Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИ “ВАЛЮТИЙН ЧЕНЖ”

Posted by bolod on April 6, 2009

Надад уул хаданд нууж дарсан хур хөрөнгө байхгүй ч ууж идэхээсээ хугасалж дундалж цуглуулсан хэдэн төгрөг бий. Шаазгай зүү олоод хийх газраа олохгүй гэдэгчлэн хэдэн төгрөгөө хаана хадгалах хийх байх газраа олж ядаж байна. Инфляци, хямрал, долларын ханшийн савалгаа энэ тэр нийлээд хэдэн төгрөгийг минь юу ч биш болгож байна. Энэ эрсдэлээс хамгаалахын тулд мөнгөө доллар болгохоор шийдлээ. Найз нар маань ч тэрчлэн зөвлөсөн. 2009 онд Монгол улс бүр хог дээр үсэрнэ. Доллар бараг 1500 хүрнэ гэлээ. 2008 оны 12 сард нээрээ л доллар галзуурч 1300 шүргэж эхэллээ. Сандраад хамаг мөнгөөрөө халаасныхаа мөнгөтэй нийлүүлж байгаад 9 сая 750 мянган төгрөгөөр 7500 ам доллар авлаа. Аваад орон доогуураа хийчихэв.

Тэгсэн Монгол банкны удирдлагууд мэдэгдэл хийж байнаа. Валютийн ченжүүд долларын ханшийг хөөрөгдөөд байна. Сандраад байх зүйлгүй, мөнгөө долларжуулах шаардлага огт байхгүй. Цаашид ер нь үндэсний валютаараа л наймаа хийнэ. Доллараар наймаа хийсэн байтугай хадгалсан хүнийг торгодог болох гэхчлэн. Цаашид доллар өсөхгүйгээр барахгүй бараг буурах бололтой юм ярилаа. Нээрээ ч буураад байна. Бүрмөсөн шатахаасаа өмнө бушуухан доллараасаа салъя гэж бодоод 1245-аар зарж санаа амарлаа. Энэ наймаанаас 412 мянган төгрөгийн хасах ашигтай үлдлээ. За тэр ч яахав, харин ч бага алдлаа гэж бодож суулаа даа.

Гэтэл Монгол банкны ерөнхийлөгчийг аваад хаячихлаа. Он гараад нөгөө муу доллар чинь нүдэн дээр өсөөд байнаа. Өсөөд бүр 1400 гараад явчихлаа. Чичрээд авч чадсангүй. Удалгүй бүр 1600 шүргэв. Томоохон улс төрчид эдийн засагчид ч мэдэгдэл хийгээд сүйд. Арай ч 2000 хүрчихгүй гээд л. Сэжиг төрөөд явчихлаа. Эд нарт түрүүнд нь хууртсан, одоо тэгж ярихгүй гээд хамаг мөнгөөрөө дахин доллар авлаа. Энэ удаа дөнгөж 5900 доллар л авч хүрлээ. За яахав доллар өсчихвөл алдагдлаа нөхчихнө гэж бодлоо. Тэгсэн үхсэн нь байхав. Нөгөө муу доллар чинь унаад байна. Монгол банкны шинэ ерөнхийлөгч ч долларын ханшийг тогтвортой барина гээд л амалж байна. Дахиад л зарлаа даа. 1450-аар зарчихаад 8555000 төгрөгтэй үлдэв.

Тун удалгүй нөгөө муу үзлийн ногоон мөнгө галзуурч эхэллээ. Тэслээ. Жаахан буурч ч байна. Гэхдээ миний зарснаас доош орсонгүй. Дахиад өслөө. Долларын ханш өсөх буурах хэрээр миний зүрхний цохилт ихэсч багасч байна. Даралт ихтэй байсан бол лав тэсэхгүй байсан биз. Доллар 2000 хүрэх тухай цуу яриа газар авч байна. Хоёр найз минь миний хажууд 4 сарын 1 гэхэд доллар 1800 хүрнэ гээд 400 доллараар мурий тавьж байна. Монгол Банкны хүндэт ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ. Монгол улсын валютийн нөөц дундарсан. Валютийн хомсдолд орчихлоо. Жилийн эцсээр тэртээ тэргүй валютийн нөөц дутагдаж байна. Валютийн ханшийг тогтоон барьж дийлэхгүй гэхчлэн. Монгол банкны ерөнхийлөгч нь ингэж хэлж байхад яах ёстой вэ? Гараад л доллар авдаг юм байгаа биз дээ. Гэхдээ энэ удаа бүх мөнгө маань 5000 доллар авч хүрлээ. Харин маргаашнаас нь доллар унаж эхлээд одоо бүр 1400 ч хүрэхгүй болчихлоо. Цаашид өсөх ямар ч найдлага алга. Хэрэв би одоо доллараа зарвал 1360-аар зарна. Ингээд 4 сар валютийн ченж хийсний эцэст миний 5 жил цуглуулсан мөнгө доллараар бодсон ч тэр, төгрөгөөр бодсон ч тэр 33%-аар багасч, 33%-ийн алдагдалд орчихлоо.

Төгрөгийн инфляцид мөнгөнийхөө 32%-ийг идүүлсэн. Долларын ханшийн зөрүүгээр 33%-ийг алдлаа. Нийт алдагдал 55%. Урт хугацаанд харвал бүрч их алдагдал болжээ. 2003 онд 10000 төгрөгөөр нэг шуудай гурил авдаг байсан бөгөөд 9750000 төгрөгөөр 975 шуудай гурил авч чадах байлаа. Харин одоо мөнгөөрөө 150 шуудай гурил авбал их юм. Цуглуулсан мөнгөний минь худалдан авах чадвар 6 дахин унажээ. Тэгэхээр одоо яах вэ? Дүгнэлт нь их энгийн, нэгдүгээрт валютийн ченж хийх хэрэггүй юм байна. Хоёрдугаарт төгрөгийн хуримтлалтай байх нь бүр ч дэмий юм байна. Ер нь мөнгө хуримтлуулах нь энэ засгийн үед, ер нь иймэрхүү засгийн үед эрсдэлтэй алдагдалтай учраас бушуухан үрж дуусгах хэрэгтэй бололтой. Төгрөг нь новшийн юм уу, доллар нь новшийн юм уу бүү мэд? Явж явж эдийн засагчид нь л новшийн юм байна. Одоо л дахиж улстөрч эдийн засагчдын үгэнд итгэхээ болих минь. Тэрмуусайныг зурагтаар гараад ирэнгүүт ховсонд нь орохгүйн тул бушуухан сувгаа солих, нөгөө суваг дээр нь ч гэсэн гарч байх магадлалтай тул болж өгвөл өөрийн ойлгохгүй хэл дээрх суваг руу солиод, нэн даруй унтраах. Тэгээд найдвартай нь дээр тогноос нь салгах хэрэгтэй. Сонин хэвлэлээр муусайнууд бас шигчихсэн байгаа тул сонин хэвлэл захиалахаа болих, захиалсан бол нэн даруй цуцлах, болохгүй бол уншилгүйгээр шатаах нь зөв юм байна. Энэ нь эдийн засгийн хямралын үед хэмнэлтийн сайн арга хэмжээ юм шүү дээ.

За тэр ч яахав. Үлдсэн мөнгөөрөө одоо юу хийх вэ? Тавилга авах уу? Лут лут эдийн засагчид дефляци болно гээд л бөөлжөөд байсан байдаггүй, Төгрөгнөөс өөр хямдарсан бараа алга. Эсвэл шархаа нөхөх үү. Томхон зах зээл рүү орох уу. FOREX-ийн зах зээлд хүчээ үзэж алдагдлаа нөхнөө яадгийм. FXCLUB-т элсэж мөнгөө өсгөе. Ядаж л Монголын муусайн эдийн засагчдад хууртагдахгүй. Эсвэл бүр үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны наймаа хийдэг ч юм билүү. Үнэ нь унаад байгаа муусайн хувьцааг багц багцаар нь аваад дарчихъя байз. Үмхийртэл нь хадгална даа.

7 Responses to “БИ “ВАЛЮТИЙН ЧЕНЖ””

  1. amar said

    Юун аймаар юм бэ? /Үмхийртэл нь хадгална даа./байхдаа яадгийн бэ?
    Тогоо тасалж өөрийгөө нийгмээс таслахын оронд миний мөнгө яагаад алга болов хэн авав гэдгээ бодох ёстой юм биш үү? Мэдээж энд хэн дуртай нь хариулж чадахгүй. Гэхдээ хүмүүс ингээд бодоод эхлэх юм бол шалгаад хянаад эхлэнэ. Нэгэнт хяналт бий болчихбол мөнгөөр тоглогчдын зарим нь ч болтугай илэрнэ. Бас хүү нэг хэсэг нь алдах нь багасаж нөгөө хэсгийнхэн аргаа нарийсгана. Гэхдээ л олонхийн олон нүд нарийссан аргыг олж харах л болно.

    Өмнө нь хүмүүс өсгөнө гэдэг үгэнд итгэж ХЗХ-дад алдсан. Одоо доллар, төгрөг гэж элдэвт хувилгаад бас өсгөх гэж байгаад алдаж байна. Санхүү мөнгөний мэдлэггүй гэж зэмлэхийн оронд /энэ шу хэн дуртай нь нэг уншаад ойлгох зүйл биш л дээ/ чаддагаараа хяналтаа, хараа тавих хэрэгтэй гэж бодож байна. 4 засаглал бидэнд хэрэгтэй элдэв юм ярьж стресст хүрэгдэгч их юмны ээдрээг гаргаж өгнө.
    Бидний муулаад байгаа тэд биднээс ямар нэг талаараа илүү болоод л алдаад байхад эсрэгээрээ өсгөөд байна шүү дээ. Бид л өөрсдөө сайн бодож хөдлөх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө л аврана шүү дээ. Биеийг авч төрчөөд чи байж амьдарч яах юм бэ? Бие нь би болох хэрэгтэй.

  2. amar said

    Гэхдээ өөрийн тань бодол бус нийгэмд байх зарим нэг хүний бодлыг гаргалаа гэж ойлголоо. Энэ байр сууринаас бичсэн чинь таалагдлаа.
    Танд амжилт хүсье!

  3. Uur neg valutiin change said

    400 dollariin murii u bolson talaaraa todorhoi bichihgui umuu?

  4. Batzorig said

    Ер нь ирээдүйд болох үзэгдэл, үйл явцыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй…Гоц ухаантан, төлөгч л биш бол…
    Ялангуяа тэр эдийн засагч, улч төрчид чинь бүүр хэлж чадахгүй…Харин социологичид бол гипотезыг судалгаан дээр үндэслэж дэвшүүлдэгээрээ илүү бодитой хүмүүс..

  5. Санжаа said

    Долларын ханшаар тоглож мөнгө хийдэг улс чинь монголбанкныхан шүүдээ. Санхүүгийн мэдээлэл, бэлэн валют (улсын)-ан дээр сууж аваад тэрүүгээрээ спекуляци хийж нааддаг хүмүүс. Тэрнээс биш тэр муу ченж нэртэй ТҮЦ-ний баагийнуудад юу байх вээ дээ.

  6. huder said

    Goyo bichjee

  7. darkhaa said

    hehe ymar goshin bicheeve

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: