Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЛАВЛАА ДАШ

Posted by bolod on March 13, 2009

Монгол ТВ-ийн хэсэг уран бүтээлчид, нэр бүхий сэтгүүлчид, найруулагчид, дарга даамлууд оролцон нэгэн зүйлийг санаачилж байгаа ажээ. Энэ нь “Хямралын эсрэг хамтдаа” гэсэн нэртэй аян юм байна. Тэд эх орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг уриалж хандивын аян зохион байгуулж байна. Үүндээ өөрсдийн давуу талаа чухам л ашиглаж байна. Тэдний хувьд хүн танихгүйн зовлон байхгүй, хүн гуйхын зовлон байхгүй, мөнгө төлөхийн зовлон байхгүй, ТВ эрэх зовлон байхгүй өөрсдийн давуу талаа ашиглан, өөрсдийн “албан тушаалаа ашиглан” ТВ-ээр энэ нэвтрүүлгээ өдөр бүр сурталчилж, рекламдах ажээ.
Санаа нь сайхан боловч үүнд эргэлзэх шалтгаан надад байна. Хүн хардах хогийн өвчтэй хүн би. Би ийм муухай өвчтэй төрөөгүй, энэ нийгэм намайг ийм өвчтэй болгочих шиг. Хүнд итгэх, сайн юманд итгэх итгэлийн булчирхайгаа гээчихсэн юм болов уу. Ингэж хандив нэхэх хууль ёсны эрх тэдэнд бий юу? Ямар нэгэн ТББ, эсвэл сан байгуулж, хууль зүйн яаманд ч юм уу сангийн яаманд ч юм уу бүртгүүлсэн болов уу? Хоёрдугаарт, цуглуулсан мөнгөө хэрхэн захиран зарцуулах вэ? Тэд одоо гоё ярьж байгаа боловч би яаж итгэх юм бэ? Хандивын данс нээлттэй байна, хүссэн болгон интернетээр дансны үлдэгдлийг шалгаж болно, юунд зарцуулахаа олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байж шийднэ гэх мэтээр уран гоё ярьсан. Иргэд бүгдээрээ хянах бололцоотой гэхчлэн үргэлжлүүлсэн. Гуравдугаарт, тэдгээр сэтгүүлчдэд санхүүгийн боловсрол байгаа юу? Тэд цуглуулсан мөнгөө хэрхэн тооцож, яаж арвижуулж, хуримтлуулж, захиран зарцуулж, хэрхэн тайлагнах билээ. Хаана байршуулах вэ? Дөрөвдүгээрт, тэд луйвардчихвал яах вэ? Хэнтэй хариуцлага тооцох вэ? Хэн нэг нь луйвардчихвал, эсвэл луйвардуулчихвал, хэрэггүй ашиггүй зүйлд зарцуулчихвал хэнтэй нь хариуцлага тооцох вэ? Ингэж хариуцлага тооцох эрхзүйн субъект байгаа юм уу? Гэхчлэн.
Ийм сайхан санаачлага гаргаж байгаа нэгнийгээ урмаар тэтгэхгүй гэж намайг шүүмжлэх хүн гарах байх. Сайн яваа нэгэндээ юунд атаархаж байдаг юм гэж муу хэлж ч болно. Гэхдээ бидэнд бэлэн туршлага байгаа шүү дээ. Анх Улаанбаатар санг байгуулах үед бас л ийм эх оронч санаачлага гаргаж, олны мэдэх уран бүтээлчид, сэтгүүлчид, нэвтрүүлэгчид уриалж, чухам л УБ-ыгаа хөгжүүлэн алдсан. Гэтэл нэр бүхий хэдэн луйварчин УБ сангийн мөнгийг луйвардаж, УБ банк байгуулж, УБ банкийг ч луйвардаж хувьдаа завшсан билээ. Одоо ичих ч үгүй УИХ-д сууж л байна. Луйврын арга нь маш нарийн цэвэрхэн хийсэн болохоор эсвэл маш эрээ цээргүй байсан болохоор тэр олон сайн санаат хандивлагчид луйвардуулаад л толгой сэгсрээд л өнгөрсөн билээ. Нөгөө олон уран бүтээлчид ашиглуулаад л, луйварчдын гар хөл болоод л хоцорсон. Одоо хэнтэй нь, хэн, хэрхэн хариуцлага тооцох билээ? Энэ түүх давтагдах юм биш биз. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Тиймээс л лавлаа Даш шиг ингэж олныг нуршиж илүү үглэж, хошуугаа билүүдэж суугаа билээ. Энэ аян нь амжилттай л болоосой доо. Сайн санааны үзүүрт шар тосоо гэж…

One Response to “ЛАВЛАА ДАШ”

  1. Харин тиймээ. Би хүртэл хардаж сэрдээд л байгаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: