Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Ё.Отгонбаяр юунаас айв

Posted by bolod on July 21, 2008

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “хэрэв сонгуулийн дүн будлиантай болсон гэж үзэж байгаа бол дахин сонгууль явуулахад бэлэн байна. МАХН дахин сонгууль явуулахаас айхгүй” гэх мэтээр мэдэгдэв. МАХН-ын дарга С.Баяр ч яг ийм мэдэгдлийг хийж байсан. Сонгуулийн дүн будлиантай болчихлоо. Сонгууль каш болчихлоо гэж олон хүн мэдэгдээд ирэхээр тэд сандарч эхэлсэн бололтой. Уг нь тэднийг хэн ч айлгаагүй. Зарим нэг хүн дахин сонгууль явуулна энэ тэр гэж мэдэгдэх нь мэдэгдсэн. Гэхдээ МАХН дахин сонгуулиас айж байна гэж хэн ч хэлээгүй. “Би хулгайч биш” гээд хулгайч баригдлаа гэдэг шиг, бид айхгүй байна гэхчлэн ихл зоригтой мэдэгдэх ялдамд далд айдсаа зарлачихав. Асуудал айх эмээхдээ биш. Сонгуулийн дүнг будлиангүй гаргахдаа л байгаа юм.
Сонгуулийг дахин явуулахыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь сонгуулийг булхайтай явуулсныг хүлээн зөвшөөрнө гэсэн хэрэг мөн. Сонгуулийг булхайтай явуулснаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь сонгуульд ялж чадахгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрч айж байснаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. МАХН-ын бага хурал дээр С.Баяр “Би намаа ирэх сонгуульд ялуулахын тулд чадахаасаа авахуулаад чадахгүйгээ хүртэл хийнэ, зүтгэнээ” гэж үүрэг авсан. Тэр чадахгүйгээ хүртэл гэдэгт нь энэхүү сонгуулийн элдэв башир арга, луйвар булхай багтаж байсан юм биш биз дээ гэж хардахад ч хүргэж байна. Тэгэхээр бид дахин сонгууль явуулахаас айхгүй байна гэдэг нь цаагуураа айж байгааг л харуулж байгаа хэрэг юм. Дахин сонгууль явууллаа гэхэд тэр ачааллыг Монголын эдийн засаг, нийгэм, нийгмийн сэтгэл зүй даахгүй. Үүнээс ч гэсэн тэд үхтлээ айж байгаа.
Гэхдээ Отгонбаяр дарга бол үнэхээр зоригтой хүн билээ. Тэр МАХН авлига авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй албан бичиг хүртэл бичээд баримтжуулаад өгөхөөс хүртэл айдаггүй тун ч зоригтой хүн билээ.
2008 оны 7 сарын 9

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: