Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2005 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-3

Posted by bolod on January 9, 2009

Улс төрчдийн рейтинг

 Та хэнийг ерөнхийлөгч болоосой гэж бодож байна? байж болох гурван улс төрчийн нэрийг бичнэ үү гэсэн асуултад хариулсан байдлыг хүснэгтэд үзүүлэв.

table3

*  Энд хувийг давхардсан тоогоор бодов.
** Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид нэр дэвших нас хүрээгүй боловч олон хүн түүнийг ерөнхийлөгч болоосой хэмээн нэрлэсэн байна.
*** Н.Багабанди гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй байгааг олон хүн мэддэг хэдий  нэлээд хувь нь түүнийг ерөнхийлөгч болоосой хэмээн нэрлэжээ.
**** 10 –аас бага хувийн санал авсан улс төрчдийг нэгтгэн харуулав. Үүнд: АН-аас Да.Ганболд, С.Баярцогт, Дорлигжав (6), П.Очирбат, Гүндалай (3), Э.Бат-Үүл, Б.Баабар, Д.Бямбасүрэн нарын нэр, МАХН-аас Балдорж, Т.Ганди, Раш, Нямдорж (4), Л.Түдэв, С.Батболд, Баяртсайхан, Ц.Мөнх-Оргил (5), Шаравдорж, Төмөр, М.Энхболд нарын нэр нэжгээд дурдагдсан байлаа. 

Үүнийг багцалж үзвэл МАХН – 573 санал, АН – 506 санал, БНН –123 санал, бусад нь – 103 санал авчээ. Ерөнхийлөгч Н.Багабандийн авсан 57 саналыг МАХН-д нэгтгэвэл нийт 573+57=630, С.Оюун, Б.Эрдэнэбат, Р.Амаржаргал нарын саналыг АН-д нэгтгэвэл 506+49=555 болох юм. Тухайн улс төрчдийн рейтинг намаараа харьяалан механикаар нэгддэг гэж үзвэл аль ч тохиолдолд аль нэг нам нь 50 хувиас дээш санал авч чадахааргүй байна.

table4
Иймээс аль нэг нам ялахад хангалттай санал авах боломжгүй тул БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы байр суурь сонгуульд нэлээд нөлөө үзүүлэх магадлалтай байна. Б.Жаргалсайханыг дэмжигчид ихээхэн холимог бүтэцтэй, бүх намаас дэмжигчдийн төлөөлөлтэй (хийж буй үйлдэл нь популист шинжтэй) учраас нэрээ татаж аль нэг талыг дэмжлээ ч гэсэн түүнийг дэмжигчдийн хувь хоёр тийшээ тэнцүү хуваагдах нөхцөлтэй байна. Хэрэв Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа нэр дэвшин оролцвол МАХН-аас нэр дэвшигчид ашигтай байх нь гарцаагүй. Ер нь МАХН ба АН хоёроос гадна ИЗ-БНН, БНН, Эх-Орон намууд тус тусдаа ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл эдгээр намуудыг дэмжигчдийн саналаас хуваах боловч эцсийн үр дүн МАХН –аас нэр дэвшигчид ашигтай байх өндөр магадлалтай байна.

Сонирхол татах нэг зүйл нь сонгогчид Н.Багабанди болон Ц.Элбэгдорж нарыг олонтаа нэрлэсэн явдал болно. Манай сонгогчид улс төрийн боловсрол өндөртэй учир одоогийн Ерөнхийлөгч Н.Багабанди гурав дахиа нэр дэвших нь эрх зүйн хувьд боломжгүй гэдгийг хэдийгээр мэдэж буй боловч түүнийг Ерөнхийлөгч болоосой гэж олон хүн нэрлэжээ. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд насны хязгаар хүрээгүй гэдгийг тэр болгон мэдэх боломжгүй. Ийм атал түүнийг олон хүн нэрлэсэн нь түүний рейтинг нэг их буугаагүйг харуулж байна. 

Хэрэв Н.Багабанди дахин ерөнхийлөгчид нэр дэвших боломж үүсвэл та дэмжих үү гэсэн асуултад 43% нь дэмжинэ, 19% нь мэдэхгүй хэмээн хариулсан нь одоогийн Ерөнхийлөгчийн нэр хүнд урьдын адил өндөр байгааг нотолж байна.

Улс төрийн институцуудийн үнэлгээ
Төр засагт итгэх итгэл дараах байдалтай байна. Эндээс УИХ, Засгийн Газрын рейтинг буурсан нь харагдаж байна.
table5
Засгийн Газарт итгэх итгэл өмнөх үеүдээс арав шахам пунктаар буусан дүр зураг нь нөхцөл байдалд нөлөөлөх нэг гол хүчин зүйл болж болзошгүй байна. Хэрэв Засгийн Газар огцорвол байдал огт өөрөөр эргэж, Ц.Элбэгдоржийн рейтингийг үлэмж буурахад хүргэж болзошгүй байна.  
 
Сонгуулийн оролцоо

table6

Сонгуулийн оролцоо жил ирэх тутам буурч байгаа нь зүй тогтлын шинжтэй юм. Өнөөгийн байдлаар ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн 82.1% оролцоно гэж хариулсан байгаа нь нэлээд бодитой тоо болов уу. Сонгуулийн оролцоо үүнээс дээш доош 3%-иас илүү хэлбэлзэхгүй гэж үзвэл доод тал нь 79% орчим байх юм. Хэрэв улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эрс огцом үйл явц боллоо ч оролцооны хувь 80 орчим хувьтай байна гэсэн таамаглалыг хийж болно.

2005 оны 3 сарын 5

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: