Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-2

Posted by bolod on January 21, 2009

НЭГ. Иргэний Хөдөлгөөнүүд, Иргэний Холбооны танигдсан байдал.

1.1 Иргэний хөдөлгөөн, холбоо, эвслүүдээс алийг нь дэмждэг вэ?
 Иргэний Холбоог байгуулсны дараагаар хүн болгон Иргэний Холбоог дэмжиж байгаа юм шиг санагдаж, Иргэний Холбоог дэмжигчдийн хувь СантМарал төвийн судалгаагаар 63% (Хэрэв би андуураагүй бол) тай гарч байлаа. Гэвч энэ хөөс дарагдаад нэг хэсэг намжаад ирсэн өнөө үед Иргэний Холбоог дэмжигчдийн хувь 15,7% (8,1%) байна. Гэхдээ энэ нь намуудтай харьцуулсан хувь биш, хөдөлгөөнүүдийг хооронд нь харьцуулахад гарч байгаа хувь бөгөөд ердөө л энэ нэр хүмүүст хүрсэн эсэхийг, энэ нэрийг хүмүүс санаж байгаа эсэхийг л харуулж байгаа юм. Иргэний Холбоо гэсэн нэр нийт саналын наймхан хувийг л татаж байгаа нь маш хангалтгүй хувь билээ.
Харин ЭНИХ, ММГШороо зэрэг хөдөлгөөнүүдийг нийт судалгаанд оролцогчдын 30-31 хувь нь дэмждэг гэсэн хариулт өгсөн, мөн Даяар Монгол хөдөлгөөнийг дэмжигчдийн хувь ИХ-г дэмжигчдийнхээс өндөр байгаа нь эдгээр хөдөлгөөнүүд ИХ-оос өмнө байгуулагдсан, тодорхой акцууд хийж нийгэмд танигдсан, лидерүүдийг нь иргэд бас ч гэж мэдэх болсонтой холбоотой. Түүнчлэн тухайн үед Оюу толгойн асуудлаар эдгээр хөдөлгөөнүүд идэвхтэй байр суурь баримталж, ТВ-ээр тодорхой давтамжтайгаар гарч боломжийг ашиглаж, ашигтай байр суурь баримталсан нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Судалгаанд оролцогчдын 36 орчим хувь нь хөдөлгөөнүүдийг хооронд нь ялгадаггүй, алийг нь ч дэмждэггүй хэмээн хариулсан байгаа нь аль ч хөдөлгөөнийг дэмжсэн хувиас өндөр байна.
Хот хөдөөгөөр энэ нь мэдээж ялгаатай бөгөөд Улаанбаатарт нийт иргэдийн хорь хүрэхгүй (19.9%) хувьд нь л Иргэний Холбоо танигдсан байна. Дарханд энэ хувь 17,9%, Эрдэнэтэд 12,1%, хөдөөд 9,5%-д хүртлээ буурч байна. Харин эсрэгээр орон нутгуудад ЭНИХ, ММГШ, Даяар Монгол, АЧХолбоо зэрэг хөдөлгөөнүүд ИХ-оос хамаагүй өндөр хувьтай, зарим хөдөлгөөнүүд зарим газар 35-43% хүртэл танигдсан байна. 

1.2 Иргэний Холбоог хэр дэмжиж байна.
Энэ асуулт ихээхэн ерөнхий асуулт бөгөөд энэхүү хөндийдүү асуултаар ИХ-г хэр дэмжиж байгааг ерөнхийд нь тодруулахыг оролдсон билээ. Судалгаанд оролцогчдын 34% нь зөв, 22% нь надад ялгаагүй хэмээн хариулсан байгаа нь нэг талаас ИХ-г дэмжиж байгаа мэт боловч энэ нь маш хангалтгүй үзүүлэлт болно. Энэ хөндий асуултад 50-60 хувийн санал авсан тохиолдолд олонхийн дэмжлэг авч байна гэж үзэж болох бөгөөтөл дөнгөж гуравны нэгийн дэмжлэг авсан байгаа юм. Тэгээд ч ИХ байгуулагдсан нь зөв гэж үзэж байгаа нь иргэний Холбоог дэмжих зайлшгүй нөхцөл боловч хүрэлцээтэй нөхцөл хараахан биш билээ.

1.3 Иргэний хөдөлгөөнүүдэд тавьсан дүн.

 

мэдэхгүй

Муу

Дунд

Сайн

 

Count

%

Count

%

Count

%

Count

%

d26_1.”Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”

534

40.8%

118

9.0%

341

26.1%

316

24.1%

d26_2. “Үндэсний соёмбо хөдөлгөөн”

740

57.5%

151

11.7%

306

23.8%

89

6.9%

d26_3. “Иргэний холбоо”

705

54.8%

130

10.1%

295

22.9%

156

12.1%

d26_4. Ахмадын чөлөөт холбоо

565

43.7%

197

15.2%

336

26.0%

196

15.1%

d26_5. “Миний Монголын газар шороо”

552

42.3%

112

8.6%

338

25.9%

303

23.2%

d26_6. “Иргэдийн шудрага шүүх”

708

55.4%

192

15.0%

271

21.2%

107

8.4%

d26_7. “Байгаль, экологийн хөдөлгөөнүүд”

689

53.2%

151

11.7%

273

21.1%

183

14.1%

Дээрх хүснэгтээс харахад хөдөлгөөнүүдийг үнэлсэн үнэлгээнд онцын ялгаа байхгүй байна. ЭНИХ болон ММГШ хөдөлгөөнүүдийн хувьд нийгэмд танигдсан байдал нь илүү тул тэднийг үнэлсэн үнэлгээ бусад хөдөлгөөнүүдтэй харьцуулахад өндөр гарч байна. Өөрөөр хэлбэл Иргэний хөдөлгөөнүүдийг үнэлсэн үнэлгээ нь тэдний танигдсан байдлыг л нөгөө талаас харуулах үзүүлэлт болохоос эдгээр хөдөлгөөнүүдийг ялгаж салгаж бодитой дүгнэлт өгөхөд, нийт хөдөлгөөнүүдийн танигдсан байдал хангалттай биш байна. Соёмбо, ИХ, ИШШ –үүдийг иргэд төдийлөн мэдэхгүй байна. Нийт судалгаанд оролцогчдын талаас илүү нь энэ талаар мэдээлэлгүй ойлголтгүй байна. Нийт хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг сайн дунд муу гэж үнэлсэн үнэлгээ харьцангуй жигдхэн байна. Чанарын ялгаа алга.

1.4 Иргэний Холбоо гэсэн брэнд бий юу?
 Иргэний хөдөлгөөнүүдтэй харьцуулбал Иргэний Холбоо олонд танигдсан байдал нь давхардсан тоогоор 15 орчим хувийг л авч байгаа нь бусад хөдөлгөөнүүдтэй харьцуулахад 4-т орох байр суурь боловч ажилласан хугацаатай нь харьцуулбал чамлахаар зүйл биш. Харин намуудтай харьцуулбал хэр зэрэг жин дарах вэ гэдгийг сонирхоход 6,2%-ийн санал авч байна. Хоёр том нам болон, парламентад суудалтай намуудтай харьцуулахад энэ нь тийм ч бага хувь биш. Гэхдээ судалгаанд танигдсан байдлыг тэнцвэржүүлэхийн тулд ард нь намуудын дарга нар болон, хөдөлгөөн холбоодын нэрийг тодотгон бичсэнтэй ч холбоотой байж болно. ИХ-ны ард форумын Энхбат гэж бичсэн нь санал авах үндсэн хүчин зүйл болсон байх нь илүү магадтай юм. Өөрөөр ЭНИХ-өөс илүү өндөр санал авсан байгааг тайлбарлаж болохгүй бизээ. ИХ өнөөг болтол байгууллага талаасаа биш, хувь хүн талаасаа танигдсаар байна.

e48. Хэрэв хөдөлгөөнүүд сонгуульд оролцвол та аль нам хүчний төлөө саналаа өгөх вэ?

 

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

1 МАХН

320

23.5

23.7

23.7

 2 АН

361

26.5

26.7

50.4

 3 Иргэний Зориг Нам

97

7.1

7.2

57.6

 4 ЭХ-Орон

16

1.2

1.2

58.8

 5 БННам

57

4.2

4.2

63.0

 6 Ард Түмний Нам

114

8.4

8.4

71.5

 7 Үндэсний Шинэ Нам

25

1.8

1.9

73.3

 8 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн

45

3.3

3.3

76.7

 9 Эрс шинэчлэл хөдөлгөөн

49

3.6

3.6

80.3

 10 Иргэний Холбоо

85

6.2

6.3

86.6

 11 Бие даагч

88

6.5

6.5

93.1

 12 Бусад

93

6.8

6.9

100.0

  Total

1350

99.0

100.0

 

  Хариулаагүй

13

1.0

 

 

Total

1363

100.0

 

 

Энэ асуултад намын дарга нарын нэрийг давхар тавьсан нь намуудын рейтингийг харуулах гэхээсээ илүүтэй намын дарга нар, лидерүүдийн рейтингийг харуулсан байж болзошгүй. Энд арга зүйн алдаа гарсан бололтой. Асуулт өөрийн зорилгоо биш давхар өөр зүйлийн рейтингийг харуулж байна. Оюуны нэртэй холбоотойгоор ИЗН –ийн рейтинг, Гүндалайн нэртэй холбоотойгоор АТН –ын рейтинг өндөрсөж, Жагаа, Энхсайхан, Эрдэнэбат нарын нэртэй холбоотойгоор тус тусын намуудын рейтинг тун ч тааруухан гарч байна. Хөдөлгөөнүүдийн хувьд Батзандан, Магнай, Ганбаатар нарын нэр хүнд бас л тааруухан байгаа нь харагдаж байна. Хоёр гол намуудын хувьд намын даргаасаа үл шалтгаалан намынх нь рейтинг бараг өөрчлөгдөөгүй бол ганц лидертэй нам хүчнүүдийн рейтинг лидерийнхээ нэр хүндээр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл энэ асуулт том намуудын хувьд рейтингийг харуулж, жижиг нам хөдөлгөөнүүдийн хувьд лидерийнх нь рейтингийг харуулсан хосолмол шинжтэй болжээ. Жижиг хүчнүүдийн хувьд энэ нь ч нам хөдөлгөөнийх нь рейтингийг илүү тодорхойлж байгаа ажээ.

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс үзнэ үү…

2007 оны 8 сар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: