Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШИНЭ ЖИЛ БА ТАХ

Posted by bolod on January 2, 2009

Шинэ жилийн баяр яах аргагүй өндөр зардалтай баяруудын нэг. Цагаан сартай харьцуулахад гайгүй л дээ. Гэхдээ хувь хүний хувьд бол их өндөр зардалтай юм гээч. Шинэ жилийн сургаар 12 сар гарангуут энд тэндээс олон олон урилга, заллагууд дарав. Эхэндээ ч урилга ирлээ гэж баярлаад л, хүн гэдгээ мэдрээд л, намайг хүн гэж тоож урьсан байна гэж хөөрөөд л. Удалгүй, урилгаасаа бултаж зугтахад хүрэв. Яагаад гээч, эдгээр урилгуудын буланд ТАХ 50000₮ гэхчлэн үг заавал дагалдах аж. Үгүй яахав таньдаг хүмүүстэй, харилцагч байгууллагынхантайгаа, нэг клубийнхэнтэйгээ, үеийнхэнтэйгээ, найз нартайгаа, хамт олонтойгоо гэхчлэн нэг өдөр уулзаж хөгжилдөхөд болохгүй ч юу байхав. Гол нь эдгээр урилгууд өдөр дараалан, зарим нь нэг өдөр хоёр ч урилга давхцаж, төлбөрийг нь дийлдэг юм аа гэхэд бие дийлэхээргүй өргөн дэлгэр цуврах аж. Хэдийгээр төрийн байгууллагууд шинэ жилийн баяраа өргөнөөр тэмдэглэж, зардал мөнгө хэмнэх шийдвэр гаргасан ч гэсэн төрийн бусууд дураараа тэмдэглэв. Урилга авчихсан юм чинь очмоор байдаг. Очихгүй бол эвгүй байдалд орох гээд байдаг. Бүгдэд нь очвол цалин угаасаа хүрэхгүй, тэгээд ч виз угаасаа гарахгүй, визгүй явбал тойрохоо зуруулна. Ядаж байхад хүн гэдэг амьтан хичнээн олон төрлийн социаль харилцаанд ордог, хичнээн олон янзын хүнтэй танил байдаг юм бэ дээ? Дагалдах бусад зардалыг тооцохгүйгээр урилгаа тоолоход л Гобсек шиг муухай харамч амьтны дүр тодроод байна даа. Дахиад хоёр урилга ирсэн бол ч өнгөрөө. Өрийн эрхгүй Цагаан сар ба хар нулимс зохиол санаанд орж байна. Гэвч олдохоо хүрвэл мөнгө олдоно, нөхөд олдохгүй. ШИНЭ ЖИЛ мандтугай. 2009 он мандтугай. Энэ жил чинь бэлгэ дэмбэрэлтэй 9 –тэй жил.

4 Responses to “ШИНЭ ЖИЛ БА ТАХ”

  1. "amar" said

    ШИНЭ ОНЫ МЭНД!
    Шинэ жил гэснээр энэ жил төрийн байгууллагуудыг төсвийн мөнгөөр шинэ жил хийлгэхийг нь хорьсон?! Та үүн дээр ямар бодолтой байна вэ? Миний бодоход төсвийн мөнгийг хэмнэж байгаа юм шиг хрнээ дахин нэг бодоход бухимдал үүсгэсэн дэмий шийдвэр юм шиг ээ.

    Нэгдүгээрт.
    Тийм шийдвэр гарсан гээд төрийн байгууллагынхан шинэ жил тэмдэглэхгүй байна гэж байхгүй. Харин ч хэсэг бүлгээрээ энд тэнд тэмдэглэж арай хийх олсон цалингаа үрнэ. Юмны үнэ нэмэгдэж, банк санхүүгийн байдал ийм байгаа үед мөнгөгүй болсон төрийн албаныхан төсөв хэмнэлээ гээд амьдрал дээрдэж байгаа нь юу байгаан? гэж бухимдаж нь ихсэх л байх.
    Хоёрдугаарт.
    Муу л бол зүүн хар захын овоохой гэдэг шиг заавал төрийн алба байхдаа ч яахав дээ./Яахав төрөөс цалинждаг гэдгээр нь тэгсэн байх л даа/
    Төрийн албадын цалинг нэмдэггүй биш нэмдэг, харин дагаад юмны үнэ нэмэгддэг. 1:1 болдог. Одоо баяр тэмдэглүүлэхгүй гэж байна. Ингээд байхад чинь төрийн албанд дурлах, тэр ажлыг чин сэтгэлээсээ хийх хүн байх уу? Авсан хэд нь талхандаа хүрэхгүй болохоор ажилдаа анхаарахгүй халтвар малтвар хийж ажлаа хийдүүлнэ, авилга авна. Ингээд л олон шаттай, хүн сурталтай, хээл хахуултай байдалд орно.
    Дахиад л иргэдийн бухимдал.
    Ер нь дан ганц төрийн алба зүтгээд төсөв хэмнэгдэхгүй л байх. Япончууд хямралаас бүгдээрээ зүтгэж байж л гарсан. Дайны бөмбөг, төрийн шийдвэр 2 тэр энэ гэж ялгаагүй. ЯПОНЧУУД гэсэн нэрэн дор л байсан. Тэд ч япончууд гэж нэгдэж өөрт байгаагаа өгөхийн тулд гудамжинд оочирлон зогссон тиймдээ ч өнөөдрийн амжилтанд хүрсэн.

    Олон хориг, өндөр үнэ, их татвар зэрэг уруудуулахаас өөдлүүлэхгүй л байхдаа. Би хувьдаа ингэж бодож байна. Зарим нэгийг нь үнэнэдээ сайн мэдэхгүй ойлгохгүй юм. Тиймээс та болон таны блокын зочдын санал бодлыг сонсохыг хүсэж байна. Та бүгдийг нээлттэй илэн далангүй байна гэдэгт итгэж байна.

  2. injidee said

    Suuliin ued unendee bayar gedeg ni daramt bolchihood baigaa ni unen. Bayar gedeg chini bayarlah eyostoi gesen ug biz dee. Tegeheer herhen bayarlah ve gedegtee l anhaarah tsag bolson, naiz nuhud, ger bul, hamt olon geed ni bayariig daramt bish bayar bailgaj chadah soyoliig hamtdaa bii bolgoh heregtei busuu, Gatsuurtaigaa adilhan goyochihood l uugaad l ideed l hen negnee niilj shuumjleed l bas huurch darvisandaa yasnaa medehgui uldeh tiim bayaruud denduu ih baih yum, busdiin jishigt baih gesen utgaar l ingej biye biyeneesee deer garah gesen bayar hiideg yum bolov uu, setgeld chini bayar baysal duuren, dursamj chini ul martagdah gegeen saihan uldeh tiim l bayar saya bayar baimaar, bi unendee tsagaan nertei har saraas uneheer ih aij baina, ene tuhai uuriin blogtoo amjuulaad bichih sanaa baina, bagshaa tand amjilt husiye,

  3. Bold said

    Төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхээ болилоо гээд төсөв хэмнэ гэсэн гэж бодож байна уу. Тэгвэл та эндүүрч байна. Олон байгууллага шинэ жилийн арга хэмжээнд төсөвлөсөн мөнгөнөөсөө илүү их хэмжээний мөнгийг ажилчиддаа шинэ жилийн урамшуулал болгон олгосон юм. Хуучнаар бол 13 дахь сарын цалин шиг юм уу даа.

  4. Ter said

    ГОК-ийн 30 жил болж байгаатай холбоотойгоор шинэ жилийн үдэшлэгээ ойн арга хэмжээтэйгээ хамсруулан хийсэн. Ажилчиддаа ажилласан жилийнх нь тоогоор 100, 100 ам долларын хувь хүртээсэн байна. 2 жил ажилласан нь 200 доллар, дээд тал нь 30 жил ажилласан нь 3000 ам доллар авсан байх гээд байна. Энэ нь хэр их мөнгө болохыг та өөрөө тооцоолоод үз. Ямар ч гэсэн ийм их хэмжээний доллар банкуудад бэлэн байгаагүйгээс энэ арга хэмжээнд зориулж Улаанбаатарт валютийн захуудаас доллар цуглуулж эхэлснээр ам долларын ханш нэг өдрийн дотор л 40 төгрөгөөр өссөн гэдэг. Энэ нь тэртээ тэргүй өсөж байсан ам долларын ханшинд багагүй хувь нэмэр болж, ташуур өгсөнийг үгүйсгэх аргагүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: