Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for December, 2008

НҮГЭЛ & БУЯН

Posted by bolod on December 29, 2008

Энэ бичлэгийг би долоо хоногийн өмнө бичье гэж бодсон юм. Гэвч тэгж ингэсээр байгаад долоо хоног өнгөрчихөж. Яг долоо хоногийн өмнө 12 сарын 22-нд ес эхлэхтэй давхцан зулын 25 болж таарав. Богд Зонховын их дүйцэн өдөр аж. Миний хувьд нэг их шүтэж сүйд болоод байдаггүй ч гэсэн бусдын итгэл үнэмшлийг хүндэтгээд энэ өдөр элдэв муу сайн зүйл үйлдэхээсээ цааргалж, ямар нэг юм бичихээсээ түр түдгэлзсэн нь ийнхүү долоо хоногийн завсарлага авахад хүргэжээ.

Бурхны номонд биеэр үйлдэх нүгэл, хэлээр үйлдэх нүгэл, сэтгэлээр үйлдэх нүгэл гэж нүгэлийг дотор нь гурав ангилжээ. Бичгээр үйлдэх нүгэл гэсэн төрөл жанр тусгайлан байхгүй ч гэсэн нэгдүгээрт сэтгэлдээ ургуулан бодож бичиж буй, хоёрдугаарт, дор хаяж гар (keyboard биш шүү ориг арван хуруутай гар), нүд хоёроо ашиглан бичиж буйн учир бие сэтгэлээр хавсарсан нүгэл үйлдэж буй болчих бөгөөд миний энэ өчүүхэн нүгэл 2000 –аар үржигдэх гээд байсан юм. Ер нь ч тэгээд цаашид бичгээр үйлдэх нүгэл гэсэн ангиллыг оруулах нь бурхны шашны модернизацид тулгамдсан шинжтэй байж болох. Тэгэхгүй бол интернет дэх элдэв бичлэгүүд аль нэгэн ангилалд нь багтахгүй байгаа учир интернетийн сэтгэгдлүүд хил хязгаараасаа халиад байгаа бус уу. Эсвэл интернетийн нүгэлийг online нүгэл гээд томъёолчих уу. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Uncategorized | Tagged: | 1 Comment »

ДОЛЛАРЫН ХАНШ

Posted by bolod on December 29, 2008

Уг нь би долларын ханшийн талаар бичихгүй гэж бодож байсан юм. Яагаад гэвэл би эдийн засагч хочтой биш төдийгүй эдийн засгийн бодлогын учрыг ч тэр бүр ойлгодоггүй юм. Тиймээс мэргэжлийн биш хүний бодол, эргэцүүлэл, сэтгэгдэл, төрөгдөл нь өчүүхэн ч үнэ цэнэгүй зүйл бизээ. Тэгээд ч би долларын ханшийн зөрүүгээс хожиж байсан нь үгүй. Гэвч тархинд эргэлдэх зарим бодлыг цэгцэлж, гаргаж хаяхгүй бол санаа амрахгүй янзтай. Доор сараачих зүйлс нь миний толгой дахь эмх замбараагүй эргэцүүллийн тааруухан дардас төдий тул үүнийг уншигч та нэг их ач холбогдол өгөхгүй байвал зүгээр. Read the rest of this entry »

Posted in ЭДИЙН ЗАСАГ | Leave a Comment »

ТАМХИНЫ ТАТВАР

Posted by bolod on December 17, 2008

Тамхины онцгой албан татварыг нэмэхээр хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа юм байна. Миний хувьд үүнийг зөв алхам мөн хэмээн үндсэндээ дэмжиж байна. УИХ-ын гишүүдийн олонхи нь ч бас дэмжиж байгаа бололтой. Тиймээс түүнийг дахин сайтар хэлэлцэхээр болсон ажээ. Тамхи татдаггүй хүнд бол тамхины татвар хэд болох хийгээд, тамхины үнэ хэд хүрч нэмэгдэх нь огтхон ч падлийгүй зүйл. Харин ч хавь ойрын хүмүүс тамхи татахгүй, сан тавихгүй, намайг хордуулахгүй болбол сайн л биз. Муусайн тамхичид, уурын зуухнууд, сангийн бойпорууд, пепелницүүд сөнөтүгэй! Read the rest of this entry »

Posted in ЭДИЙН ЗАСАГ | Tagged: , | 2 Comments »

100 ХУВИЙН СОРЬЦ

Posted by bolod on December 15, 2008

Абсолют нэгэн төрлийн зүйл нийгэмд байтугай байгальд ч ховор. Хольцоогүй, тунгаамал, шижир, цэвэр гэхчлэн хичнээн хүч нэмэгдүүлээд ч нэмэргүй. Спирт гэхэд л 96 градусын спирт гэж байхаас 97 юм уу 99 градусын спирт гэж би сонсоогүй. Алт дотроо олон янз. Хольц, найрлага сорьцоосоо болоод л алт, монет гэдэг ч юм уу эсвэл монгол, турк, тайланд гэхчлэн ялгаж нэрлээд байх шиг байгаа юм. Тэрнээс цаад химийн томъёо нь нэг төдийгүй, нэг төрлийн элементийг ингэж олон янзаар нэрлэж байгаа нь хольцоос нь л болж байгаа хэрэг. Тэрнээс алтанд гарал үүслийн гэрчилгээ юм уу, уугуул нутгийн тодотгол огт шаардлагагүй. Хольцоогүй шижир гэх мэт үгс нь абсолют утгыг илэрхийлж ардын дуунд л байхаас биш, цэвэршүүлсэн алтан гулдмайн сорьц дээд тал нь 99,99% түүнээс дээш гарах боломжгүй. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 2 Comments »

ДУТУУ ТӨР

Posted by bolod on December 15, 2008

Хүнээр юм бол манай төр дутуу төрчихөөд одоо болтол дутуу байна. УИХ нь ч бүрэн бүрэлдэхүүнтэй болж чадаагүй. УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан боловч өнөөг хүртэл 72 гишүүнтэй инкубаторт хуралдсаар. Хэзээ элэг бүтэн болж, хууль ёсны шийдвэрээ гаргаж эхлэх юм бүү мэд. Энэ 72 нь ч хууль ёсны гэж хэлэхэд хэцүү. Одоохондоо Баянгол дүүргийн сонгогчдыг хол очиж хуц гээд хөөчихсөн тэдний төлөөлөлгүйгээр хуралдсаар хуйвалдсаар. Баянголын 4 гишүүн ч дээ чааваас гэж, сонгогчдоосоо мандатаа авчихаад одоо болтол УИХ-даа ороод суучихаж чадахгүй.

Хуульч, хууль зүй дотоод хэргийн яамны сайд, дэд сайд асан, өмнө нь ч УИХ-д сонгогдож байсан Ц.Мөнх-Оргил, өнөөг болтол чимээгүй хүлцсээр. Үндсэн хуулийн эрх зүйгээр чухам мэргэшсэн, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, өнгөрсөн 4 жилд ТВ-ийн дэлгэцнээс салалгүй сурталдсан, АН-ын нарийн бичгийн дарга, хуульч Х.Тэмүүжин, бас л тэвчсээр хүлээсээр. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Leave a Comment »

2005 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ -1

Posted by bolod on December 13, 2008

(болж өнгөрсөн үйл явдлууд ба иргэдийн үнэлгээ, хүлээлт2005.3 сар)

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг эргэн санах хэрэгтэй юм болов уу. Судалгааг богино хугацаанд хийсэн. Энэ нэг их мундаг анализ биш ч гэсэн тухайн мартагдсан нөхцөлийг эргэн санахад дөхөм болох юм.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал (2005 оны 3 сарын 5 -ны байдлаар) сонгуулийн дараах зөвшилцлийн үр дүнд УИХ-ын даргаар Н.Энхбаяр сонгогдож, Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдсоноор эхэлсэн цуврал олон үйл явдлаар тодорхойлогдож байна. Улс төрийн нөхцөл байдлыг өнөөгийн улс төрд зонхилогч хоёр нам болоод улс төрийн бусад хүчнүүдийн үйл ажиллагаанд тулгуурлан авч үзье. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | Tagged: , , , | Leave a Comment »

АЛБАН СОНГУУЛЬ

Posted by bolod on December 7, 2008

Саяхан нийслэл хот байгуулагдсаны 369 жилийн ой болж өнгөрсөн билээ. Нийслэл Улаанбаатарын шавыг 1639 онд Хархорумаас холгүйхэн тавьсан гэх бөгөөд бодлогоор шарын шашныг дэлгэрүүлэхийн тулд байгуулсан гэх нь ч бий. Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны ой гээд байгаа маань явж явж шарын шашны төв байгуулсны ой ч юм шиг. Нөгөөтэйгүүр энэ өдөр нь нийслэлийн шав тавьсан өдөр биш, харин Занабазарыг Өндөр гэгээнд залсантай холбоотой ч гэдэг. Тэгэхээр нийслэлийн ой гэдэг маань, Монголд шарын шашны төв байгуулагдсаны, Монгол улс Богдтой болсны, анхдугаар богдод Занабазар тодорч, Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөний, ирээдүйн нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсаны, ирээдүйн нийслэлийн анхны мээрээр Занабазар хувь заяагаар сонгогдсоны давхар давхар ойн өдөр, бараг л их дүйцэн өдөр болж таарч байна. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: , , | 3 Comments »

СОНГУУЛИЙН ИРЦ

Posted by bolod on December 1, 2008

Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. Тиймээс сонгуулийн ирцийг судалснаар бид олон зүйлд хариулт өгч чадах юм. Нөгөө талаас сонгуулийн ирц нь сонгох сэдлийг хэмжих нэг үзүүлэлт ч болно. Сонгогчид юуны тулд сонгуульд оролцож саналаа өгдөг вэ? Сонгуулийн ирц буурч байгааг дараах хэдэн зүйлээр тайлбарлах боломжтой гэж бодож байна. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: | 1 Comment »

ТЭР ХЭН БЭ?

Posted by bolod on December 1, 2008

Ашигт малтмалын тухай хуулийг шинээр хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан Үндэсний олон нийтийн ТВ-ээс нэгэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, одоо санаж байгаагаар УИХ-ын гишүүдийг төлөөлж Батж.Батбаяр, Иргэний төлөөлөл болж Урбанекийн Б.Лхагважав нар оролцож байлаа. Лхагважав ч яахав Ашигт малтмалын хуулийг шүүмжилж, УИХ-ын гишүүдийг буруутгаж, Монголын талын хувь, ашиг өндөр байх байр сууриа хамгаалж, хэрэв иргэний хөдөлгөөнүүд байгаагүй бол өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгойгоо тавиад туучихсан байгаа гэхчлэн ярьсан санагдана. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , | Leave a Comment »