Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for October, 2008

ТАНЫ ИРЦИЙГ ХУДАЛДАЖ АВНА

Posted by bolod on October 28, 2008

Саналаа өгсөн иргэдэд урамшуулал өгөх хуулийн төсөл боловсруулна гэнээ. Энэ хэдэн УИХ-ын гишүүд ч бүр хийх ажлаа олж яддаг болж. АН-ынхан, ардчилсан намынхан ч юу байхав, ардчилсан намын увайгүйчүүд бүр дэмий тэнэцгээж эхэллээ. Эсвэл үнэхээр бүх зүйлийг мөнгөөр шийдэж болно гэж боддог болж байгаа юм болов уу? Эдийн засгийн хөшүүрэг хүчтэй нь хүчтэй л дээ. Гэхдээ сонгуулийн ирцийг хүргэхийн тулд сонгуульд ирж оролцсон сонгогчдод урамшуулал олгох нь хэр зөв бэ? Read the rest of this entry »

Advertisements

Posted in Uncategorized | Tagged: | 4 Comments »

БИ САМУУНД ОРОЛЦСОН БАЙЖ МАГАДГҮЙ

Posted by bolod on October 25, 2008

Хорь гаран жилийн тэртээ, хүнсний хорьдугаар дэлгүүрийн дэргэд олон хүнийг хамарсан нийгмийн эмх замбараагүй байдал бий болсон билээ. Оргодол цэргийг хашраах гэсэн комендантын цэргүүд өөрсдөө хашраалгасан нь тэр. Үймээн самууны учир шалтгаан хийгээд хожмын үр дагавар, түүнд оролцогчдын асуудлыг хэрхэн шийдсэн зэргийг үүнийг сараачигч миний бие төдий л сайн мэдэхгүй. Хожим хэвлэл мэдээллээс уншсан болон ам дамжсан ярианаас сонсоход л тийм юм болсон гэдэг. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, БИ . . ., Социал хөдөлгөөн | Tagged: | 2 Comments »

АЛТАНД БАРЬЦААЛАГДСАН ХҮН

Posted by bolod on October 21, 2008

Ийм нэг домог бий. Монгол даяар алдаршсан, өдгөө ч нэр нь цуурайтсаар байгаа өндөр Гонгорыг нэг удаа Америкийн худалдааны төлөөлөгч гэртээ урьж дайлж цайлжээ. Америк хүн өндөр Гонгорыг элдвээр зусардаж, манай пүүснээс дуртай цагтаа ирж хүссэн хэмжээгээрээ мөнгө авч хэрэглэж болно, бид танаас энэ насанд тань эргүүлж нэхэхгүй гэж. Өндөр Гонгор учрыг магадлаж, тэгвэл хойд насандаа яахав гэж асуутал, та их ухаантай хүн юм, та хэзээ нэгэн цагт үхэх нь дамжиггүй, тэр цагт эрдэнэт ясаа Америк улсад тушаавал бид бурхан адил тахиж, таны нэр алдрыг дэлхий даяар цуурайтуулна гэсэн байна. Энэ үгийг дутуу хагас сонсмогцоо Гонгорын уур хилэн бадарч, “Ар халхын буян байхад хувхай ясаа худалдаж идэх болоогүй, муусайн луйварчингууд манай нутгаас шалавхан зайлцгаа гээд ухасхийн босож америк төлөөлөгчийг унатал цохиод гарч явжээ. Хувхай ясыг минь алтанд барьцаалж авах гэлээ гэж их л сэжиглэж, уурлаж байсан гэдэг. Харин өнөөдөр бид сонгуулиар дамжуулан хувь заяагаа худалдах болоо юу даа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 1 Comment »