Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТЭР ХЭН БЭ?

Posted by bolod on December 1, 2008

Ашигт малтмалын тухай хуулийг шинээр хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан Үндэсний олон нийтийн ТВ-ээс нэгэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, одоо санаж байгаагаар УИХ-ын гишүүдийг төлөөлж Батж.Батбаяр, Иргэний төлөөлөл болж Урбанекийн Б.Лхагважав нар оролцож байлаа. Лхагважав ч яахав Ашигт малтмалын хуулийг шүүмжилж, УИХ-ын гишүүдийг буруутгаж, Монголын талын хувь, ашиг өндөр байх байр сууриа хамгаалж, хэрэв иргэний хөдөлгөөнүүд байгаагүй бол өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгойгоо тавиад туучихсан байгаа гэхчлэн ярьсан санагдана.

Харин хариуд нь Батж.Батбаяр Иргэний хөдөлгөөний гэсэн тэмцэгчид асуудлыг шал дэмий улс төржүүлж, цаг алдууллаа. Хэрэв тэгээгүй бол өдийд бид үр ашгийг нь хүртээд сууж байх байсан юм гэхчлэн хөдөлгөөнүүд рүү хамаг буруугаа чихлээ. Оюутолгой болон Тавантолгойн орд газруудыг одоо болтол ашиглаагүйн буруу нь хөдөлгөөнүүд болж таарав. Засгийн бүх эрх ард түмний гарт гэж үнэн болох дог шүү. Харин УИХ-ын эрхэм гишүүд ямар ч эрх мэдэлгүй байсан болж таарлаа. Тэдэнд хууль тогтоох эрх мэдэл байсан ч түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй байна. Гэхдээ хөдөлгөөнүүдийн буруутайгаар. Түүний хөдөлгөөнүүдэд өсөрхөх нь ч аргагүй билээ. Таван толгойн хувьцаа эзэмшигч нам дамнасан бүлэглэлд тэр байсан юм. Аргагүй хүчинд автан өөрийн мэдлийн хувьцааг зарсандаа голоосоо гомдохоос аргагүй бизээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, ер нь би эдийн засгийн сектор дахь төрийн оролцоог аль болох бага байлгахыг боддог, түүнийг дэмждэг хүн. Энийг би ч бодоод олчихсон юм биш. Угаасаа эрдэмтэн мэргэд номлоод, дэлхий нийтээрээ батлагдчихсан зүйл гэхчлэн авч өгөв. Ийм зүйлийг Батж.Батбаярыг бодож олсон гэж хэн ч “гүтгээгүй” байхад ийнхүү томров. Угаасаа энэ байтугай зүйлийг бодож чадахгүй нь илэрхий байхад би үүнийг бодож олоогүй гэж үнэнээ хүлээх аж. Тэрээр бизнес, эдийн засгийн харилцаанд төрийн оролцоо бага байхыг дэмждэг гэх мөртлөө сонгуулийн үеэр өөр зүйл ярьж санаачилж байсан нь харин баримттай юм.

Одоогийн ямааны мөнгө, ямаачдад олгох нөхөн олговор гээд шуугиад байгаа зүйлийн эхийг тавьж санаачилсан хүний нэг нь тэр билээ. Яагаад гэвэл тэр Баянхонгор аймагт нэр дэвшиж байсан юм. Баянхонгор аймаг ямаа олонтой, тэр хэрээр ямаачин ихтэй, ямаачдын саналыг авахын тулд ноолуурын үнэ буурвал төрөөс татаас өгч, улс 32000 төгрөгөөр худалдаж авах хуулийн төслийг санаачилж байсан хүн билээ. Энэ нь төрийн оролцоог бага байлгаж байгаа хэрэг үү? Эдийн засгийн механизмыг төрийн хэт оролцоотойгоор эвдэж байгаа хэрэг үү?

Үр дүн нь өнөөдөр харин эсрэгээрээ эргээд байна. Хэрэв тухайн үед малчид ноолуураа 28000 -аар зарчихсан бол өдийд ингэж улсыг царай алдаж худалдаад авчихаач гэж гуйж суухгүй байсан байх. Төр оролцсоноор, төр ч гэж дээ Б.Батбаяр мэтийн улс төрчид будлиулсны хүчинд малчид хожсонгүй хохирлоо. Одоо тэр тойрогтоо ямар нүүрээрээ очих бол. Баянхонгор аймаг 1999-2000 оны зуданд хамгийн их нэрвэгдсэн аймаг. Тэр үед олон ямаатай, ямааныхаа ноолуураар баяжаад баргийн хүн тоохоо байчихсан байсан ямаачид бараг модоо барьсан билээ. Энэ түүхийг давтах гээд малчдаар тоглоод байгаа энэ хүн хэн бэ? Төрийн оролцоог багасгагч уу, төрийн оролцоог дэмжигч үү?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: