Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ПРОГНОЗ

Posted by bolod on February 7, 2009

Энэ прогнозыг 2005 оны 4 сарын 20-нд гаргасан бөгөөд мэдээллийг 4 сарын эхээр цуглуулсан юм. Сонгуулиас сар гарны өмнө гаргасан таамаг боловч сонгуулийн дүнтэй  нэг ч хувийн зөрүүгүй таарсан юм. Ингэж таарсан нь маш мундаг судалгаа болсон гэж гайхуулах үндэслэл болохгүй бөгөөд ёстой л сохор азаар таарсан гэж хэлэхэд болох юм. Гэхдээ махан тоо нь таарсан явдлыг аз гэж хэлж байгаа болохоос судалгааны дүнг үгүйсгэсэн хэрэг биш билээ. Судалгааны дүнгээс илүүтэй дүгнэлт хийсэн, харьцуулсан загварыг нь илүүтэй анхаарна уу хэмээн санал болгож байна. Олон хүчин зүйлийг харьцуулан үзэхэд нэр дэвшигч Н.Энхбаяр ялах нь гарцаагүй байсан, дээрх тоо нь зүгээр нэг төлөгчилсөн дүн биш гэдгийг харах болно.

Нэр дэвшигчдийн рейтинг 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль.

1. Өнөөдөр сонгууль боллоо гэж санавал хэний төлөө саналаа өгөх вэ?

 

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid Н.Энхбаяр

484

53.3

56.1

56.1

  Б.Жаргалсайхан

132

14.5

15.3

71.5

  М.Энхсайхан

212

23.3

24.6

96.1

  Б.Эрдэнэбат

34

3.7

3.9

100.0

  Total

862

94.9

100.0

 

Missing System

46

5.1

 

 

Total

908

100.0

 

 

Дээрх асуултад хариулсан байдлаас үзэхэд Н.Энхбаяр 53.3%-ийн саналыг баталгаатай авч байна.

2. Бид нэр дэвшигчдийн рейтингийг бодитой гаргахын тулд дөрвөн нэр дэвшигчийн нэрийг тулгаж бичсэн. Алийг нь ч дэмжихгүй, шийдээгүй байна гэх мэт бөөрөнхийлсөн агуулгатай хариултыг оруулахаас татгалзаж, респондентоор аль болох шийдвэр гаргуулахыг зорьсон юм. Гэвч 46 хүн буюу 5.1 хувь нь хариулаагүй байгаа нь алийг нь ч дэмжихгүй, сонгуульд оролцохгүй сонгогчид гэж ойлгож болно. Эдгээр хүчингүй “саналын хуудсыг” хасаж тооцвол өнөөдрийн байдлаар Н.Энхбаярын рейтинг 56.1% -тай, М.Энхсайхан 24.3%, Б.Жаргалсайхан 15.3%-ийн санал авч байна.

3. Дүүрэг тус бүрээр авч үзвэл:

 

q36 Таны оршин суугаа дүүрэг

Total

 

СБД

ЧД

БЗД

ХУД

СХД

БГД

Бусад

 

Н.Энхбаяр 

90

92

69

63

88

72

1

475

53.9%

55.4%

51.1%

61.2%

60.7%

55.4%

50.0%

56.0%

 Б.Жаргалсайхан 

19

25

21

15

28

24

0

132

11.4%

15.1%

15.6%

14.6%

19.3%

18.5%

.0%

15.6%

 М.Энхсайхан 

49

41

40

18

26

33

1

208

29.3%

24.7%

29.6%

17.5%

17.9%

25.4%

50.0%

24.5%

Б.Эрдэнэбат 

9

8

5

7

3

1

0

33

5.4%

4.8%

3.7%

6.8%

2.1%

.8%

.0%

3.9%

 Total 

167

166

135

103

145

130

2

848

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

Нэр дэвшигч Н.Энхбаярын дэмжлэг дүүрэг бүрт хангалттай өндөр байна. Үүнээс хамгийн бага нь Баянзүрх дүүрэгт (51.1%), Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд хамгийн өндөр 60 гаран хувьтай байна. Харин М.Энхсайханы рейтинг Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд нэлээд өндөр байгаа нь Н.Энхбаярын рейтингийг доош дарахад нөлөөлж байна. Нэр дэвшигч Б.Жаргалсайханы рейтинг харьцангуй тогтвортой дүүргүүдэд харьцангуй хэлбэлзэл багатай ажээ.

4. Нэр дэвшигч Б.Жаргалсайханы рейтинг ханасан байдал ажиглагдаж байна. үүнээс илүү өсөх бодит боломж бараг байхгүй. Цаашдаа буурч ч болзошгүй. Харин М.Энхсайханых сонгууль болтол бага зэрэг өсөх байх. Цаашид сонгууль дөхөх тусам нэр дэвшигч М.Энхсайханы рейтинг бага багаар өсөж, Н.Энхбаярын рейтинг бага зэрэг буурах болов уу. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудыг ажиглаж байхад иймэрхүү зүй тогтол ажиглагдаж байсан. Гэхдээ энэ нь нэр дэвшигчдийн рейтингийн зөрүү бага багаар ойртох боловч М.Энхсайханы рейтинг Н.Энхбаярынхаас өндөр болно гэсэн үг биш. Багцаагаар төлөгчилбөл долоо хоног тутам Н.Энхбаярынх 1%-иар буурч, М.Энхсайханых 1%-иар өсөх болов уу. Энэ өрсөлдөөнд Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарын рейтинг нэг их нөлөөлөхгүй харьцангуй тогтвортой байх болов уу. (нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, бие биенийхээ нэр хүндэд илэрхий халдахгүй бол, нэр дэвшигчид бие биенийхээ эсрэг ямар баримт дэлгэхийг урьдчилан таашгүй) Тиймээс энэхүү байдлыг долоо хоног бүр давталттай тогтмол судалгаа хийж хэмжих шаардлагатай.

5. Сонгогчид одоогоор сонголтоо хийгээгүй, шийдээгүй, үнэнээр хариулах сонирхолгүй эсвэл бодолгүйгээр дугуйлах явдал тохиолддог учраас нэр дэвшигчдийн нэрсийг бичсэн дараалал сонголтод дунджаар 3.5-4.5% нөлөөлдөг нь практикаар батлагдсан зүйл. Тиймээс бид анкетаа хоёр хувилбартайгаар хийсэн. Нэг хувилбарт нэр дэвшигч Н.Энхбаярын нэрийг эхэнд, нөгөө хувилбарт хамгийн сүүлд бичиж судалж үзэв.

  I хувилбар         II хувилбар    
  Нэр дэвшигч тоо хувь     Нэр дэвшигч тоо хувь
1 Н.Энхбаяр

262

58.4%   1 Б .Жаргалсайхан

63

15.3%
2 Б .Жаргалсайхан

69

15.4%   2 М.Энхсайхан

113

27.4%
3 М.Энхсайхан

99

22.0%   3 Б.Эрдэнэбат

15

3.6%
4 Б.Эрдэнэбат

19

4.2%   4 Н.Энхбаяр

222

53.8%
  Total

449

100.0%     Total

413

100.0%

Нэгдүгээр хувилбарт анкетийн хувьд Н.Энхбаяр 58.4% хүртэл санал авах боломжтой, хоёрдугаар хувилбарын дагуу муугаар бодоход 53.8%-ийн санал авахаар байна. (Энэ нь хүчинтэй саналын хуудаснаас бодсон хувь)

6. Сонгуулийн оролцоо сонгуулийн дүнд чухал нөлөөтэй. Өнөөдрийн байдлаар сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн сонгогчдын 59% нь Н.Энхбаярыг дэмжинэ гэжээ.

q24 Та энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?

   

q24 Та энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?

 
   

Оролцоно

Оролцохгүй

Шийдээгүй

Total

1 Н.Энхбаяр 388 59.0% 14 41.2% 71 45.8% 473 55.8%
2 Б.Жаргалсайхан 102 15.5% 4 11.8% 26 16.8% 132 15.6%
3 М.Энхсайхан 151 22.9% 11 32.4% 47 30.3% 209 24.7%
4 Б.Эрдэнэбат 17 2.6% 5 14.7% 11 7.1% 33 3.9%
 

Total

658

100.0% 34 100.0% 155 100.0% 847 100.0%

7. Нэр дэвшигчдийн хэнийг нь ч гэсэн дэмжихдээ эрэгтэй эмэгтэйчүүдийн хувьд ялгаатай байдал ажиглагдахгүй байна. Харин намын дэмжлэгийн хувьд ИЗН-ыг эмэгтэйчүүд илүүтэй дэмждэг (ИЗН-ыг дэмжигчдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг) боловч энэ удаагийн сонгуулиар энэ байдал нь ямар нэг байдлаар нөлөөлөхгүй юм. Бусад намуудын хувьд ийм ялгаа ажиглагддаггүй юм.

8. Нэр дэвшигч Н.Энхбаярын нэр хүнд 45 –аас дээш насны бүлэгт маш өндөр хувьтай, тухайлбал 45-49 насанд 60.0%, 50-54 насанд 57.4%, 55-59 насанд 67.9% гэх мэтчилэн насны ангилал нэмэгдэх тусам дэмжигчдийн хувь өсөж байна. Энэ нь ахмадууд МАХН –ыг илүүтэй дэмждэг байдлаар тайлбарлагдана. Харин 40-44 насныхан бол илүүтэйгээр ардчилсан намыг халуунаар дэмжигчид байдаг (90-ээд онд 25-30 насныхан ардчилсан холбоог халуунаар дэмжиж байсан) тул М.Энхсайханыг дэмжигчид энэ насанд болон 20-24 насанд хамгийн өндөр хувьтай байна. Яг үүний эсрэгээр энэхүү насны интервалд Н.Энхбаярыг дэмжигчдийн хувь хамгийн бага байгаа боловч (51-52%) ялахад хангалттай саналыг бас л авч чадаж байна.

9. Дээд боловсролтой сонгогчдын эзлэх хувь М.Энхсайханыг дэмжигчдийн дунд хамгийн өндөр хувьтай /41.3%/, Н.Энхбаярыг дэмжигчдийн дунд 38.2%-тай байна. Боловсрол өндөртэй сонгогчид М.Энхсайханыг илүүтэй дэмжиж байгаа нь харагдаж байна. Харин бүрэн бус дунд, бага болон боловсролгүй иргэдийн 57-64% нь, өөрсдийгөө нийгмийн доод давхаргад хамруулан үзсэн иргэдийн 61% нь Н.Энхбаярыг дэмжинэ хэмээн хариулсан байна.

10. Эрхэлж буй ажлыг нь авч үзвэл ямар ч бүлгийн хувьд (тэр дундаа оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагынхныг оролцуулаад) Н.Энхбаярыг дэмжигчид давамгайлж 50 ба түүнээс дээш хувийн саналыг өгчээ. Харин ганцхан бизнесийн удирдах ажилтнууд л түүнд маш бага 28.6 хувийн саналыг өгч, Б.Жаргалсайханд 23.8% нь, М.Энхсайханы төлөө 42.9% саналаа өгнө гэжээ. Эндээс үзвэл Н.Энхбаяр бизнесийн удирдах ажилтнуудын дунд нэр хүнд муутай байна. Гэвч манай судалгаанд хамрагдсан бизнесийн удирдах ажилтнуудын тоо хэт цөөн /21/ тул энэ дүгнэлт үнэн магадтай байдал муутай, алдаатай байж болох талтай.

11. Энэхүү судалгааг зөвхөн Улаанбаатар хотод явуулсан бөгөөд нийслэл хот сонгуулийн дүнгийн өнгийг тодорхойлдог учир сонгуулийн дүнг прогнозчилоход дээрх дүн бүрэн хангалттай юм. Хөдөөд МАХН ба Н.Энхбаярын рейтинг хотынхоос өндөр байгаа учраас улсын дундаж үүнээс ч дээгүүр гарах боломжтой. Сонгууль болтол бүтэн сарын зай байгаа учир сонгуулийн дүнг урьдчилж таахад бэрхшээлтэй боловч дээрх судалгааны баримтад тулгуурлан Н.Энхбаяр ялах нь одоогийн нөхцөлд бараг гарцаагүй хэмээн дүгнэж болно. Н.Энхбаяр 53-56 хувийн саналаар ялах магадлал маш өндөр ажээ. (Сонгуулийн булхайг тооцохгүйгээр)

2005 оны 4 сарын 20

5 Responses to “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ПРОГНОЗ”

  1. Batzorig said

    Энд л социологийн прогнозийн үүрэг гарч ирж байгаа юм даа. Монголд социологийн шинжлэх ухааны энэ үүрэг хамгийн ихээр хаягдсан гэж хэлж болно.

  2. "amar" said

    Их сонирхолтой байна.
    “Багцаагаар төлөгчилбөл долоо хоног тутам Н.Энхбаярынх 1%-иар буурч, М.Энхсайханых 1%-иар өсөх болов уу.” Үүнийг яаж гаргаж ирэв?
    Бас энэ судалгаа лавтай 36 асуулттай юм байна. Үүнээс өөр ямар нэг сонирхолтой юм байгаагүй гэж үү? эсвэл энэ сэдэвт чухал биш гэж үзэв үү? цуврал биш байгаад жоохон гайхаж байна шүү.
    Удахгүй болох сонгуультай холбогдуулаад шинэ прогнози энэ блог дээр тавигдана гэдэгт найдаж байна.

  3. JKl said

    Gaixaltai tologchlol bn. Xaritsuulaltiin zagwar ni engiin, mash oilgomjtoi bolgoson bn shvv. Xarin sudalgaanii dvn medeej erdenebataas busad ner dewshigchiin toxirch bna. ERdenebat chine 10 gariu xuwiin sanal awsan. Niisleld chuxam xeden xuwiin sanal awsan gedgiig sain medexgvi ch tvvnii 10% sanald xodoogiin songogchid \Xowsgold bvvr yalsan\ ix noloolson boloxoor sudalgaa vndesnii xemjeend toloolox bolomj ergelzeetei bn gej vzej bn.
    Magadgvi 3,9% aas 10 garui boltloo osson ch baij bolox yum daa.
    Sain boljee. Bayrlalaa bagshaa

  4. Bold said

    Төлөгчилбөл гэж зориуд хэлснийг чи анзаарсан байх. Яагаад гэдгийг шууд хэлэхэд их хэцүү учраас хаалтанд тэгж хэлсэн хэрэг. Гэхдээ энэ нь бараг зүй тогтлын шинжтэй гэж хэлж болно. Өмнөх сонгуулиудын үеэр иймэрхүү хандлага ажиглагдаж байсан юм. Ерөнхийдөө сонгууль ойртох тусам сонгогчид шийдвэрээ гаргаж дуусдаг бөгөөд гол гэсэн нэр дэвшигчид дээр санал төвлөрч эхэлдэг. саналын шилжилт гол нэр дэвшигчдийн хооронд голлон явагдана. Дээр нь өндөр рейтингтэй нэр дэвшигчийн хувьд хөөс дарагдах үзэгдэл явагддаг. Өөрөөр хэлбэл сурталчилгааны темпээ барьж, байнгын өндөр рейтингийг хадгалах нь маш хэцүү байдаг юм. Хоцорч яваа өрсөлдөгчийн хувьд рейтингээ өсгөхийн тулд чадах бүхнээ хийдэг, нөөц боломжоо шавхдаг гэх мэт. нэг үгээр хэлэхэд Үүнийг тайлбарлахад төвөгтэй хэцүү бөгөөд дахин нэг өгүүлэл бичих шаардлагатай болно.

  5. Bold said

    Ер нь судалгаагаар олон зүйлийг тодруулдаг. Гэвч тэр болгоныг зарлаад байдаггүй юм. Хүмүүс ч тэр бүр сонирхоод байх нь ховор. 36 асуулт гэж байгаа боловч зарим нь шалгах, бататгах, харьцуулах гэх мэт асуултууд байна. Энэ мэдээллийг бүрэн шавхсан гэж хэлэхгүй. Гэхдээ хамгийн гол зүйл буюу ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг таашлахад анхаарлаа хандуулсан хэсгийг толилууллаа. Өмнөх, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал-1,2,3 гэсэн цувралуудад бусад асуудлуудын талаар өгүүлсэн тул тэндээс харна уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: