Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for February, 2009

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 25-Р ТОЙРГИЙН ПРОГНОЗ

Posted by bolod on February 20, 2009

Энэ прогнозыг сонгууль болохоос бараг 2 сарын өмнө гаргасан бөгөөд сонгуулийн дүнтэй таарсан билээ. Гэхдээ хувь нь яг таарсан гэхээсээ илүүтэйгээр хэн хэн ялах, ямар магадлалтайгаар ялахыг таашлахыг оролдсон шинжилгээний загварт анхаарлаа хандуулна уу хэмээн зөвлөе. 

Нэг. Улс төрчдийн рейтинг

Ерөнхий зүйл

1. 2008 оны 4 сарын 5,6 –ны байдлаар Баянгол дүүрэгт нэр дэвших улс төрчдийн рейтинг дараах байдалтай байна.

 

Нэр дэвшигчид

Авсан санал

Нийт саналд эзлэх хувь

Нийт сонгогчдоос бодсон хувь

Санал луйвардвал

1 Ц.Мөнх-Оргил 

438

12.8

46

46+5=51

2 Х.Тэмvvжин          

354

10.3

37.2

37+5=42

3 Д.Энхбат              

338

9.8

35.5

35.5

4 С.Эрдэнэ   

333

9.7

35

35+5=40

5 Н.Болормаа

327

9.5

34.3

34+5=39

6 Н.Баяртсайхан

295

8.6

31

31+5=36

7 С.Одонтуяа  

285

8.3

29.9

30+5=35

8 Б.Батбаатар       

264

7.7

27.7

28+5=33

9 О.Магнай           

221

6.4

23.2

 

10 П.Цогтбаатар

209

6.1

22

 

11 Ж.Цолмон             

146

4.3

15.3

 

12 О.Даваасамбуу

95

2.8

10

 

13 С.Санжаасvрэн                

86

2.5

9

 

14 Ч.Энхзаяа                

43

1.3

4.5

 

Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | 1 Comment »

ТӨР ХҮЧГҮЙДЭХҮЙ

Posted by bolod on February 19, 2009

“Төрөөс гуйхуй” гэсэн бичлэгийн эсрэгцэл

Төр ба иргэд. Монголчууд ташуураа бариад мориндоо мордвол дэлхийн талыг эзэлж мэдэх улс гэсэн үг бий. Үүнийг батлах гэсэн мэт өнгөрсөн 7 сарын 1-нд шорт подволктой, шоу үзэх гэж цугласан шалдан нүцгэн залуучууд голдуу гар хоосон иргэд төрийн эрх барьж байсан намын төв байрыг нь шатаагаад хаячихав. Намын байрыг уг нь дуулга касктай, шилэн бамбайтай, хамгаалалт хүрэмтэй, гавтай бороохойтой, бэлтгэл сургуультай, түрэмгий зантай, дээрэлхүү авиртай, төрөөр далайлган сүрдүүлэгчдийн бүхэл бүтэн арми хамгаалж байсан. Хэдийдээ ч тэгж бэлэн байдалд ордог юм. Хэнийгээ ч тэгж сүртэй хамгаалах гэсэн юм. Хамгаалах нь л хамгаалж байсан, хамгаалж харин чадаагүй. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Leave a Comment »

ИХ НОЁД, ИХ НАЯДААР МӨНГӨ ХЭЛЭЛЦЭВ

Posted by bolod on February 18, 2009

Их хурлын эрхэм гишүүд, эрхэм ноёдууд ээлжит бус чуулган хийж их наядаар нь мөнгөний тоо хэлэлцэж сууна. Хямралаас гарах Засгийн Газрын мөрийн хөтөлбөр нь ийм өртөгтэй ажээ. Хамгийн гол нь энэ мөнгө нь хаана ч байхгүй гэнэ. Хэн нэгнээс гуйж олох мөнгөө нэрлэж хий савхдаж байгаа нь тэр ажээ. Буратиног амы нь боочихоод өмнө нь баахан хоол өрөөд байдаг шиг. Их хурлын гишүүд, тэднээр дамжуулан иргэддээ байхгүй мөнгөний тоо нэрлэж, ТВ-ээр сонсгов. Саяхан л хэл амтайгаар баталсан төсөв нь алдагдалтай төдийгүй алдаатай батлагдсан болж таарч, тун удахгүй төсвийн тодотгол хийх гэж байгаа билээ. Төсвийн тодотголоор урьд өмнө мөнгө нэмж зарж үрдэг байсан бол энэ удаа анх удаа хасаж танах юм байна. Хэр зэрэг хасаж танах юм бүү мэд. Төсвийн мөнгийг хэмнэх л болтугай. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 4 Comments »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-10

Posted by bolod on February 13, 2009

АРАВ. Сонгуулийн эргэн тойронд

10.1 Санал өгөхөд нөлөөлөх хүчин зүйл

Сонгуульд санал өгөхөд хувь хүний хүчин зүйл чухал гэж үзсэн хувь (47,7%) маш өндөр гарчээ. Судалгаанд оролцогчид идеаль хариулт өгдөг бөгөөд хувь хүнийг харж байж саналаа өгнө гэсэн хариулт урьд нь ч өндөр гардаг байсан. Одоо ч өндөр хэвээр байна. Гэхдээ энэ байдал нэмэгдсээр, цаашид ч нэмэгдэх хандлагатай гэж ойлгож болно. Респондентуудын хувь хүнийг нь харж саналаа өгнө гэсэн хариулт 2002  онд 31.1% (2000  оны судалгаагаар давхардсан тоогоор 70 гаран хувь) байсан бол өнөөдөр 50 шахуу хувьд хүрчээ. Эсрэгээр намыг нь харж сонголтоо хийнэ гэсэн хувь 2002 онд 11,5% (2000 онд хийсэн судалгаагаар давхардсан тоогоор 50 шахуу хувь) байснаа одоо 16% байгаа нь бараг хэвэндээ байгаа гэсэн үг юм. Энэ 5 хувийг өсөлт гэж үзэж хараахан болохгүй юм. 2002 оны болон 2007 оны судалгаануудыг шууд харьцуулах боломжгүй. 2002 оны судалгаанд 50,8% нь хүн ба намын аль алиныг харгалзан саналаа өгнө гэж хариулсан байлаа. Энэ альтернатив хувилбарыг 2007 оны судалгаанд мөрийн хөтөлбөр гэх зүйлээр сольсон учир шууд динамикийг гаргах гэхээсээ илүүтэй харьцуулан харахад л боломжтой билээ. Намын фон 2004 оны сонгуулиас эхлэн гол зүйл биш болж эхэллээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | 1 Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-9

Posted by bolod on February 13, 2009

ЕС. Улс төрийн болж өнгөрсөн үйл явдлуудад өгөх үнэлэлт

9.1 Сүүлийн 6 сарын үйл явдал
 Улс төрийн болж өнгөрсөн үйл явцийн талаарх иргэд, сонгогчдын байр суурь хандлага нь ирээдүйн сонголтыг тодорхойлох чухал шалгуур болдог. Иймээс улс төрд болж буй чухал чухал үйл явдлуудын талаарх сонгогчдын байр суурийг тогтмол тандаж, хэмжилт хийж байх нь псепологийн судалгаанд нэн чухал. Үүний тусламжтайгаар өнгөрсөн алдаа болон амжилтын нөлөөллийг ядаж тойм төдий ч төсөөлөх боломжтой болж байгаа юм. Тэгээд ч сонгогчдын байр суурь хувирамтгай, тухайн асуудлын талаарх байр суурь нь байнга өөрчлөгдөж байдаг. Болж өнгөрсөн үйл явдлын талаарх сэтгэгдэл нь мартагдахаас өмнө ойролцоогоор 6 сарын доторх болж өнгөрсөн үйл явдлын талаарх үнэлгээг тогтоох боломжтой. Үүнээс цааших юм уу, дөнгөж энэ долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлын талаарх сэтгэгдэл ихээхэн хувирч нөлөөт толины эфекттэй болсон байдаг. Тиймээс цагт нь, байнга, тасралтгүй хэмжилт хийх нь маш чухал, юугаар ч орлуулашгүй давуу тал болно. Бидэнд сүүлийн гурван жилийн хугацаанд болж өнгөрсөн гол гол үйл явдлуудын талаарх мэдээлэл бий. Үүнийг цуглуулж сайтар анализ хийвэл сонирхолтой үр дүнд хүргэнэ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-8

Posted by bolod on February 11, 2009

НАЙМ. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх ерөнхий үнэлэлт

8.1 Төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, үнэлэлт

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, зарим ажлуудыг иргэд нэлээд өндөр үнэлж, эерэгээр хүлээж авч байна. Үүнд нийгмийн халамжийн шинжтэй арга хэмжээнүүд болон гадаадад ажиллах хүч гаргах зэргийг нэн тэргүүнд нэрлэх хэрэгтэй. Энэ хоёрыг иргэдийн 40-өөс дээш хувь нь сайшаан хүлээж авч сайн үнэлгээг өгчээ. Өмнө хийсэн дүгнэлтдээ бас нэгэн эргэлзээ нэмэхэд нийгмийн халамжийн бодлогууд нөлөөллөө алддаггүй бололтой. Ялангуяа иргэдийн амьдралын түвшин ийм доогуур байгаа нөхцөлд. Тиймээс үүнийг сайтар нягтлах шаардлагатай болов уу. (Халамжийн амлалтууд сонгуульд онц нөлөөлөхгүй гэсэн таамаглалыг) Гэхдээ энэ нь өмнөхөөсөө сайжирсан гэсэн үнэлгээ болохоос бас ч яг сайн гэсэн үнэлгээ биш гэдгийг санахад илүүдэхгүй. Өмнө нь ямар байсан, одоогийн хүрсэн түвшин ямар байгааг харьцуулан үзсэн байж болох юм. Гэхдээ л эдгээр үзүүлэлт маш өндөр дундажтай гарч байгаа нь санаанд оромгүй өндөр үзүүлэлт болно.  Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ПРОГНОЗ

Posted by bolod on February 7, 2009

Энэ прогнозыг 2005 оны 4 сарын 20-нд гаргасан бөгөөд мэдээллийг 4 сарын эхээр цуглуулсан юм. Сонгуулиас сар гарны өмнө гаргасан таамаг боловч сонгуулийн дүнтэй  нэг ч хувийн зөрүүгүй таарсан юм. Ингэж таарсан нь маш мундаг судалгаа болсон гэж гайхуулах үндэслэл болохгүй бөгөөд ёстой л сохор азаар таарсан гэж хэлэхэд болох юм. Гэхдээ махан тоо нь таарсан явдлыг аз гэж хэлж байгаа болохоос судалгааны дүнг үгүйсгэсэн хэрэг биш билээ. Судалгааны дүнгээс илүүтэй дүгнэлт хийсэн, харьцуулсан загварыг нь илүүтэй анхаарна уу хэмээн санал болгож байна. Олон хүчин зүйлийг харьцуулан үзэхэд нэр дэвшигч Н.Энхбаяр ялах нь гарцаагүй байсан, дээрх тоо нь зүгээр нэг төлөгчилсөн дүн биш гэдгийг харах болно. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | 5 Comments »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-7

Posted by bolod on February 3, 2009

ДОЛОО. Төр засгийн институцүүдэд итгэх итгэл

7.1 Төр Засгийн институцүүдийн үнэлэлт өнөөдөр
 Төр засгийн институцүүдэд итгэх итгэл 2004 оноос хойш эрс унасан байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газар, хууль шүүх, цагдаа бүгд л иргэдээс тааруухан үнэлэлт авч байна. Ийм үл итгэх уурс амьсгал нь нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгож, маргаашдаа итгэх итгэлийг бууруулж, бухимдах, бүхнийг буруутгах, үзэн ядах явдлыг дэвэргэж байна. Төр засгийн удирдах албан тушаалтан, эрх мэдэлтэн, Их хурал засгийн газрын гишүүд шударга бус зүйлтэй нэр холбогдох, дараа дараалан гарч байгаа төрийн өмч мөнгө хөрөнгө шамшигдуулах явдлууд нь төр засгийн нэр хүндийг эргэн сэхэхгүйгээр доош оруулж байгаа ажээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-6

Posted by bolod on February 3, 2009

ЗУРГАА. Намууд, алдаа сургамж

6.1 Эрх баригч намууд.
 Засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн АН болон МАХН хоёрыг нэг түрийвчтэй болсон, нам дамнасан бүлэглэлүүдэд хуваагдсан, нэг зоосны хоёр тал болсон гэх зэргээр улс төр судлаачид, ажиглагчид дүгнэж, хэлж бичиж байгаа. Энэ талаар иргэд юу бодож байна вэ? Өнөөгийн улс төрд нэг талд нь МАХН, АН гэсэн улс төрийн бүлэглэл, нөгөө талд нь иргэний холбоо хөдөлгөөнүүд гэсэн бүлэглэл сөргөлдөж байна гэвэл Та санал нийлэх үү? гэсэн асуултад 42% нь тийм хэмээн хариулжээ. Харин 24.1% нь үгүй, 33,7% нь хэлж мэдэхгүй хэмээн хариулсан байна. Товчоор хэлбэл хоёр намыг иргэний хөдөлгөөнүүдийн эсрэг талд тавьж үзэхийг иргэдийн олонх нь хүлээн зөвшөөрч байна. Энэ нь бас давхар бусад жижиг намууд өнөөдөр улс төрийн тавцанд нөлөөлөх хүчин биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.  Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »