Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТӨРӨӨС ГУЙХУЙ

Posted by bolod on January 31, 2009

Барилгын салбарын томчууд авч өгч байна. 1 метр квадрат байрны үнийг 852 доллараас доош оруулах ямар ч боломжгүй гээд л. Үүнээс доош оруулах юм бол алдагдалд орох юм гэнэ. Тэд 40 мянган айлын орон сууц ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газрын ажлыг хийж өгч байгаад алдагдалд орсон юмаа даа янз нь. Тэдний ярихыг сонсвол тиймэрхүү л утгатай логиктой зүйл яриад байлаа. Тэд засгийн өмнөөс ажлыг нь хийж өгч байсан учраас одоо тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг Засгийн Газраас шийдэж өгөх учиртай гэнэ. Юу гэвэл 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа өндөр үнэтэй барилгуудыг Засгийн Газар хөрөнгө оруулж гүйцээж дуусгаж, худалдаж, аягүй бол худалдаж авах ёстой гэх ухааны юм яриад байлаа. Харж байгаа биз. Тэд төрөөс ямар нэгэн юм нэхээд гуйгаад байгааг. Барилгын бизнес сүүлийн хэдэн жилд хамгийн ашигтай, орлоготой, хамгийн их хөрөнгө мөнгө шингээсэн, хамгийн их мөнгөний эргэлттэй байлаа. Хүн бүр л тийшээ хошуурч, мэргэжилтэй мэргэжилгүй бүгд л цемент шохой овоолсон. Брилгын салбарын энэ буум хэзээ нэгэн цагт дуусна гэдгийг харин тэд тооцсонгүй. Үргэлжид цэцэглэж байх юм шиг л бодож байж. Одоо харин иргэдийн худалдан авах чадвар чинээндээ тулж, банкууд зээл гаргахаа болиод эхлэхээр тэдний хөөрөгдөөд байсан хиймэл үнэ нь буурахаас аргагүй болоод сандраад байгаа бололтой. Хэрэв дээр хэлсэн үнээрээ зарахгүй бол тэд мөрөөдөж байсан их ашгаа олж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс л барилгын салбарын бүх томчууд цуглаж байгаад, барилгын салбарыг аврахын тулд Засгийн газраас бэлэн мөнгө нийлүүлэх хэрэгтэй, банкуудаар дамжуулж, орон сууцны зээл гаргах, үүний тулд нөөцийн хөрөнгийг ашиглах гэх мэт саналыг тавьж тулгаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл барилгынхан ашгаа алдахыг хүсэхгүй байна. Эрсдэлээ хүлээхийг хүсэхгүй байна. Эрсдэлээ улсын төсөв дээр, эрсдэлийн сангийн хөрөнгөн дээр үүрүүлээд, ашгаа аваад хурдхан салахыг мөрөөдөж байна. Барилгын салбарт манай хамаг эвэртэн туруутан, авлигачин түүлэгчингүүд, тендерчин, төсөлчин, идээчин уугаачингууд байгаа болохоор ингэж шийдэх гэж их л улайрч байгаа. Барилгынхан мөнгөө авчих юм бол тэднээс авах авлигаа авагчид ч мөнгөтэй болох гээд байдаг. Газрын наймаачид ч ашгаа хүртэх гээд байгаа юм. Хэрэв тэгэхгүй бол дам дамдаа бүгд мөнгөгүй болох ажгуу. Тэгэхээр барилгын салбарынхан иөрөөс мөнгө нэхэж байгаа нь дэндүү увайгүй зүйл билээ. Тэдний хэлж байгаа үнэ нь ч бодит үнэ гэхээсээ тэдний хүсч байгаа үнэ нь юм. Хэрвээ үүнд төр засаг энэ тэр хөндлөнгөөс орохгүй бол харин ч зах зээлийнхээ жамаар барилгын үнэ хямдарч чухам жавшаантай юм болох билээ.

Тариаланчид ярьж байнаа. Атрын III аяны хүрээнд Монгол улс сүүлийн 20 гаран жил байгаагүй их ургац хураасан ажээ. Бараг л 200 мянган давсан тонн будаа хурааж энэ нь бараг л Монгол улсын жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэнэ (Хэрэв би андуураагүй бол 80 хувийг хангана) гэнэ. Төмс бол бүр 100 хувь хангахаар хүрэлцээтэй их хэмжээний ургац хурааж авчээ. Гэвч тариаланчид энэ ургацандаа төдийлөн сэтгэл ханамжтай бус байх юм. Засгийн газраас ургацыг нь шууд бэлэн мөнгөөр худалдаж авна гээд амалчихсан аж. Нэг тонн будааг 400000 төгрөгөөр худалдаж аваад зогсохгүй тонн тутамд 80000төгрөгийн нэмэлт урамшуулал олгоно гээд амалчихаж. Тариаланчид ургацаа хураагаад тушаах гэсэн авах газар байдаггүй, хадгалах сав олддоггүй. Нөгөө саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг ч яалаа. Бэлэн биш л байсан бололтой юм. Эсвэл ийм их будаа хураачихна гэж итгээгүй бололтой. Хаврын тариалалтын үед тариаланчдыг чухам л хошгируулчихсан аж. Тэр үед тарьдаг юм нь ч юу байлаа, авдаг өгдөг нь ч юу байлаа гэж бодсон болов уу. Сүх дайлатал үхэр амар гэсэн чинь тэд харин хураачихдаг байгаа. Цаг нь тулаад будаагаа худалдаж аваад бэлэн мөнгө тараах болтол мөнгө байдаггүй. Үнэ нь ч зах зээлийн ханшнаас даваад байдаг. Иймэрхүү тэнэг байдалд Засгийн Газар энэ жил мөн ч олон орж байна даа. Тариаланчид ууртай мөнгөө нэхээд л. Та харж байна уу? Тэд Засгаас ямар нэгэн юм нэхээд байгааг. Хэрэв Засаг далжигнаад хүний урдуур орж мөнгө амлаагүй бол тэд юу боллоо гэж нэхэх билээ дээ. Засаг амалсан л бол өгөх учиртай гээд нэхээд байдаг, будаа нь цасанд даруулж, тариаланчид мөнгөгүй, гэр бүл нь хоолгүй, хүүхдүүд нь өмсөх хувцас, хичээлийн хэрэглэлгүй, оюутнууд сургалтын төлбөрөө төлж чаддаггүй. Энэ гинжин хүндрэл, хомсдол хаанаас үүдэлтэй вэ? Засгийн газраас л болж байгаа аж. Хэрэв төр оролцоогүй бол Тэд зах зээлийн үнээр аль гурав дөрвөн сарын өмнө борлуулчихсан, Гурилын үйлдвэрүүд ч хямдхан гурилтай болчихсон, талх нарийн боовны үйлдвэр, иргэд хэрэглэгчид хямд талх идэж байхгүй юу? Төр та савраа тат гэж хэлмээр санагдахгүй байна уу?

Малчид ярьж байнаа. Ямааныхаа мөнгийг өгөөчээ гээд л. Ямааныхаа мөнгийг өгөхгүй бол малчдын амьдрал хэцүүдлээ гэж. Хавар 1 кг ноолуурын үнэ 30 мянгаас доош орж 28000 болоодохсон чинь ноолууртай аймгуудад нэр дэвшиж байгаа, ноолуур моолууртай нэр холбогдсон эрхэм гишүүд, нэр дэвшигчид малчдаас КОК авахын тулд ноолуурын үнийн зөрүүг төр засгаас даах ухааны хуулийн төсөл санаачилж, тэрнийгээ амалж их л юм болсон. Үр дүн нь энэ ямааны мөнгө. Хэрэв тэд тэгж олон юм яриагүй бол, аль хаврын л ноолуураа 28000 –аар нь өгчихсөн бол юу гэж өнөөдөр төр засгаас хэдэн төгрөг гуйж байхав дээ. Харж байгаа биз. Малчдад хүртэл төр гай болж, мөнгө өгнө гэж амалж, амьдралыг нь сүйтгэж байгааг. Эсвэл бүгдээрээ төрөөсөө мөнгө гуйя. Эсвэл төр өгч чадахгүй юм бол зайлаад зай тавиад өг. Төр та савраа тат. Битгий миний хэрэгт оролцоод бай гэж.

Төр одоо бүх юмны үнийг тогтоож чадна гэж бодоод байгаа юм болов уу? Хэрэв С.Баярыг сангийн сайдтай нь Нарантуул зах дээр аваачаад бүх барааны үнийг тогтооно, та нар үнэтэй бараа авч болохгүй, наймаачид та нар иргэдийг шулж болохгүй гээд үнийг хянаад эхэлбэл юу болох бол. Хэн ч юм зарж чадахгүй, хэн ч хэрэгтэй бараагаа авч чадахгүй, бүгд тэндээс үргэж зугтаж, эцэст нь С.Баяр, С.Баярцогт, Сайхансамбуу гурав л зах дээр үлдэх вий.

One Response to “ТӨРӨӨС ГУЙХУЙ”

  1. "amar" said

    Saikhan niitlel boljee.
    Tur het ikh yumad oroltsoj baigaa ni unen. Ene yanzaaraa bol magadgui minii khaashaa harj untakhiig zaakh bolood baina. Gekhdee bas neg zuiliig bodokh heregtei. Bid uursduu turd het ikh erkh medel ugch, tuugeer bukh asuudlaa shiiduulekh geed baidag. Tiim biz dee?
    Tur olotsokh shaardlaggui, naan ni, dor ni, bid uursduu shiidej bolokh zuiliig ch uls turjuult turtei holbodog, tur ruu dairdag, turuur shiiduulekh gej zutgedeg sh dee. Neg ugeer helvel turiig bid uursduu oroltsuuldag. Dor dor ni asuudliig shiideh gekheer tur saad taviad baidag, khuuli erkh zuin orchin burdeegui, dutmag gekh baikh l daa. Gekhdee l asuudlaa bid uursduusuu ekhleed khaikh heregtei baikh aa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: