Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for April, 2009

КУРСИЙН АЖИЛ, СУРГАЛТЫН ЧУХАЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БОЛОХ НЬ

Posted by bolod on April 29, 2009

Өнөөгийн нөхцөл байдал

Өнөөдөр их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт курсийн ажил гэсэн нэр бичигдэж, оюутны заавал хийж гүйцэтгэх ажлын нэг болсон байдаг. Гэвч курсийн ажлыг хэлбэрийн төдийд бичүүлэх байдал газар авч байгаа нь курсийн ажлын үр өгөөж ач холбогдлыг бууруулж, тэр хэрээр курсийн ажилд хандах оюутны хандлага хүнийсч, курсийн ажлын чанарыг бууруулж, энэ битүү цикл нь сургалтын чанар буурах нэг хүчин зүйл болж байгаа гэж дүгнэж болно. Социологи нийгмийн ажлын салбарын хувьд ч байдал бараг ижил түвшинд байгаа гэж ойлгож болно. Сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар бол Социологид ч тэр НА-д ч тэр гурван удаа курсийн ажил бичүүлэхээр заасан бий. Ямар ч гэсэн 1-3 дугаар курстээ оюутан ямар нэгэн байдлаар курсийн ажил бичиж хамгаалсан нэр зүүж байгаа. Курсийн ажил бичүүлдэг, бичүүлж байсан багш нарыг буруутгах гээгүй. Энэ нь хувь хүнтэй холбоотой гэхээсээ илүүтэй сургалтын технологитой холбоотой. Их сайн удирддаг багш нар бий. Гэхдээ энэ нь нэг хүнээс хамааралтай учир сайн биш багш таарчихвал яах ёстой вэ? Өнөөдөр курсийн ажил бичүүлж, хамгаалуулж байгаа технологийн хувьд дутагдалтай хэд хэдэн зүйл байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in БОЛОВСРОЛ | 6 Comments »

ХУЛГАНЫ ОРНЫ ТҮҮХ

Posted by bolod on April 27, 2009

Канадын Шинэ Ардчилсан Намын анхны тэргүүн Томми Дагласын 1944 онд олны өмнө хүүрнэсэн “Хулганы орны түүх” хэмээх улс төрийн хошигнолыг та бүхэнд өргөн барьж байна. Чадварлаг илтгэгч асан түүний өөрийнх нь дуу хоолойг энэхүү хошигнолыг ярьснаар нь та бүхэн энэ хаягаар ороод сонсож болно: http://www.workingtv.com/mouseland.html

Энэхүү хошигнолын орчуулгыг 2008 оны эхээр найз Хашбаяр маань над руу, “маш их таалагдсан хошигнолыг явуулав” гэсэн тодотголтойгоор явуулсан бөгөөд надад ч гэсэн маш их таалагдсан юм. Энэ орчуулгыг олон хүн өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан бөгөөд Х.Тэмүүжин л лав өөрийн номонд оруулан хэвлэсэн байсан санагдана. Энэ богинохон мөртлөө маш ихийг өгүүлэх хошигнолыг хүмүүст дахин сануулмаар санагдлаа.  Read the rest of this entry »

Posted in ХОШИГНОЛ | 2 Comments »

МОЛОМ ЗАНГИ

Posted by bolod on April 22, 2009

Үер кинонд Молом занги гэж нэг лут дүр бий. Дамчаа гуайг “Мандухай цэцэн хатан” кинонд тоглохоос нь өмнө бараг л энэ дүрээр нь нэрлэх шахаж байсан гэдэг. Харсан хүн бүхний зэвүүг хүртэл тоглож чадсан нь жүжигчний чадал авъяас юм даа. Молом занги, цагаан оросуудтай нийлэх мөртлөө, шоронгоос оргосон нэг оросыг тэдэнд хэлж өгч бариулаад буудуулчихдаг нэг хэсэг бий. Шагналд нь сувдан зүүлт аваад их л баярлаж, түүнийгээ эхнэртээ гайхуулах гэхэд нь эхнэр нь хүртэл энэ бузар үйлдлийг нь тэвчихгүй үзэн ядаж байдаг билээ. Молом нэг оргодол босуул оросыг сувдан зүүлтээр зарчихсан л хэрэг.
Үүнтэй төстэй явдал одоо ч болдог, болсоор байна. Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай | 4 Comments »

УЛААН ХЭРҮҮЛЧ

Posted by bolod on April 21, 2009

УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хуультай. Ажил дээрээ ажлын байран дээрээ ямарч алдаа гаргасан хариуцлага хүлээхгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг цааш нь аналогоор бусад ажил мэргэжил дээр нялзаагаад үзье.

Багш хүн хичээлийн танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Худал үнэн, гүтгэлгийн шинжтэй юуг ч ярьж түмний хүүхдийн толгойг эргүүлж болно. Юм ярихгүй, юу ч заахгүй байсан ч болно. Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай | 2 Comments »

ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ

Posted by bolod on April 21, 2009

Аль нодлин бичсэн юм. Политикс.мн сайтад тавьсан боловч өөрийнхөө блогт тавихаа мартчихаж. Олон хүн С.Баярыг тэр үед тахин шүтэж байсан, би харин болгоомжилж байсан. Нэг их цэцэн мэргэн, ухаантайдаа биш. Зүгээр л энэ улстөрчдөд итгэж бодохгүй гэдэг үүднээс бичиж байсан байх.

С.Баяр гэх эрхэм их боловсролтой, чадвартай, дипломатач, стратегич, дээр нь шийдэмгий, хурдтай ажилладаг гэсэн имижээр нийгэмд танигдаж олны дэмжлэгийг авч байна. Гэвч хэлсэн ярьсанд нь хий зөрүү гарсаар.

МАХН-ын 25-р ИХ дээр намын дарга, ЗГ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж санал оруулж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж авсан. Гэвч намын даргын сонгуульд ялангуутаа “Эрх мэдлийг минь олгооч” хэмээн Ерөнхий сайдын албан тушаалыг  шаардав.

ЗГ-ын бүрэлдэхүүн хэт нүсэр, оновчгүй, үрэлгэн бүтэц хэмээн шүүмжилж, бүтцийн шинэчлэлийн тухай ярьсаар байлаа. Харин өөрөө Ерөнхий сайд болонгуутаа, Засгийн газрын бүтэц бол ард түмэнд хүртээлтэй зүйл биш хэмээн мэдэгдэж, өмнөх бүтцийг бараг өөрчлөлгүй, зөвхөн эрхэлсэн сайд гэх ургацаг төдий зүйлийг л танах төдийхнөөр бүтцийн өөрчлөлтөө хязгаарлав. Засгийн Газрын бүтцийг танасан уу, танасан. Яамдын тоо хэвээрээ юу хэвээрээ. Ёстой л хонь бүтэн, чоно цатгалан гэдэг шиг. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, Улс төрч | Leave a Comment »

ДЭЭД ЭРЭМБИЙН ЧЕНЖ

Posted by bolod on April 15, 2009

2008 оны 11 сарын сүүл үеэс эхлэн Монголд долларын ханш савалж эхэлсэн билээ. Эхэндээ Монгол банк ч сандарч буулгах гэж оролдож байсан байх. Сүүл рүүгээ харин тоглоом өөр шинжтэй болоод явчихлаа. Долларын ханшийг барьж байсан нь нэлээд дээр үеэс ч эхэлсэн байх. Долларын ханшийг барих гэсэн оролдлого нь банкны нэг ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгуулалгүй огцрох хүртэл шалтгаан болсон билээ. Дараагийн ерөнхийлөгч нь анхлан долларын ханшийг тогтворжуулна гэж амалж байсан боловч удалгүй би чадахгүй шүү хэмээн мэдэгдэх болсон. Монгол Банкны ерөнхийлөгчтэй ерөнхийлөгчгүй долларын ханш савалж, нэг л огцом огцом үсрэлттэй өөрчлөгдөх болсон. Шалтгаан нь юунд байсан юм бол. Read the rest of this entry »

Posted in ЭДИЙН ЗАСАГ | 1 Comment »

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН

Posted by bolod on April 12, 2009

Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай холбогдуулан МАХН-аас өрсөлдөгч талдаа шударга байгаач, шударгаар өрсөлдье гэсэн анхааруулга ч юм уу уриалга ч юм уу зүйлийг хэллээ. Хариуд нь АН бас Хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл гарган, санамж бичигт гарын үсэг зурцгаая хэмээн уриаллаа. Хүний хэлээр бол шударга бус байгаа талаа л шударга байгаач хэмээн хэлээд байгаа хэрэг. Хоёрхон тал өрсөлдөж байгаа, хоёулаа шударга байхыг уриалаад байхыг бодоход өөрсдөө нуль шударга улсууд бололтой. Хоёр тал хоёулаа шударгын талд орсон болохоор шударгуу бус талыг хайгаад хайгаад олох газаргүй мэт. Хожил хоёр тийшээ гэхээс өөрөөр юу гэлтэй билээ. Эсвэл шударга байцгаая гэж сонгогчдоо уриалаад байгаа хэрэг үү? Сонгогчид л шударга бус зүйл хийж, шударга бусаар саналаа худалдаж, шударга бусаар амлалтад хууртаж, шударга бусаар бор шувуунд автаж, шударга бусаар царцааны нүүдэл дагадаг болж таарлаа. Муусайн сонгогчид оо сонсоцгоо, та нар шударга байцгаа. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009, УЛС ТӨР | 2 Comments »

ЭВСЭХ НЬ ГОЛ ҮЙЛ ЯВДАЛ

Posted by bolod on April 12, 2009

Бусад нь юу ч биш. ИЗН болон МНН-ууд 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-тай эвсэж, АН-аас нэр дэвшигчийг дэмжихээр болсон билээ. Энэ үйл явдлыг “ардчиллыг дэмжигч намууд эвслээ” гэхчлэн ярьж шуугиж байгаа билээ. Энэ үйл явдлаа пиардаж, гэрээнд гарын үсэг зурах үйл явцаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхний өмнө нээлттэй явуулж “акц” зохион байгуулав. Намын дарга нар ээлжлэн үг хэлцгээж, ардчиллыг дэмжиж байгаагаа гайхацгаан, “Ардчилсан” ерөнхийлөгчтэй болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлцгээлээ.

“Ардчилсан” ерөнхийлөгч гэж тодотгоод байхыг бодоход өмнөх ерөнхийлөгчид нь “ардчилсан бус” ерөнхийлөгчид байжээ. Тэд үүнийгээ мэддэггүй болтой юм. Гэхдээ “ардчилсан” ерөнхийлөгч гэж хэнийг хэлэх талаарх шалгуур нь тодорхойгүй үлдсэн тул ямар ерөнхийлөгчийг ардчилсан ямрыг нь ардилсан бус гэж ангилж байгааг сайн ухаараагүй гэдгээ шударгаар хүлээе. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009 | 1 Comment »

ЭРХ ЗҮЙГҮЙ НИЙГЭМ

Posted by bolod on April 12, 2009

Монгол улс төрт ёсны нэн эртний түүхтэй, арвин уламжлалтай. Энэ 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохионо. Харин өнөөдрийн Монгол улс ямар байдалтай байгаа билээ. Эртний төрт ёсны уламжлалтай эрх зүйт төр гэж хэлэхэд хүндхэн байдалтай болжээ.

Чуулган бүрийн хаалт дээр “энэ удаагийн чуулганаар төчнөөн хуулийг хэлэлцэн баталж, өчнөөн тогтоолын төсөл, өөр юу юу ч юм баталлаа” л гэдэг. Баталсан хууль тогтоолынхоо тоогоор бол манайх яах аргагүй эрх зүйт төртэй улс.

Гэтэл гаргасан тогтоол, шийдвэр, хууль, дүрэм нь амьдралд хэр нийцдэг, хэрхэн хэрэгждэг нь та бидний нүдэн дээр ил байна. Эрх зүйн хэм хэмжээ, хууль ёс алдагдаж байгаа нь хууль хэрэгждэггүй, түүнийг хэрэгжүүлдэггүй, хуулийг зөрчих явдал хавтгайрсан, хуулийг гуйвуулдаг, зувчуулдаг, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг, өөртөө тааруулан өөрчилдөг, хууль тэгш үйлчилдэггүй, хууль ёсны хариуцлага хүлээлгэдэггүй зэрэгтэй шууд холбоотой юм.  Read the rest of this entry »

Posted in ЭРХ ЗҮЙ | Leave a Comment »

ГЭМТ ХЭРГИЙН НИЙГЭМ

Posted by bolod on April 12, 2009

Ц.Болд, Г.Түмэннаст

Сүүлийн үед цагдаагийн байгууллагын болоод төрийн удирдах албаны хүмүүсээс нийгэм дэх гэмт хэргийн хэмжээ тогтвортой буурч байгаа талаар ам уралдан мэдэгдэл хийх болжээ. Энэ бүхнээс үзэхэд эрүүгийн нөхцөл хөнгөрч бид аюулгүй амар, тайван орчинд ажиллаж амьдрах сайхан цаг ирж байгаа бололтой. Гэтэл дээрх мэдэгдлүүдийн араас ёр шиг ямар нэгэн онц ноцтой хэргүүд үйлдэгдэж, энэ тухай хэвлэлээр цацагдаж хэрдхийлгэх нь хачирхалтай. Түүнчлэн гэр бүл, танил танил, найз нөхөд гээд ойр хүрээлэлд маань дээрэмдүүлсэн, зодуулсан, хулгайд юмаа алдсан, завшуулсан хүний тоо олшроод байна. “Социологийн Академи” төвөөс мэргэжилт нэгт нөхдийн хамт явуулсан судалгаанууд дээр үндэслэн эрүүгийн нөхцөл, хандлагын талаар зарим зүйлийг  тэмдэглэх хэрэгтэй гэж бодлоо.  Read the rest of this entry »

Posted in ЭРХ ЗҮЙ | 1 Comment »