Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-5

Posted by bolod on January 31, 2009

ТАВ. Хөдөлгөөнүүд цаашид яах вэ?

5.1 Хөдөлгөөнүүдэд итгэх үү?
 Энэхүү судалгаагаар улс төрийн нам болон иргэний хөдөлгөөнүүдийг хэд хэдэн асуултаар эсрэгцүүлэн харьцуулж үзсэн юм. Энэ нь ихэвчлэн иргэд сонгогчид хэнд нь илүү итгэж байгаа талаарх асуултаар илэрнэ.

Улс орны хувь заяатай холбоотой асуудлаар намуудад илүү итгэж байна гэж 19% нь хариулсан бол хөдөлгөөнүүдэд илүү итгэж байна гэж 14,1% нь хариулжээ. Нийгэмд хөдөлгөөнүүдийн нэр хүнд нөлөө намуудтай өрсөлдөх түвшинд хүрснийг энэ дүнгээс харж болно. Гэхдээ харамсалтай нь алинд нь ч итгэхгүй байна гэж 29,6% нь хариулсан байгаа нь улс төрөөс залхсан хүнийссэн байдлыг дахин баталж байна. Энэ нь тухайн асуултад хариулсан хариултуудаас хамгийн өндөр хувьтай байгаа бөгөөд намд ч тэр хөдөлгөөнд ч тэр итгэх итгэлээс аль алинаас нь илүү өндөр, цаашилбал нам хөдөлгөөний аль алинд итгэж байгаа (11,6%) хувиас гурав дахин өндөр, харин аль нэгийг нь сонгож итгэл үзүүлэх гэсэн иргэдийг нийлүүлсэнтэй бараг тэнцэхүйц жинг дарж байна.

5.2 Хөдөлгөөнүүд цаашид яах вэ?
Хөдөлгөөнүүдийг хуучнаараа л сайн тэмцэгчид байх хэрэгтэй гэж судалгаанд оролцогчдын 12,9% нь үзсэн байна. Дөнгөж 9,1% буюу 124 респондент хөдөлгөөнүүдийг тарах хэрэгтэй хэмээн хариулжээ. Харин нэгдэх хэрэгтэй (27.7%), зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй (41,7%), нам болох нь зөв (6,5%) хэмээн нааштайгаар дэмжиж хүлээн авч байгаа нь судалгаанд оролцогчдын дийлэнх хувийг эзэлж байна. Энэхүү нааштай байгаа иргэд нийт судалгаанд хамрагдагчдын 76%-ийг эзэлж байгаа нь тун өндөр үзүүлэлт болно. Хөдөлгөөнүүдийн бүтэц зохион байгуулалт цаашдын амжилтад ер нь л судалгаанд оролцогчид санал нэгтэйгээр санаа зовж, тэднийг дэмжиж байгаа нь энэ байдлаас харагдаж байна. Нэгдүгээрт. Хэрэв эдгээр хөдөлгөөнүүд нийлж нэгдсэн хүчийг бий болгож чадвал, Хоёрдугаарт, зохион байгуулалтаа сайн хийж зохион байгуулалттай хүчин болж чадвал, иргэд хөдөлгөөнүүдийг дэмжихэд бэлэн ажээ. Ер нь л сэтгэлээрээ дэмжиж тэдэнд найдаж хүлээж байдаг байна. Энэ хоёр зорилт Иргэний Холбоог байгуулсан үндсэн шалтгаан бөгөөд энэ зорилт тавьж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй. 

Гэхдээ энэ дэмжлэг нь хүлээлтийн хэмжээнд л байгааг хэлэх хэрэгтэй. Хөдөлгөөнүүд амжилт гаргавал тэд сэтгэлээрээ дэмжихэд бэлэн боловч ямар нэг бодитой оролцоог тэднээс хүлээгээд нэмэргүй. Жагсаал цуглаан болбол тэдний 18,9% нь биечлэн оролцоно, 24,1% нь идэвхтэй дэмжинэ, 30,2% нь ажиглана хэмээн хариулсан байна. Оролцохгүй гэж 14,7% нь хариулсан. Гэхдээ биечлэн оролцоно гэж байгаа 18,9% нь бас бүгдээрээ оролцоно гэсэн үг ч биш. Зөв зохион байгуулж чадвал энэ хэрийн хүнийг татаж болох боломжит нөөц л юм. Цаг дээрээ ихэнх нь ирэхгүй, тэгэхээр энэ нь сэтгэл хөдлөлийн шинжтэй идеал хариулт гэж ойлгож болно. Харин оролцоно, дэмжинэ, ажиглана гэсэн дарааллаар хариултын хувь өсөж байгаа нь үнэнд нийцэх бодитой зүй тогтол болов уу. Эдгээр хариултын хувийг нэмбэл 73,2% гарч байгаа нь дээр гарсан 76 гэсэн тоог давтаж байна. Энэ дараалсан хоёр асуулт хоёр өөр зүйлийг асууж байгаа боловч иргэдийн хөдөлөлгөөнүүдэд хандах хандлагын нааштай байгаа байдлаараа адилхан үр дүнг харуулж байна. Бие биенээ хянах байдлаараа эдгээр асуултууд ингэж давхцаж байгаа нь мэдээллийн найдвартай байдлыг харуулах нэг үзүүлэлт болно.

Нам болох нь зөв гэж судалгаанд оролцогчдын дөнгөж 6,5% нь хариулсан. Энэ нь илүү улс төрийн гарцыг харсан хүмүүсийн шийдвэр болов уу. Гэхдээ Иргэний Хөдөлгөөнүүд нам байгуулбал та дэмжих үү гэсэн асуултад 29,2% дэмжинэ, 23,7 нь дэмжихгүй гэж хариулжээ. Эерэг сөрөг хариултын хувь бараг тэнцүү гарч байгаагаас энэ нь хэр эрсдэлтэй алхам болохыг харж болно. Түүнчлэн бараг тал хувь нь ямар нэг хариулт өгөхөөс татгалзсан байгаа нь цоо шинэ эрүүл, эрч хүчтэй нам байгуулагдана гэх итгэл байхгүйтэй холбоотой гэж тайлбарлаж болох юм. Ямар ч гэсэн ерөнхийдөө зөв шинэ нам байгуулагдвал сонгогчдоос дээд тал нь 29%-ийн дэмжлэг авах орон зай байгаа гэсэн үг. Гэхдээ маш шаргуу ажиллаж байж, асар их хүч хөдөлмөр зарцуулж байж ийм амжилтад хүрэх нь одоохондоо онолын хувьд л боломжтой. Гэхдээ шинэ нам л бол нам гээд, тухайлбал Иргэний Хөдөлгөөний намыг 29% нь дэмжихэд бэлэн гэсэн үг огтхон ч биш билээ.

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс үзнэ үү…

2007 оны 8 сар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: