Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТАМХИНЫ ТАТВАР

Posted by bolod on December 17, 2008

Тамхины онцгой албан татварыг нэмэхээр хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа юм байна. Миний хувьд үүнийг зөв алхам мөн хэмээн үндсэндээ дэмжиж байна. УИХ-ын гишүүдийн олонхи нь ч бас дэмжиж байгаа бололтой. Тиймээс түүнийг дахин сайтар хэлэлцэхээр болсон ажээ. Тамхи татдаггүй хүнд бол тамхины татвар хэд болох хийгээд, тамхины үнэ хэд хүрч нэмэгдэх нь огтхон ч падлийгүй зүйл. Харин ч хавь ойрын хүмүүс тамхи татахгүй, сан тавихгүй, намайг хордуулахгүй болбол сайн л биз. Муусайн тамхичид, уурын зуухнууд, сангийн бойпорууд, пепелницүүд сөнөтүгэй!

Гэхдээ, цаана нь заавал нэг но байгаадаа гэдэгчлэн харвал тамхины онцгой албан татварыг нэмэх нь бас л хоёр талтай юм.

Юуны түрүүнд С.Баярцогт сайдын ярианд зарим зөрчилтэй зүйл байгааг хэлэх хэрэгтэй. Тэрээр хэлэхдээ, онцгой албан татварыг нэмснээр төсөвт 10 тэрбум орчим төгрөг нэмэгдэнэ гэвээ. Түүний тооцсоноор тийм юм гэнэ. Гэхдээ бүх зүйл түүний тооцсоноор болохгүй гэдэгт эргэлзэхгүй байж болно. Эдийн засгийн харилцаа цаасан дээрхээс өөрөөр явагддаг. Эдийн засгийн олон бодлогын үр дүн нь анх тооцсоноос өөрөөр гардаг. Энэ нь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийг дутуу тооцсоноос ихэвчлэн болдог. Тиймээс иймэрхүү шугаман эдийн засагчид байнга алддаг байна. Тэр бас ярьж байнаа. Тамхины татварыг нэмсэнээр тамхидалтын тоо буурна гэж. Түүний ярьснаар, олон улсын жишгээр бол тамхины үнэ 10 хувь нэмэгдэхэд, тамхины борлуулалт 5% буурдаг ажээ. Харж байгаа биз. Түүний хэлсэн 2 өгүүлбэрт л гэхэд зөрчил агуулагдах аж. Тэр татвар нэмэхдээ төсөвт оруулах орлого талаас нь харж шийдвэр гаргасан бол нийгэмд таниулахдаа татварыг нэмснээр тамхидалтыг бууруулах гэж байгаа гэж тайлбарлаж байна. Борлуулалт нь буурсан тамхины наймаанаас тэр 10 тэрбумыг төсөвт олох ажээ. Тэр орлогоо тооцохдоо, борлуулалт буурахыгаа тооцсон болов уу? Тооцсон ч гэсэн энэ тооцоо нь зөв гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ л татварын орлого үүний үр дүнд нэмэгдэх юм байна. 10 тэрбумаар шүү. Ачаа нь хэний нуруун дээр буух вэ? Мэдээж хэрэглэгчийн. Тамхи борлуулагч хэзээ ч ашгаа алдахгүй, Ийм их татвар төлөхийн тулд түүнээс ч илүү их орлогыг олохоо л олж таараа.

Либертари үзлийн үүднээс авч үзвэл хүний юу хийх, юу ууж идэхийг заана гэдэг нь буруу. Либертари гэлтгүй хүн ёсны үүднээс бодсон ч энэ нь ихэвчлэн ихээхэн бүдүүлэг зүйл болдог агаад хүний өмнөөс шийдвэр гаргаад байгаа төрийг энэ утгаар нь эсэргүүцэж болно. Тиймээс ТӨР ТА САВРАА ТАТ гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөө, хувь хүнийхээ өчүүхэн эрх ашгийн үүднээс энэхүү тамхины онцгой албан татварыг нэмэх тухай хуулийн төслийг батлагдаасай, бушуулаасай гэж хүлээж, дэмжиж сууна. Үнэхээр тамхины онцгой албан татварыг нэмснээр тамхи татагчдын тоо буурдаг. Тамхины хэрэглээ багасдаг. Нусакууд тамхины мөнгөнд баригдаж тамхины хэрэглээгээ багасгадаг бол хүн дуурайж шалиглагчид үнэ төлбөр, өртөг ихтэй зугаанаас татгалздаг. Харин мэргэжлийн тамхичид мэнгэртэнгүүд тунаж үлдэж, эцсийн дүнд тамхи татах явдлыг мэргэжлийн түвшинд аваачих бөлгөө. Тэгэхээр тамхи татагчдын дунд ялгарал явагдана. Тансаг тамхичид хийгээд ядуу тамхичид гэж. Тансаг тамхичид тамхийг ямар ч үнэтэй болсон хамаагүй, тэртээ тэргүй авч татдагаараа татаж, тансагладгаараа л тансаглана. Тэд харин ч жирийн дунджуудаас ялгаж, имижийг нь өргөх өндөр үнэтэй тамхи татаж, тэднийг эгэл борчуудаас ялгаж өгсөнд нь талархах биз. Харин ядуу, эмзэг бүлгийн тамхичид яах бол. Дайнгүй тайван цагт, эрхбиш XXI зуунд арай ч туулайн баас татах дээрээ тулахгүй байх. Тэгэхээр ямар нэг байдлаар, хямд үнэтэй чанаргүй тамхины (ядаж дүнсэн тамхи) хэрэгцээ үүсэж таарна. Энэ орон зайнд хууль бус бизнес цэцэглэх боломж бүрдэж мэднэ. Хувь хүний юм уу, хэрэглэгчийн байр сууринаас харахад тийм буюу.

Харин тамхи борлуулагчийн хувьд бол ямар ялгаатай вэ? Чанар муутай болон дунд зэргийн ердийн тамхинуудын үнэ өөрийнхөө чанартайгаа харьцуулбал өндөр болно. Өөрт нь ахадсан үнээр зарах явдал нь дундаас доогуур зэрэглэлийн тамхины борлуулалтыг бууруулж, өндөр үнэтэй тансаг тамхины борлуулалтыг дэмжинэ. Тамхи ширхэглэн зарах явдал одоо ч багасахгүй байхад энэ нь улам газар авна гэсэн үг. Зэрэгцээд тамхи нууцаар оруулж ирэх, татвараас бултах гэхчлэн хууль бус үйл ажиллагаа ч нэмэгдэнэ. Нэлэнхүйдээ тамхины жижиг худалдаачид, жижиг наймаачдыг зах зээлээс шахаж, тамхины монополуудад давуу байдал үүсгэхэд түлхэх юм биш биз. Пүү, новш гэж. Монгол хүний зарчмын саналын цаана, өчүүхэн хувийн эрх ашиг нь нуугдаж байдаг гэж үнэн байна шүү. Гэхдээ бүү мэд дээ. Би ямар эдийн засагч биш…

2 Responses to “ТАМХИНЫ ТАТВАР”

  1. "amar" said

    Санал нэг байна. Таны хэлснээр нууцаар чанаргүй тамхи орж ирэх, монополуудад давуу байдал гарч ирэх зэрэг зүйл нь давамгайлбал бүүр ч хэцүү л болно.
    Энэ төрлийн бичзест хөл тавиж байгаа болгон чанартай үнэтэй тамхи вагон вагоноор нь оруулж ирж чадахгүй нь ойлгомжтойгоос нөгөө жижиг мэжиг үйл ажиллагааг дэмжинэ гэсэн шийдвэртэйгээ зөрчилдөж байна.
    Татвар нэмснээр улсын санд мөнгө орж, хэрэглээ багасах л байх. Гэхдээ энэ бол нэг үгээр хэлбэл хүчээр хийж байгаа /хууль гарчихвал/үйл ажиллагаа болохоор явцгүй. Харин үүний оронд хэрэглэж байгаа орчинг хязгаарлаж, дунд сургуулиас нь эхлэн хор хөнөөлийг нь таниулах хэрэгтэй. Хүн чинь бас тэгэж байгаад өөрөө өөртөө их хайртай амьтан ш дээ.

    /Архины хорио гаргасан биш нэг нөхөр хөргөгчний шингэж ууж байсан юм чинь тамхи хязгаарлавал туулайн баас татаж магадгүй л юм. /

  2. Batzorig said

    Та ч эдийг засагч биш л дээ. Гэхдээ эдийн засагч шиг сүрхий тооцоолсон байна шүү. Социологич юм даа. /инээв/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: