэйгээр сонсож, түмэнд хүргэж байж. Энэ утгаараа 25 телевиз нийгэмд хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж, хариуцлагаа ухамсарлаж байсан юм болов уу даа.
Гэтэл сонгуулийн дараагаас байдал өөр болчих шиг. Ялангуяа 7 сарын 1-ний үйл явдлаас хойш нэг л биш болчихлоо. Нөгөө хурц дайчин, зоригтой, нэг талыг барьдаггүй, үргэлж шинэлэг, шуурхай “25” телевиз биш болчихлоо. Телевизүүдийн холбооны удирдлагуудтай нийлж байгаад хэн рүү нь ч бүү мэд баахан дайралт хийв. Баахан шүүмжлэв. Өөр үзэх юмгүй үзэгчид дуртай ч дургүй ч Алтайд гэртээ сууж байгаад баахан загнуулав. Яая гэхэв Хэвлэл мэдээллийн эрх мэдлийг тэд атгаж байгаа хойно. Тэд юугаа гаргана, юугаа ярина тэдний дурын хэрэг болж орхилоо.
Энэ байдлаараа бол “25”-ын Алтай УИХ-ын гишүүн болсон биш, 25-р телевиз нь “Алтайгийн” 25 болох догоо. Хэрэв бүхэл бүтэн телевиз, хэн нэг хүний, хэн нэг УИХ-ын гишүүний байрь суурийг баримталдаг болчивол юу болох вэ? ТВ-5, ТВ-9 энэ тэрийн нэг болчих вий дээ. Уг нь 25 телевиз хэн нэг хүнээс хараат бус байвал нийгэмд л хэрэгтэйсэн. Гэхдээ азаар 25 телевиз, Пүрэвхүү энэ тэр гээд чадвартай олон сэтгүүлчтэй юм. Хоёр намын том том дарга нартай огтхон ч эмээлгүй, сандралгүй ярилцаж байна гээч. Одоо Алтайтай Алтайгүй тэд нь 25-ыг өлхөөн аваад явчихна даа…

Advertisements

One Response to “Алтайгийн “25””

  1. Tsogtoo said

    Tiim.

    Mash gyarkhai, sistemtei ajiglalt bna. Tegej sanagdsan shv!
    – Songuulin ye-r turiin bus bguullaguudin hiisen media monitoringin dungees harahad ch bas Undesni hemjeend medeelel tugeedeg 5 TV-s /Bolovsrol suvgiig es tootsvol/ MN25 l iluu tentsvertei medeelel hurgesen bsan. Ene songuulin umnu yum /tani helsneer 7 sarin 1-s umnu/.
    – Harin tuunees hoish nuguu asuudliig gazar deerees ni shuud, shuurhai hurgedeg tv maani alga bolchloo. Eagle, C1 : MNB, MN25, TV9, TV5, UBS gesen huch tentsvergui haritsaa togtjee gej…

    Tsogtoo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: