Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-7

Posted by bolod on February 3, 2009

ДОЛОО. Төр засгийн институцүүдэд итгэх итгэл

7.1 Төр Засгийн институцүүдийн үнэлэлт өнөөдөр
 Төр засгийн институцүүдэд итгэх итгэл 2004 оноос хойш эрс унасан байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газар, хууль шүүх, цагдаа бүгд л иргэдээс тааруухан үнэлэлт авч байна. Ийм үл итгэх уурс амьсгал нь нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгож, маргаашдаа итгэх итгэлийг бууруулж, бухимдах, бүхнийг буруутгах, үзэн ядах явдлыг дэвэргэж байна. Төр засгийн удирдах албан тушаалтан, эрх мэдэлтэн, Их хурал засгийн газрын гишүүд шударга бус зүйлтэй нэр холбогдох, дараа дараалан гарч байгаа төрийн өмч мөнгө хөрөнгө шамшигдуулах явдлууд нь төр засгийн нэр хүндийг эргэн сэхэхгүйгээр доош оруулж байгаа ажээ.

 

Мэдэхгүй

Муу

Дунд

Сайн

mean

 

n

%

n

%

n

%

n

%

1-3

d21_1. Та “Ерөнхийлөгч”-ийн өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

175

13.0%

216

16.1%

612

45.6%

340

25.3%

 

2.11

d21_2. Та “Засгийн газар”-ын өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

131

9.8%

572

42.8%

537

40.1%

98

7.3%

 

1.61

d21_3 Та “УИХ”-ын өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

121

9.1%

630

47.2%

530

39.7%

55

4.1%

1.53

d21_4. Та “Орон нутгийн удирдлага”-ын өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

138

10.4%

440

33.1%

591

44.5%

159

12.0%

 

1.76

d21_5. Та “Үндсэн хуулийн цэц”-ийн өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

387

29.2%

334

25.2%

465

35.1%

140

10.6%

 

1.79

d21_6. Та “Шүүх”-ийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

272

20.3%

536

40.0%

453

33.8%

80

6.0%

 

1.57

d21_7. Та “Цагдаа”-гийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

175

13.0%

497

37.1%

530

39.5%

139

10.4%

1.69

Уламжлал ёсоор эв нэгдлийн бэлгэдэл болсон ерөнхийлөгчийн институт сайн үнэлгээг хамгийн өндөр хувьтай авч УИХ, ЗГ, шүүхийн байгууллага хамгийн тааруухан үнэлгээг авчээ. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд муу дүн тавьсан хувь харьцангуй бага байгаа нь хэд хэдэн асуудлаар иргэд ҮХЦ дээр ялалт байгуулсан, үүнтэй холбоотойгоор ҮХЦ-ийн шударга шийдвэр гаргасан гэх зэргээр нэр хүнд нь сайжирсантай холбоотой бизээ. Гэхдээ дундаж үнэлгээгээр ҮХЦ-ийг үнэлсэн үнэлгээ тааруухан гарсан байгааг анхаарах хэрэгтэй. Үнэндээ ҮХЦ-ийг муу гэж үнэлсэн үнэлгээ харьцангуй бага юм шиг харагдаж байгаа боловч сайн гэсэн үнэлгээ ч мөн бага, харин мэдэхгүй гэсэн хариулт хамгийн өндөр байгаа нь харагдаж байна. 

7.2 Төр засагт итгэх итгэл, динамик
 Өнөөдөр 2003-2005 оны байдалтай харьцуулбал төр засагт итгэх итгэл эрс суларчээ. 2004 оны сонгуулийн дараахан нэг хэсэг суларсан боловч энэ нь эргэн бэхжиж байсан билээ.  Сонгууль дөнгөж өнгөрч МАХН-ынхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, “Энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй”, “Тэгээд байвал энэ сонгуулийн үр дүнг хүчингүй болгож чадна шүү”, “УИХ-ын танхимд 36 луйварчин, бузар булай бизнес бүлэглэлийнхэн шургалах гэж байна” гэх мэт мэдэгдлийг хийж байлаа. Н.Энхбаяр паникт орж сар шахам юу хийхээ юу ярихаа мэдэхгүй байв. Н.Энхбаярыг шүүмжлэх давалгаа өрнөсөн. Зэрэгцэн Н.Багабанди парламентийн нээлтийг зарлан хуралдуулж, өмнөх парламентийнхан үүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй залгуулан сүүлийн хуралдаанаа хийж ҮХЦ-ийн шинэ бүрэлдэхүүнийг зарлаж орхисон. Мөнх-Оргил, Шаравдорж зэрэг хуульч гишүүд Сонгуулийн хууль зөрчигдсөн луйвардсан гэх мэтчилэн мэдэгдэл хийж хүний булхайг уудлаад мэдэгдэл хийгээд эхэлтэл, зэрэгцэн Ганди, Бямбадорж, Энхбаяр нарын гэх мэтчилэн олон тойрог дээр булхай хийсэн нь илэрч тэгсгээд чимээгүй болсон. Хоёр тойргийг барьцаалж сонгуулийн дүнг баталгаажуулахгүй байсан. ЗГ байгуулагдалгүй удаж, наймаа тохиролцоонууд зөвшилцөл нэрийн дор явагдаж АН-ынхан ч Телевиз рүү дайран орж мэдэгдэл хийх зэргээр тогтворгүй байдал бий болж байсан тул төр засагт итгэх итгэл суларсан билээ.

Гэвч энэ байдал мартагдаж, нэг жилийн хугацаанд хөөрөл хийрхэл дарагдан 2005 оны зун гэхэд нийгмийн сэтгэл зүй тогтворжиж эхлэв. Гэхдээ нэг их удалгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлэн улс төрийн амьдралд олон олон үйл явдал зэрэгцэн өрнөж, намраас эхлэн иргэний хөдөлгөөнүүд байгуулагдан идэвхжиж эхэлснийг бид мэдэж байгаа. Иргэний хөдөлгөөнүүд үүнээс цаг хугацааны хувьд эрт байгуулагдсан байж болох ч нийгмийн сэтгэл зүйд бодитойгоор нөлөөлж эхэлсэн цаг хугацаа нь тухайлан 2005 он намар болов уу гэж дүгнэхүйц байгаа юм. Үүнийг нэг талаас, төр засгийн үйл ажиллагааг байнга шүүмжилж нэр хүндийг нь унагахад Иргэний Хөдөлгөөнүүдийн гүйцэтгэсэн үүрэг асар их гэж дүгнэж болохоор харагдаж байна. Бид л эдний булхайг илчилж будаа болгож чадсан гэж  хэлэх, гавьяаг булаацалдах тэмцэгчид ч бэлэн байгаа. Гэхдээ энэ бол цаг хугацааны давхцал л юм. Нөгөө талаас энэ хөдөлгөөн зөвхөн гудамжинд гараагүй, нийгмийн сэтгэл зүйд, нийгмийн оюун санаанд ч хөдөлгөөн гарч бүрэлдэн бий болсон юм. 4 жилийн айдас хүлээс нэг жил орчмын дараагаас тавигдаж эхлэн, хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж, хурц дайчин нийтлэлүүд ар араасаа хөвөрч, Н.Энхбаярыг судлаач Ганхуягаас гадна дуртай бүхэн нь муучилдаг дайрдаг болж, Уянга, Баатархуяг, Дашрэнцэн зэргээр тогтохгүй хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ил тод, хурц дайчин шүүмжлэл, шинэ мэдээлэл, үйл явдлын хойноос уралдаж өрсөлдөх болсон нь ч үүнд ихээхэн нөлөөлсөн. Үүнийг бодлогын судлаач З.Батболд “Сэхээтнүүд жагсаж эхэллээ” нэртэй нийтлэлдээ тодорхой өгүүлсэн учир ингэсгээд товчилъё. (товчилъё ч гэж дээ, тэртээ тэргүй нуршчихлаа)
Хамгийн гол нь төр засгийн байдал нь өөрөө энэ тогтворгүй байдлыг хөөрөгдлөө. АН дотроо илэрхий хоёр бүлэглэлд хуваагдаж, Гончигдоржийнхон ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг өнчрүүлж 2001 оны өсөө авлаа. Намаа дэнчинд тавьж (тэнэг хүн алдаагаа давтдаг, ухаантай хүн алдаанаас сургамж авдаг), АН-д нийлүүлэн байж нэр дэвшсэн сонгуулийн үр дүнг нь наймаалсны хариуг ингэж авсан байх. Энэ зөрчил хурцдан Гончигдорж намын даргыг дээрэмдэн авсны хариуд, М.Энхсайхан “Эх Орон –Ардчилал” эвслийг задалж улмаар АН-аас өрх тусгаарлан гарч, МАХН-ынхантай үгсэн Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг ч огцруулсан билээ. Энэ болтол АН анхаарлын төвд байж гол дүрийн үүрэг гүйцэтгэж байсан учраас шүүмжлэлд их өртөж байлаа. Хөдөлгөөнүүдийн тэмцэл нь Ц.Элбэгдоржийн ЗГ-ын эсрэг чиглэж байснаараа АН-ын эсрэг тэмцэж байгаатай адил ойлгогдож байлаа. Энэ үеэс эхлэн тэд гол дүрийн үүргээ өгч тайзнаас буув. АН ашигтай байрлалд үсрэн гарч, МАХН өөрсдөө санаачлагыг авч гол дүрд тоглох гэсэн нь бэлтгэлгүйгээр тайзан дээр гарсантай адил болсон. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Нэгэнт тайзан дээр гарсан учраас анхаарал тэдэн дээр төвлөрч, анхаарал төвлөрч хүлээх тусам сандарч сандрах тусам алдаа гарч, цаашид ч гарсаар байна. МАХН өөрсдөө хувь заяагаараа тоглож уруудаж эхэллээ. Үүнээс цаашхийг МАХН дотроос хайхаас өөр аргагүй. Энэ талаар тусгайлан анализ хийх хэрэгтэй. Намууд дотроо хагаралдах тусам төр засагт итгэх итгэл суларч, төр засаг сулрах тусам хөдөлгөөнүүд идэвхжиж, хөдөлгөөнүүд идэвхжиж хүч авах тусам төр засаг хямдарлаа. Энд жолоодлогогүй инфляцитай адил зүй тогтол үйлчилнэ.

  Институци  Итгэх түвшин 

2003
8 сар

2005

3 сар

2005

8 сар

2007

8 сар*

1 Ерөнхийлөгч Ихээхэн

46.4%

44.8%

46,4%

24,9%

Дунд зэрэг

29.4%

42.3%

41,3%

45,6%

Итгэхгүй

8.2%

9.7%

12,4%

16,1%

2 УИХ Ихээхэн

24.4%

19.8%

23,8%

4,1%

Дунд зэрэг

40.4%

53.9%

58,2%

39,7%

Итгэхгүй

19.5%

22.3%

18,0%

47,2%

3 Засгийн газар  Ихээхэн

27.7%

19.4%

25,8%

7,3%

Дунд зэрэг

37.7%

49.4%

57,1%

40,1%

Итгэхгүй

16.0%

26.4%

17,2%

42,8%

4 Орон нутгийн удирдлага Ихээхэн

13.8%

12,0%

Дунд зэрэг

41.8%

44,5%

Итгэхгүй

40.2%

33,1%

5 Шүүх Ихээхэн

 

 

15,2%

6,0%

Дунд зэрэг

 

 

45,8%

33,8%

Итгэхгүй

 

 

38,9%

40,0%

6 Цагдаа Ихээхэн

 

 

15,5%

10,4%

Дунд зэрэг

 

 

44,4%

39,5%

Итгэхгүй

 

 

40,1%

37,1%

(*   2003-2005 оны судалгаанд төр засгийн институцүүдэд хэр зэрэг итгэл үзүүлж байгааг тандаж асууж байсан. Харин 2007 оны судалгаагаар эдгээрт үнэлэлт өгүүлсэн болно. Ингэхдээ өмнөх судалгааны дүнтэй харьцуулж болохуйц байхын тулд “Ихээхэн итгэдэг-Сайн”, “Дунд зэрэг-Дунд”, “Итгэхгүй-Муу” гэсэн хариултуудыг дүйцүүлэн авлаа.)

Хүснэгтээс харвал Өнөөдрийн байдлаар төр засагт өгөх иргэдийн үнэлгээ хамгийн доогуур түвшинд байна. 40-өөс дээш хувь нь ЗГ (42,8%), УИХ (47,2%) –д муу гэсэн дүн тавьж байна. Ийм байдал урьд нь хэзээ ч гарч байгаагүй юм. Хэрвээ мэдэхгүй гэсэн хариултуудыг тооцооноос хасаж тооцвол энэ хувь 50, түүнээс ч дээш хувьтай гарна. Энд дахиад л 45-50 орчим хувь нь үл итгэх, үгүйсгэх хувьтай байгааг харж болж байна. Хамгийн гол нь УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг сайн гэж үнэлсэн хувь (УИХ -4,1%, ЗГ-7,3%) тун ч бага, арван хувьд ч хүрэхгүй байгаа нь маш доогуур, бүр ихээхэн доогуур үнэлгээ болох юм. С.Баярын хэлсэнчлэн “Социологийн хамгийн сайн судалгааны алдааны магадлал гэхэд л 3-5% байдаг”. Магадлал мөртлөө хувь шүү. Тэгэхээр энэ сайн үнэлгээ нь алдааны интервалд багтахуйц бага байгаа нь итгэл төрүүлэх байдлаар маш доогуур гэсэн үг.

Энэ байдлаас гарч төр засгийн үнэлгээ сайжрах боломж сонгууль хүртэлх энэ богино хугацаанд лав байхгүй гэж итгэлтэй хэлж болно. Өмнөх туршлагаас харахад сонгуулийн өмнөх 2 жилд цалин тэтгэврийг нэмж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, сонгуулийн шоугаа аль хэдийн эхэлчихсэн, нийгмийн сэтгэл зүйг удирдаад, зөөллөөд бэлтгэлээ хангачихсан байдаг байлаа. Өнөөгийн нөхцөлд энэ хяналтаа алдчихсан учраас цалин нэмэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний барааны үнэ экспоненциаль хуулиар өсөж, үүнийг засаж залруулах нэгэнт боломжгүй болжээ. Ийм нөхцөлд халамжийн амлалтууд ч онц нөлөөлөхгүй гэж таамаглаж байна. Үүнийг шалгах шаардлагатай.
 Мөнгөний нийлүүлэлт 2004 оноос хойш байнга 45 түүнээс дээш хувьтай байгаа. Хэвийн нийгэмд ийм их өндөр хувьтай бэлэн мөнгийг зах зээлд гаргахад 6 сарын дараа инфляци нэмэгддэг бол манайд энэ байдал 2-3 жилийн дараа мэдэгдэж байна. Мөнгөний ханшийг хүчээр барьж байгаад алдсантай энэ нь холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл өнөө болтол Монголд үнийг нэр төдий чөлөөлсөн, үнийг төрөөс тогтоож хянаж байсан, либерализаци жинхэнэ утгаараа явагдаагүй байлаа. Дээр нь зах зээлийг хэдхэн компаниуд монополчилон хувааж авсан, хууль хэрэгжихээ байсан, эдийн засаг дахь гадны компаниудын нөлөө нэмэгдсэн зэргээс үүдэлтэйгээр төр засаг одоо энэ үнийн хяналтаа алдаж байна. Дээр нь хөрш хоёр оронд хэрэглээний түвшин өсөж, амьжиргааны өртөг өндөр болж байгаа нь инфляцид нөлөөлөх нэг гадаад хүчин зүйл болж байгаа юм. Энэ байдал хөрш хоёр орноор тогтохгүй Европын холбооны улсуудад ч ажиглагдаж байгаа билээ. АНУ ч инфляцийн өсөлтөө зогсоож хүчрэхгүй байна. Баярсайханы “Инфляци гаднаас импортлогдоод байна” гэсэн гомдоллолд бас ч гэж бага зэргийн үнэний хувь бий байх. Гэвч инфляци нэгэнт бодит байдал болсон тул төр засагт дургүйцэх дургүйцлийг одоо нэгэнт дарах, засах аргагүй болсон гэж ойлгож байна. (Энэ параграф нь бүхэлдээ бага зэргийн уянгын халил, эдийн засаг мэдэхгүй хүний цэцэрхэл, уншихгүй ч байсан болно)
 Бусадтай харьцуулахад ерөнхийлөгчийн институцийн үнэлгээ харьцангуй өндөр байна. Гэхдээ л 2005 онтой харьцуулбал бараг хоёр дахин унасан байгаа нь анзаарагдана. Нийгэмд Н.Энхбаярын нэр хүнд маш тааруу байгаа, өмнөх ерөнхийлөгчтэй харьцуулахад маш тааруухан үнэлгээтэй байгаа ч гэсэн Ерөнхийлөгч гэсэн ашигтай байрлал нь төвийг сахисан, эв нэгдлийн бэлгэдэл, төрийн тэргүүн гэсэн имижээрээ хүмүүст тэртээ тэргүй таалагддаг. Гол дүрд тоглож, хүний анхааралд өртөхгүй, ямар нэг хариуцлага хүлээхгүй учир хэзээ ч буруутахгүй, шүүмжилж, үг хэлж дүгнэлт гарган, их сайндаа л хориг тавих, мэдэгдэл гаргах зэргийн инерт төлөв байдал нь ерөнхийлөгчийн нэр хүндийг харьцангуйгаар уналтаас авардаг байна. Гэхдээ л түүний үнэлэлт маш тааруухан байна.

Ерөнхийлөгчийн хувьд дараагийн сонгуулийн бэлтгэлийн хувьд минимум болзлоо ч хангаагүй байгаа гэсэн үг.

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс үзнэ үү…

2007 оны 8 сар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: