Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for March, 2009

КАТАЛИЗАТОР

Posted by bolod on March 27, 2009

Энэ хуучийг хүн бүхэн мэднэ дээ. Ринчен Бямбаев катализатор гэдэг үгийг хурдасгуур хэмээн орчуулсан гэдэг. (билгүүн номч, их гүүш энээ тэрээ гэж тодотгох гэсэнгүй, тэртээ тэргүй зүгээр л нэрийг нь хэлэхэд монголчууд андахгүй) Гэтэл хэн нэгэн их мэдэгч залуу, Ринчен гуай, катализатор чинь зарим тохиолдолд хурдасгуур болдог боловч зарим тохиолдолд бас удаашруулах үүрэгтэй байдаг шүү дээ, гэж гэнэ. Ринчен гуай босож очоод унтраалга руу зааж, энийг юу гэж нэрлэдэг юм бэ гэж. Нөгөө залуу тэр дор нь унтраалга гэж гэнэ. Хариуд нь Ринчен гуай гэрлээ асаагаад, энэ чинь бас гэрлийг асаадаг юм шүү дээ, гэсэн гэдэг.

Өнөөдөр Монголчууд дахиад л сонгуультай нүүр тулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг албан ёсоор зарлажээ. Албан ёсоор сонгууль зарлагдсан ч сурталчилгаа албан ёсоор эхлэх болоогүй төдийгүй нэр дэвшигчид ч албан ёсоор эцэслэн тодроогүй байхад нэр бүхий хүмүүсийн сурталчилгаа аль хэдийн эхэлжээ. Эхэлсэн ч гэж дээ ид дундаа явна. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009, УЛС ТӨР | 7 Comments »

НЭГ ЖИЛ

Posted by bolod on March 20, 2009

Би блогоо нээснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. BLOD.MN хаягаар орж миний блогоор зочилдог та бүхэнд, нэг жилийг надтай хамт өнгөрүүлсэнд баярлалаа. Хүнээр юм бол нэг нас хүрсний ой ч юм уу? Нөгөө талаас хүний амьдралын нэг жилийн түүх ч юм уу. Номоор бол нэг хуудас ч юм уу. Цөөхөөн хуудастай нэг нимгэхээн номны тасархай хуудас шиг эмх замбараагүй бичлэгүүд нэг жилийн турш гаргалаа. Бүтэн нэг жилийн хугацаанд Монголын нийгэмд юу юу болж өнгөрсөн, энэ талаар миний юу гэж бодож байсан, ямар байр суурьтай байсан, аль эсхүл хэрхэн гуйвж дайвж, урваж шарваж байсныг ч энэ блог түүх болгон хадгалжээ. Сайн нь ч тэр муу нь ч тэр, зөв нь ч тэр буруу нь ч тэр миний блогт бий. Сайнтай муутайгаа архивлагдан хадгалагдаж байдгаараа блогийн давуу тал байна. Энэ нэг жилийн хугацаанд өөрийн блогтой болох гэж оролдож эхэллээ. Нэг жилийн хугацаанд өөрт санагдсан бодогдсон, сонссон, олж мэдсэнээсээ буулгаж бичих гэж тухайн үед төрсөн сэтгэгдэл төрөгдлөө гаргалаа. Блог гэж юу болох талаар дөрөв таван жилийн өмнөөс сонсож байсан боловч төдийлөн сайн ухаарч шамдаж байсангүй. Ямар нэг вэб сайтад өөрийн гэсэн булантай болчихвол эсвэл ямар нэг сонин сэтгүүлд гарцтай болчихвол элдэв блог энэ тэр хөтлөх нь төдийлөн ач холбогдолтой зүйл биш гэж ойлгож байлаа. Блог хөтлөх нь ТҮЦ-ний сэтгэлгээ гэж урьд нь цааргалж байлаа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 6 Comments »

88 ЖИЛИЙН ОЙ

Posted by bolod on March 18, 2009

Өнөөдөр Ардын Армийн 88 жилийн ой тохиож байна. Ардын Армийн 88 жилийн ой гэхээсээ илүүтэй Хиагтыг чөлөөлсний ой гэх нь ч тохиромжтой бизээ. Баабар Ардын хувьсгалын ойн талаар хэлэхдээ: “1921 оны 7 сарын 11-нд Монголд ямар ч чухал үйл явдал тохиолдоогүй юм. 7 сарын 11 нь төвийн бүсийн нутгаар цэлмэг нартай өдөр болсны л ой юм” хэмээн бичсэн нь бий. Тийм ч биз үгүй ч биз. Ямартай ч тухайн үед бүх цэргийн наадам хийхээр бэлтгэж хүлээж байгаад цэлмэг нартай өдөр болонгуут наадмаа хийсэн ойн өдөр юм байна. Энэ өдрийг бид өнөөг болтол Ардын хувьсгалын ойн өдөр болгон тэмдэглэж байгаа нь буруу гэж үү?

Түүнтэй адилаар 3 сарын 18 нь Ардын Арми үүсэж байгуулагдсан өдөр гэхээсээ илүүтэй Хиагтыг чөлөөлөх тулаанд орсон өдөр билээ. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 3 Comments »

ШИЛЭН ТОЛГОЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЪЯ

Posted by bolod on March 13, 2009

Засгийн Газар, Оюу толгойн гэрээг боловсруулж бэлэн болгоод хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа. Энэ долоо хоног эхэлснээс авахуулаад Монголын улс төрчид, уул уурхайн салбарынхан зөвхөн Оюутолгойн ордын ХОГ-ний талаар л ярилцсан гэхэд болно. Зөвхөн улстөрчид ч гэлтгүй Монголчууд тэрчигтээ энэ гэрээг анхааралтай ажиглаж байх шиг. Учир нь Оюутолгойн гэрээний асуудал нь Монголчуудад их хүлээлт бий болгосон юм. Энэ асуудал хэт олон жил дамнан яригдаж байгаа болохоор заримд нь залхалт ч үүсгэсэн. Зарим талаар залхалт бий болгож, зарим талаар хүлээлт үүсгэж үүсгэж, хөөсрүүлж хөөсрүүлж байгаад Монголчуудын “ханд” дарагдаад ирэх энэ үеийг анаж байгаад гэрээг байгуулах асуудлыг яаравчилж шахаж байгаа байж магадгүй. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 2 Comments »

ЛАВЛАА ДАШ

Posted by bolod on March 13, 2009

Монгол ТВ-ийн хэсэг уран бүтээлчид, нэр бүхий сэтгүүлчид, найруулагчид, дарга даамлууд оролцон нэгэн зүйлийг санаачилж байгаа ажээ. Энэ нь “Хямралын эсрэг хамтдаа” гэсэн нэртэй аян юм байна. Тэд эх орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг уриалж хандивын аян зохион байгуулж байна. Үүндээ өөрсдийн давуу талаа чухам л ашиглаж байна. Тэдний хувьд хүн танихгүйн зовлон байхгүй, хүн гуйхын зовлон байхгүй, мөнгө төлөхийн зовлон байхгүй, ТВ эрэх зовлон байхгүй өөрсдийн давуу талаа ашиглан, өөрсдийн “албан тушаалаа ашиглан” ТВ-ээр энэ нэвтрүүлгээ өдөр бүр сурталчилж, рекламдах ажээ. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 1 Comment »

ӨӨРИЙН БОДОЛ ӨӨРТӨӨ ЗӨВ. . .

Posted by bolod on March 7, 2009

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж 72 суудал авав. Энэ сонгуульд ИЗН-аас С.Оюун, МАШСН-аас Б.Эрдэнэбат, АН –аас Ж.Наранцацралт агсан, бие дааж Гүндалай гишүүн ялж билээ. Оюун гишүүнийг ахынхаа нэрээр сонгуульд ялсан, Эрдэнэбатыг мөнгөөр зодож гарсан гэхчлэн муулж байсан ч АН-ын хамаг лидерүүд өөрсдөө ялагдчихсан юм чинь хохь нь гэхээс өөр юу гэх билээ. Үйлийн үр л гэхээс өөр юу ч гэхэв. Наранцацралт агсан л нүүр тахлаагүй бол АН өнөөдөр ямар ч байх байсан юм. МАХН-ын эсрэг АН хүртэл хүчин мөхөстөж байхад Гүндалай л харин бие даагаад гараад ирсэн. Энэ бол тэр үедээ үзэгдэл байлаа. Ёстой л улаан шуурга сөрөөд гараад ирсэн юм. Яаж, чухам яаж тэр хүн бие даагаад ялчихдаг байнаа?

Тэр үед үнэн худал нь мэдэгдэхгүй ийм яриа гарсан юм. Гүндалай гадаадын (германы мэргэжилтнүүдийг) пиарчдыг хөлсөлж ажиллуулсан гэнэ. Сонгуулийн сурталчилгаа дуусах өдөр Гүндалай иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн маш өвөрмөц сюрприз барьжээ. Нутагтаа олон хүний мэдэх нэг суумгай охин байжээ. Охин 14 настай гэхчлэн барим тавим ярьж байж билээ. Тухайн үедээ сонгуулиас хэдэн сарын өмнөөс түүнийг Герман руу эмчилгээнд явуулж эмчлүүлжээ. Сонгуулийн хаалтын шоу хийх үеэр олон хүн цугларчихаад байж байтал нэг нисдэг тэрэг ирж эргэлдэж байгаад олны нүдэн дээр хараа тусах газар аажуухан буужээ. Дотроос нь Гүндалай гишүүн нөгөө суумгай охиныг хөтлөн гарч ирэх нь тэр. Гайхалтай нь охин хөлд орсон байлаа. Охин бууж ирээд ээж рүүгээ гүйн очиж тэврэлдэн уйлалдахыг олон хүн харж, харсан хүмүүс нулимс унагаж байсан байна. Ийм хүчтэй акцийн дараа сонгогчид Гүндалайд саналаа өгөхгүй яах билээ. Үнэн худлыг нь ёстой бүү мэд. Үнэн бол гайхамшигтай сурталчилгаа. Ийм юмыг бодож олж хэрэгжүүлж чадаж байгаа хүн олон хүний сэтгэлийг эзэмдэх аргад гаршсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009, УЛС ТӨР | 2 Comments »

СОНГОГЧДЫН ИДЭВХ БУУРЧ БАЙНА

Posted by bolod on March 4, 2009

2002 оны хавар Ч.Тамир бид нар Социологийн ангийн оюутнууд, оюутны клубүүдтэй хамтран энэхүү судалгааг хийсэн юм. Судалгааны дүгнэлтүүд тухайн үед “Өнөөдөр” сонин болон “Монгол таймс” зэрэг сонинуудад цувралаар хэвлэгдэж байсан билээ. Өгүүллийг 2002 онд бичсэн бөгөөд дүгнэлтүүд нь удалгүй батлагдсан. Энэ судалгааг үргэлжлүүлэх, харьцуулан судлах сонирхолтой хэн бүхэнд зориулж судалгааны архиваас уудлан тавилаа. 

ӨНӨӨГИЙН СОНГОГЧДЫН ХЭВ МАЯГУУД

 Улсын Их Хурлын сонгууль (УИХ-ын 2004 оны сонгууль) болоход хоёр жил үлдээд байгаа буюу улс төрийн нөхцөл байдал харьцангуй тайван гэж үзэж болох энэ үед сонгогчдын үзэл бодол, түүнд гарч буй өөрчлөлт, чиг хандлагыг судлан мэдэх нь тун чухал байдаг. Энэ нь бусад олон орны судалгааны байгууллагуудын тогтсон практик байдаг. Ингэж үзэл бодлын төв цэг буюу тогтонги төлөв байдлын үндсэн параметрүүдийг тодорхойлоод авбал тухайн үед болох өөрчлөлт, динамикийг үүнтэйгээ харьцуулан үзэж, сонгуулийн үр дүнг зөв таамаглах суурь өгөгдөхүүн болж өгдөг. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | 1 Comment »

БИ ЭХ ОРОНЧ БИШ

Posted by bolod on March 1, 2009

“Бүргэд яаж нисэхээ хүнээр заалгадаггүй шиг эх орноо яаж хайрлахаа хүнээр би заалгахгүй”

Д.Урианхай

Өнөөдөр эх орончдын өдөр. Гэхдээ би “эх оронч биш”. Надаас эхлээд эх оронч биш “завхуулууд” захаасаа авахуулаад олон. Бас сацуу “жинхэнэ” эх оронч зайрангууд ч замаас эхсүүлээд дүүрэн.

Эх орончдоороо би бахархдаг. Амарсанаа, Чингүнжав, Ану хатан, Мандухай сэцэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Хасбаатар, Сүхбаатар, Ард Аюуш, баатар Аюуш, Цогт тайж, Хайсан гүн хаанаас нэрлэж барах билээ тэднийг. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 2 Comments »