Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“Чөлөөт” ТВ

Posted by bolod on July 21, 2008

Манай ТВ-үүд өөрсдийгөө магтахдаа, хурдан, шуурхай, газар дээрээс нь мэдээлдэг, нэг талыг барьдаггүй, тэнцвэртэй мэдээлэл, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, авлигаас ангид, хараат бус гэхчлэн мөн ч олон янзаар таниулж байдаг. Монголд өнөөдөр арав гаран сувгаар ТВ-үүд мэдээллээ цацаж байна. Гэхдээ аль нь чөлөөт ТВ юм бэ? Хэн нэгнээс хараат бус, аль нэг нам хүчний мэдлийн бус, үзэл суртлаас ангид тийм ТВ байна уу?
Би уг нь “25” телевизийг анхны хувийн чөлөөт ТВ гэж боддог байсан. Алдсан байж. Нэг хүнээс хараат юм билээ. EAGLE –ийг овоо дориун цөөнхийн дуу хоолойг гаргаад байдаг гэж ойлгодог байлаа. Онц байдал тогтоох тухай онц чуулган хуралдаж, түүгээр ТВ-үүдийн статусын тухай хөндөн ярилцсан гэсэн дам сураг гарснаас хойш тэд нам болчихов. Нам болох битгий хэл үзэл суртлын ТВ болчихлоо. Ийгл ТВ-ээр Магнай, Батзандан нарыг илэрхий буруутган, дайрсан мэдээллүүд цацах болов. Гэм буруутай нь хуулиар тогтоогдоогүй байхад яллан буруутгаж болохгүй гэдэг ч тэд буруутган дайрч байх юм. Хөөрхий эрхээ авч үлдэх гэсэндээ л тэр юм биз дээ. Сүүлийн хэд хоногт дандаа христийн шашнаа сурталчилсан кино гаргаад салахаа болив. Ийглыг хаах гэж байгаа гэнэ гэсэн цуурхал үнэний хувьтай болоод явчихав. Ингэж үзэл суртлын зэвсэг болж байсанд орвол хаагдаж байсан нь ч дээр биз.

Ер нь л манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг л орогнуур болчихож. Битүүхэн айдастай, байр сууриа тодорхойлж чадахгүй байгаа бололтой. 6 сарын 30-нд С.Баяр дарга манай нам яллаа гэсэн мэдэгдэл хийснээс хойш л ТВ-ын сурвалжлагчид, олон сэтгүүлчид айдаст автаж эхэлсэн билээ. Тааралдсан ганц нэг сэтгүүлчид бидний хамаагүй юм ярьдаг хөг өнгөрвөө гэж байсан юм. Дээр нь 7 сарын 1, онц байдал нэрмээс болж тэдний дуу хоолойг таглачихав. Энэ айдсаасаа сэтгүүлчид салж чадахгүй байна. Ингээд л 4 дэх засаглал устах юм гэж үү? Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ердөө л ингээд хасагдах хэрэг үү? Лав л одоохондоо Монголд хэвлэлийн эрх чөлөө хаагдмал байна.

2008 оны 7 сарын 19

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: