Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for November, 2008

АМА

Posted by bolod on November 26, 2008

Ама, Озеки цолны болзлыг хангахаар барахгүй давуулан биелүүлэв. Озеки цол авахад дараалсан гурван башёд 33 –аас дээш даваа авах болзолтой байдаг ч барилдааны чанар энэ тэр гэх олон шалтгаанаар болзол хангасан ч гэсэн энэ цолыг өгөхгүй байх тохиолдол байдаг. Харин манай Ама энэ болзлыг нь аль аль талаар давуулан биелүүлсэн тул түүнд өгөхгүй байх ямар ч шалтаг үлдсэнгүй. Энэ утгаараа тэрээр Озеки цолыг гуйж биш гуядаж авч байгаа юм.

Кюшю башё ер нь манай Монголчуудэд нэлээд ээлтэй бололтой. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Uncategorized | Leave a Comment »

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Posted by bolod on November 24, 2008

Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд С.Баяр Хавдар судлалын үндэсний төв дээр очиж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзсан ажээ. Энэ уулзалтаараа тэрээр нэгэн зүйлийг цохон тэмдэглэв. 2009 оны төсөв хэдийгээр хэмнэлтийн төсөв болж байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлж, 2009 онд 5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулан төсөвт тусгасан байгаа хэмээн мэдэгдэв. Яасан баяртай мэдээ билээ. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , , | Leave a Comment »

ИХ ХҮЛЭЭЛТ БА ГОРЬДЛОГО КОМПАНИ

Posted by bolod on November 24, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн дүн гарах гэж дунших зуур нийгэмд их хүлээлт бий болоод байлаа. Нийгэм тэр чигээрээ сонгуульд аль нам ялах бол, хэдэн суудал авах бол, хэн хэн ялах бол гэх зэрэг олон асуултын хариуг хүлээж байв. Ном ёсоороо, хуулийн дагуу шударгаар явсан бол сонгуулийн дүн тэгсгээд л шийдэгдэж бүгд дуусах байсан бизээ. Гэвч сонгуулийн дүн ном ёсоороо гарахгүй өнөөг хүртэл хүлээлт үүсгээд байна. Эхлээд 14 тойрог дээр маргаан гарлаа гэж байсан боловч, МАХН болон АН-ууд тохиролцоонд хүрч ямар ч байсан 12-ыг нь эхний ээлжинд шийдсэн. Дорнод болон Баянгол тойрог л шийдэгдэхгүй үлдсэн боловч Дорнодыг мөн л тэгсгээд наймаалцчих шиг болсон. Харин Баянголын асуудлыг шийдэхэд өөр асуудал байгаа бололтой. Үнэхээр сонгуулийн дүн сонгуулийн хууль болон СЕХ-оос хамаардаггүй юм байна. Сонгуулийн дүн нэр бүхий улс төрчдөөс, намуудаас ихээхэн хамаардаг нь үнэн болж таарлаа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , , , , , , | 3 Comments »

ТАНЫ САНАЛЫГ ГУЯДАЖ АВНА

Posted by bolod on November 18, 2008

Ардчилсан Намын нэр бүхий гишүүд, сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. “Сайн муу хоёр мэдээ байна” гэдэг шиг, энэ мэдээлэлд эерэг сөрөг хоёр тал байна. Эерэг мэдээлэл нь сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал. Сөрөг нь мөн адил сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал.

Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа нь яагаад сайн мэдээ вэ? Томсгосон тойргоор явуулсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь аль аль талдаа хүнд бэрхшээлтэй байсан. Нэр дэвшигчиддээ ч тэр, сонгууль зохион байгуулж байгаа сонгуулийн хорооныхонд ч гэсэн, сонгогчдын хувьд ч ялгаагүй хүндрэлтэй байлаа. Гэхдээ эцсийн дүндээ энэ хууль нь ах дүү МАХН болон АН хоёрт л ашигтай байсан юм. Сонгууль болгоны дараа л сонгууль шударга бус боллоо, Сонгогчдын санал, сонгуулийн дүнд бүрэн тусгалаа олсонгүй гэхчлэн гомдоллох явдал байнга гарсаар ирсэн. Энэ нь ялагдсан талаас илүү хүчтэй дуулддаг байсан бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар бүх талууд сонгуулийн хууль шог байна гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Сонгуулийн тогтолцоо болохгүй байна гэдгийг анх удаа талууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч өөрчлөх гэж байж болзошгүй нь энэ мэдээллийн сайн тал нь юм. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: , , | 5 Comments »

АМЛАЛТЫН ХАНШ

Posted by bolod on November 7, 2008

Хавтгайруулсан халамжийн бодлого. Өнөөгийн Монгол дахь хавтгайруулсан халамжийн бодлого нь (халамжийн бодлогын дахин сэргэлт ч юм уу) 2000 оноос эхтэй. Тэр үеэс л төрийн албан хаагчийн нэг хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг ТӨРӨӨС санхүүжүүлэх, малчин өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨР даах, хоёроос дээш хүүхэд нь сурч байгаа бол нэг хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨРӨӨС санхүүжүүлэх, сурагчдын дотуур байрны зардлыг ТӨР даах, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд 16000 төгрөгийн хичээлийн хэрэглэлийг ТӨРӨӨС үнэ төлбөргүй олгох зэрэг нийгмийн чиглэлтэй олон амлалтыг авч, МАХН сонгуульд “тасархай” ялалт байгуулсан. АН ч тэр үед олхиогүй байсан, олон тасарсан байсан, талийгч С.Наранцацралт л нүүр тахлаагүй бол өнөөдөр АН гэж байгаа ч уу үгүй ч үү. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , | 1 Comment »