Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ИРГЭД БА ГИШҮҮН

Posted by bolod on January 23, 2009

Монгол ТВ-ийн (уучлаарай нэрлэж сурснаараа биччихье. МҮОНРТВ гэж бичихээр ойлгомжгүйгээс гадна оновчгүй санагдаад байдаг юм) “Нээлттэй хэлэлцүүлэг” –ийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Занданшатар болон бусад хүмүүс оролцож Хямралын асуудлаар хэлэлцэж мэтгэлцэв. Бусад хүмүүс ч гэж дээ. Нэвтрүүлэгт Монгол Банкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат, М.Энхсайханы ЗГ-ын Сангийн сайд асан, мөн Ц.Элбэгдоржийн ЗГ-ын Боловсролын сайд асан П.Цагаан, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн байж байгаад МҮЭХ-ны ерөнхийлөгч болж дэвшсэн фенгшүй хэмээх С.Ганбаатар нар оролцсон юм.
Тэд Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцэж, задлан шинжлэв. Эдийн засгийн хямралаас яаж гарах талаар санал бодлоо уралдуулав. Гэвч миний хувьд тэдний санал бодлыг сонссон гэхээсээ илүүтэйгээр тэдгээр хүмүүсийн ярих, сэтгэх, мэтгэлцэх, маневрлах чадварыг харьцуулж харлаа. Ярьж хэлж байгаатай нь санал нийлэх нийлэхгүй олон асуудал байсныг үл өгүүлье. Энэ дөрвөн хүний нэг нь УИХ-ын гишүүн. Бусад нь гишүүн бус. Энэ дөрвөн хүний гурав нь эдийн засагч, нэг нь биш. Харьцуулаад харахад гишүүн нь гишүүн бусчуудынхаа дэргэд илэрхий жулдах ажээ. Нөгөөдүүл нь түүний нэр төр, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүндэтгэж, яриаг нь сонсож байгаа дүр үзүүлж байсан ч дотроо хөх инээд нь хүрч байсан байх. Эрхэм гишүүн хөмсөгөө зангидаад л хоолойгоо засаад л ухаантай царай гаргаж байгаад барьж очсон цаас руугаа хялам хялам хийн шпригалкадаж байгаад хэдэн юм хэлхэн хэлэх аж.
Энэ дөрвөн хүнийг нэг дор харьцуулан харахад, бидний монголчууд УИХ-д ямар хүмүүсийг сонгоод байгаа юм бэ гэж дахин бодогдлоо. Ер нь манай сонгууль ямар сонгууль юм бэ? Чадвартай чадалтай хүмүүсээ сонгож чадахгүй байгаа юм биш үү? гэсэн сэтгэгдэл дахин төрөв. Би гишүүн бишүүдийн фэн биш. Энэ гурван хүнд дургүйцэх, тэдэнтэй үзэл бодол таарахгүй байх, зарим талаар үзэн ядах олон шалтгаан надад бий. Гэвч тэр нь гишүүн тэр нь гишүүн биш гэж бодохоор арай ч дээ гэж халагламаар болох юм даа.

One Response to “ИРГЭД БА ГИШҮҮН”

  1. Batzorig said

    Бидний бодлоор хамгийн чухал нь СОНГОГЧДЫН УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ. Үүнд л суралцуулахаас өөр арга зам үгүй. Сонгогчдын мөн сонгууль саналаа өгөх зан үйл /псефелоги/ эндээс л шалтгаалдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: