Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТАНЫ ИРЦИЙГ ХУДАЛДАЖ АВНА

Posted by bolod on October 28, 2008

Саналаа өгсөн иргэдэд урамшуулал өгөх хуулийн төсөл боловсруулна гэнээ. Энэ хэдэн УИХ-ын гишүүд ч бүр хийх ажлаа олж яддаг болж. АН-ынхан, ардчилсан намынхан ч юу байхав, ардчилсан намын увайгүйчүүд бүр дэмий тэнэцгээж эхэллээ. Эсвэл үнэхээр бүх зүйлийг мөнгөөр шийдэж болно гэж боддог болж байгаа юм болов уу? Эдийн засгийн хөшүүрэг хүчтэй нь хүчтэй л дээ. Гэхдээ сонгуулийн ирцийг хүргэхийн тулд сонгуульд ирж оролцсон сонгогчдод урамшуулал олгох нь хэр зөв бэ?

Энэ жилийн орон нутгийн сонгуулиар нийслэлд анх удаа ирц хүрсэнгүй. (Урьд нь ирц хүрэхгүй байх тохиолдол ганц нэг тойрог дээр л гарч байсан бөгөөд гэхдээ үүнийг хүмүүсийн ихэнх нь санадаггүй, санасан ч ярихыг хүсдэггүй) Сонгуулийн ирц хүрээгүй явдал нь анх удаа ноцтой түвшинд хүрч, үүнээс болоод нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдаж чадахааргүй мухардмал байдалд ороод байгаа юм. Хэрэв өмнөх туршлагаараа сонгуулийг дахин зохион байгуулбал ирц нь хүрэхгүйгээр барахгүй, улам дордох болно. Үүнийг улс төрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өмнөх туршлага ч үүнийг сануулж байгаа, судалгааны дүнгүүд ч баталж байгаа.

Сонгуулийн ирц хүрэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ гэдгийг тэд ойлгохгүй байна. Монгол улсын иргэд Үндсэн хуулинд заасанчлан сонгох, сонгогдох “халдашгүй дархан” эрхтэй билээ. Сонгох эрх гэдгийн цаана сонгохгүй байх эрх бас давхар агуулагдаж байгаа юм. Энэ эс үйлдэл нь улс төрчдөд, нийгмийн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд сонгогчдоос тавьсан дүн болоод байна. Түүнээс гадна улс төрийн, нийгмийн, эдийн засгийн бусад олон хүчин зүйлийн хам нөлөөлөл бий. Сонгуулийн ирц хүрээгүйн шалтгааныг нухацтай шинжилж, учрыг нь олох хүсэл улс төрчдөд байхгүй ажээ. Тиймээс л тэд амар хялбар аргыг олсон нь сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах явдал бололтой. Хуулийн дагуу явбал орон нутгийн сонгуулийн дүн эцэслэн шийдэгдэх боломж байхгүй, гацаанд орчихлоо. Тиймээс л хууль бус аргыг сонгох гэж байгаа ажээ.

Тэд (улс төрчид) иргэдийн саналыг худалдаж авдаг байсан. Гэхдээ үүнийг бага зэрэг нууцалж, элдэв аргаар далдаж албан бусаар ичингүйрч хийдэг байсан. Илэрхий мөнгө тарааж байгаа бичлэг баримт үй түм боловч шийдэгдсэн асуудал, үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн хүн нэг ч үгүй. Одоо үүнийгээ бүр хуульчилж хууль ёсны болгохнээ. Ядаж л сонгогчдын саналыг худалдаж авах гэж байна гэх мэтээр хэл ам гаргаж, хууль зөрчлөө гэхчлэн баалах явдал байдаг байсан бол хууль гаргаад баталчихвал бүх юм “хуулийн хүрээнд” явагдах болно.

Сонгуулийн ирцийг худалдаж авах гэж байгаа нь сонгогчдын саналыг худалдаж авч байгаагаас ямар ч ялгаагүй. Сонгуульд оролцвол танд мөнгө өгнө шүү гэнээ. Намайг сонгох хүмүүс ирцгээ, ирээд намайг эсвэл биднийг сонго, алийг нь ч хамаагүй сонго, алийг нь ч сонгосон үр дүн нь нэгэн ижил, тэртээ тэргүй танд мөнгө өгнө. Нийт хүн амынх нь 80% нь амьжиргааны түвшин доогуур байгааг ашиглаж хүсэл, шуналаа тулгах, аргыг сонгож байна. Ядуу тарчиг, ядарсан сонгогчдоороо тэгж л тоглох гэж байна. Одоохондоо ах дүү хоёр намаас нэр дэвшигчдийг сонгохоос өөр сонголтын боломж байхгүй учир, яаж ийж байгаад сонгуулийн ирцийг хүргэчихвэл, сонгуульд ТЭД ялж, “хууль ёсоор” орон нутгийн эрх мэдлийг хувааж авах боломжтой болох юм. Сонгуульд оролцсон 47% -ийн сонгогчид дээрээ мөнгөний хөшүүрэг нэмчихвэл ирцийг хүргээд зогсохгүй, сонгуульд оролцоогүй бойкотлогчдын саналыг үнэгүйдүүлж чадна. Сонгуульд оролцсон ч, оролцоогүй ч ялгаагүй миний санал үнэгүй ажээ. Надад ядаж сонгуульд оролцохгүй байх эрхийг минь үлдээгээч…

…ТЭД, хүүхдэд мөнгө өгч эхэлсэн, дараа нь шинэ мэндэлсэн хүүхдүүдэд мөнгө олгох болсон, шинэ гэр бүлд ч мөнгө өгч байгаа, МСҮТ-д суралцагсдад ч мөнгө өгнө, үдийн цайгаа зоогловол мөнгө өгнө. Одоо бүр ямаанд нь ч өгнө, тэмээнд нь ч өгнө, сонгуульд ороцвол мөнгө өгнө гэхчлэн хадуурч эхэллээ. Энэ мэтээр үргэлжилбэл удахгүй олигтойхон унгахад ч мөнгө өгдөг болох байх даа.

4 Responses to “ТАНЫ ИРЦИЙГ ХУДАЛДАЖ АВНА”

  1. zochin said

    suuliin oguulber taalagdav!

  2. amar said

    Нийтлэл тань таалагдлаа.
    Харин зарим нэг зүйл нь хэт нэг тал руу анхаарсан шиг санагдаж байна. Эрх чөлөө гэж ярих дуртай бидний зарим нь эрх чөлөөг хэт буруу ойлгоод байх шиг санагдаад байдаг юм. Сонгуульд санал өгөх өгөхгүй нь эрх ч, нөгөө талаасаа үүрэг байлтай. Тухайлбал та мэтийн зөв сонголт хийх хүмүүс нь онц шалтгаангүй л бол сонгуульд оролцохгүй бол хэдэн цаасанд богтлогдсон нөгөө хүмүүс 76-д орох ёсгүй хүмүүст санал өгснөөр сонгууль шиг юм явагдаж эрийн сайндаа сонгогдсон юм шиг нөгөө хэдийн тэнэг шийдвэрээс гэмгүй нэгнээс улс орон хохирч байгаан биш үү.
    Эрх, үүрэг 2 бол нэг зоосны 2 тал гэж би ойлгодог. Өөрөө сонгуульд оролцоогүй байж сонгогдсон нэгнийг татан буулгана гэвэл харин ч хүний эрхэнд халдсан хэрэг болно.
    Хүний сонгосон хүнийг та татан буулгах эрхгүй. Бодит байдлаас холдсон мэт жишээ татахад: Хуулийн өмнө, шүүхийн өмнө энэ хүн амлалтаа биелүүлэхгүй байгаа болохоор би татан буулгамаар байна гэж хэлэх эрх танд байхгүй. Учир нь та энэ хүнийг сонгоогүй болохоор сонгосон гэх баталгаа, нотлох баримт байхгүй. Нотлох баримтгүй бол таны үгийг авч хэлэлцэхгүй. Тийм биш гэж үү?
    Ингээд бодохоор сонгуульд оролцохгүй байх эрхээ эдлэсэн биш 4 жил дуугүй хараад суух болж байна. /амьгүй албат/
    Тиймээс бид сонгож, хянаж, үгээ хэлж, саналаа өгч энэ улсийн иргэн гэдгээ мэдэрч амьд явах хэрэгтэй.
    За даа өөрийнхөө үзэл бодлийг хэт тулгачихшиг боллоо. Гэхдээ та зөвөөр ойлгох байх гэдэгт найднам. Бичсэн зүйлсийн тань унших дуртай шүү.

  3. ONOM said

    Bravo… Bold ergeed irj.

  4. onom said

    boduushtai l yum… gexdee odoo teged yax ve?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: