Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2005 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ -1

Posted by bolod on December 13, 2008

(болж өнгөрсөн үйл явдлууд ба иргэдийн үнэлгээ, хүлээлт2005.3 сар)

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг эргэн санах хэрэгтэй юм болов уу. Судалгааг богино хугацаанд хийсэн. Энэ нэг их мундаг анализ биш ч гэсэн тухайн мартагдсан нөхцөлийг эргэн санахад дөхөм болох юм.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал (2005 оны 3 сарын 5 -ны байдлаар) сонгуулийн дараах зөвшилцлийн үр дүнд УИХ-ын даргаар Н.Энхбаяр сонгогдож, Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдсоноор эхэлсэн цуврал олон үйл явдлаар тодорхойлогдож байна. Улс төрийн нөхцөл байдлыг өнөөгийн улс төрд зонхилогч хоёр нам болоод улс төрийн бусад хүчнүүдийн үйл ажиллагаанд тулгуурлан авч үзье.

МАХН ба улс төрийн үйл явц. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд улс төрийн хүрээнд гарсан үйл явцыг бүхэлд нь авч үзэхэд МАХН-ын рейтингэд ихэвчлэн эерэгээр нөлөөлсөн байна. Энэ хугацаанд МАХН-ын зүгээс Ардчилсан намтай зөвшилцөл хийж, орон нутгийн сонгуульд амжилтай оролцсон ба Ардчилсан Намаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран 61-ийн бүлэг байгуулах үйл явцад оролцож ирэв. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг электоратуудын 42.1 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь үүнийг харуулж байна. МАХН-ын рейтингэд эерэгээр нөлөөлсөн хүчин зүйлсийг жагсаан сонгогч иргэдээр үнэлүүлэхэд юуны өмнө зөвшилцлийн засгийн газар байгуулах тухай улс төрийн хүчнүүдийн тохиролцоог хамгийн нааштайгаар хүлээн авч байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын даргаар томилогдоход ч, орон нутгийн сонгуульд МАХН олонх болсон зэргийг электорат бусад үйл явцаас илүүтэй дэмжжээ. Ардчилсан намын дарга солигдсон, “Эх орон – ардчилал эвсэл задарсан нь МАХН-ын рейтингэд эерэгээр нөлөөлөх үндсэн хүчин зүйл болсон нь шинжилгээнээс харагдаж байна. Сонгогч иргэдийн ихэнх нь үүнд үлэмж дургүйцсэн байна. Үүнийг дараах хүснэгтэд харуулав.

Хүснэгт 1. МАХН-ын рейтингэд эерэгээр нөлөөлсөн хүчин зүйлс                                                                                            Дэмжигч   Эсэргүүцэгч

Зөвшилцлийн засгийн газар байгуулагдсан нь     51.2                   11.7

Н.Энхбаяр УИХ-ын дарга болсон                                   47.0                   15.2

АН-ын дарга солигдсон                                                      13.9                     32.3

Эх орон АЭ задарсан                                                              13.6                     43.6

Орон нутгийн сонгуульд МАХН ялсан                       43.0                    15.2

Харин МАХН ба Ардчилсан намууд зөвшилцлийн хүрээнд яамдын тоог нэмсэн, МАХН-д жигүүр үүссэн, Эрүүл нийгмийн төлөө хөдөлгөөн үүсэж намуудын үйл ажиллагааг эрс шүүмжлэх болсон зэрэг нь МАХН –ын рейтингэд сөргөөр нөлөөлөгч гол хүчин зүйлс болжээ.

Хүснэгт 2. МАХН-ын рейтингэд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлс

                                                                                Дэмжигч        Эсэргүүцэгч

Яамдын тоо нэмэгдсэн                               16.1                       37.4

МАХН-д жигүүр үүссэн                               21.8                      24.1

Эрүүл нийгмийн төлөө хөдөлгөөн        52.6                      10.9

Ялангуяа Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн нь улс төрийн онцолвол зохих үйл явдалд зүй ёсоор багтаж байна.

Ардчилсан Нам ба улс төрийн үйл явц. Ардчилсан Намыг дэмжигч электоратуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар асуухад 27.0 хувьтай байна. Эх орон-ардчилал эвсэл сонгуулийн үр дүнд хангалттай олон суудал авсан боловч илэрхий олонхи болж чадаагүй тул МАХН-тай зөвшилцөлд хүрч, ерөнхий сайдаар Ц.Элбэгдоржийг томилсон нь иргэдийн зүгээс онцын их дургүйцэл төрүүлээгүй байна.

Хүснэгт 3. Эх орон ардчилал эвслийн рейтингэд эерэгээр нөлөөлсөн хүчин зүйлс

                                                                                 Дэмжигч    Эсэргүүцэгч

Зөвшилцлийн засгийн газар                   51.2                  11.7

Ц.Элбэгдорж ерөнхий сайд болсон    47.0                 13.8

Гэвч өнгөрсөн улс төрийн үйл явдлуудаас нэлээд олон нь Ардчилсан Намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал Ардчилсан нам МАХН-тай зөвшилцөх хүрээнд яамдын тоог нэмсэн, намын даргаа сольж, энэ нь нэлээдгүй хэрүүл тэмцэл үүсгэсэн зэрэг улс төрийн үзэгдлүүдэд иргэд ихээхэн дургүй хандаж байна. Түүнчлэн итгэлийн 10 мянган төгрөг 3 мянга хүртэл буурсан нь ихэнх сонгогч иргэдийг Ардчилсан намд таагүй хандахад хүргэжээ.

Хүснэгт4. Ардчилсан намын рейтингэд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлс

                                                                                              Дэмжигч         Эсэргүүцэгч

Яамдын тоо нэмэгдсэн                                                          16.1       37.4

Ардчилсан намын дарга солигдсон                               13.9       32.3

ЗГ-ын 2 сайд огцорсон                                                            26.5      17.1 2

сайдыг огцруулах Ерөнхийлөгчийн байр суурь      19.2       18.8

Эрүүл нийгмийн төлөө иргэний хөдөлгөөн                 52.6       10.9

 Итгэлийн 10 мянга 3 мянга болсон                               17.6       52.6

Улс төрийн бусад хүчин ба улс төрийн үйл явц. Эх орон намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тохиолдолд нэр дэвшигчийг 2.4 хувьтай дэмжиж оролцохоо сонгогчид илэрхийлжээ. МАШСН нэрээ өөрчилж Эх орон нам болсныг олон нийтийн зүгээс буруу (14.5%) зүйл гэж үзсэн байна. Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулагдах нь зөв зүйтэй зүйл (19.1%) гэж зарим нь үзжээ. Эрүүл нийгмийн хөдөлгөөний үйл ажиллагааг иргэдийн талаас илүү хувь нь дэмжиж байгаа төдийгүй цаг үеийн шаардлагаар иргэдийн дундаас гарч ирсэн санаачлага (37.1%) гэж зонхилох хэсэг нь үзэж байна. Цаашид эрүүл нийгмийн хөдөлгөөний зүгээс олон түмнийг хамарсан жагсаал цуглаан хийхэд 3 хүн тутмын нэг (31.4%) нь шууд дэмжиж, биечлэн оролцохоо илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ жагсаал хөдөлгөөнийг ажиглагчид 36 хувьтай байхад оролцохгүй гэж нийт иргэд сонгогчдын 28.6 хувь нь саналаа илэрхийлсэн. Энэ нь уг хөдөлгөөн амжилт олох өргөн бололцоотойг харуулж байна. Иргэдийн зүгээс улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг ихээхэн шүүмжлэлтэйгээр хүлээн авч үнэлж байгаа болно. Хүснэгтээс харахад иргэдийн тал хувь нь улс төрийн өнөөгийн амьдрал зөрчилтэй, 37.9 хувь нь хямралтай гэж үзсэн бол, улс төрийн нөхцөл байдал хэвийн байна гэж маш цөөн хувь нь (2.9%) хариулжээ.

Хүснэгт 5.Та өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

                                      Давтамж              Хувь

Хямралтай                250                        37.9%

Зөрчилтэй                 329                        49.8%

Хэвийн                         19                           2.9%

Хэлж мэдэхгүй       59                          8.9%

                                         660                       100%

Ийнхүү улс төрийн нөхцөл байдалд сөрөг үнэлгээг иргэдийн зүгээс өгч буй нь Ардчилсан намын дарга солигдсон, Эх орон ардчилал эвсэл задарсан, УИХ-ын дэд дарга болон засгийн газрын хоёр сайд огцорсон зэрэг өөрчлөлтүүдээс хамаарчээ. Түүнчлэн иргэдийн цаг ямагт сэтгэл түгшиж байдаг ядуурал (17.2%), ажилгүйдэл (17.1%), архидалт (12.7%), төр засгийн тогтворгүй байдал (12.0%) зэрэг нийгмийн асуудлуудын хувь хэмжээ илт өсөөгүй ч буураагүй байгаа нь иргэдийн улс төрийн нөхцөл байдалд өгөх үнэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Улс төрийн хямрал зөрчилтэй байдал нь сонгогч иргэдийг улс төрийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниход (84.3%) хүргэж байна.

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд хэн буруутай вэ? Иргэдээр улс төрийн хямрал зөрчлийн гол буруутанг нэрлүүлэхэд дараах нам, улс төрчдийг буруутан гэж үзэж байна. (энд судалгаанд дурдагдсан зонхилох нам, улс төрчдийг нэрлэсэн ба хувь нь доогуур улс төрчдийг оруулаагүй болно.)

Улс төрийн намуудаас        Буруутай гэж үзсэн

Ардчилсан Нам                       23.4

МАХН                                           14.2

Эх орон Ардчилал эвсэл   4.8

Улс төрийн бүх хүчин         3.9

Ардчилсан нам ба МАХН  3.3

МАШСН                                      2.9

Улс төрчдөөс                 Буруутай гэж үзсэн

Энхсайхан                                 13.0

Энхбаяр                                     12.9

Гончигдорж                           8.3

Гүндалай                                  8.2

Эрдэнэбат                               6.5

Бүх улс төрчид                    3.5

Ц.Элбэгдорж                       2.9

Эдгээр нь улс төрийн нам ба улс төрчдийг үнэлж буй иргэдийн үнэлгээ, мэдрэмж, басхүү сөрөг дүр төрх болно. Хэдийгээр буруутай гэж авч үзэгдэж байгаа энэ байдал нь шууд утгаараа улс төрийн нам ба улс төрчдийг шүүмжлэх хэрэгсэл болж болох авч, мөн тэдгээрийн улс төрийн амьдралд оролцож буй “дүр төрх” байр суурийг илэрхийлж байгаагийн хувьд ихээхэн чухал юм. Хямралт байдлын бурууг Ардчилсан Намд МАХН-аас хоёр дахин илүүтэй тохож байгаа нь ихээхэн гажилттай сэтгэл зүйн үзэгдэл болно. Энэ нь Ардчилсан Намын рейтингийг бууруулах гол хүчин зүйл болж байна.

Ц.Болд, Ч.Тамир

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: