Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

УЛААН ХЭРҮҮЛЧ

Posted by bolod on April 21, 2009

УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хуультай. Ажил дээрээ ажлын байран дээрээ ямарч алдаа гаргасан хариуцлага хүлээхгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг цааш нь аналогоор бусад ажил мэргэжил дээр нялзаагаад үзье.

Багш хүн хичээлийн танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Худал үнэн, гүтгэлгийн шинжтэй юуг ч ярьж түмний хүүхдийн толгойг эргүүлж болно. Юм ярихгүй, юу ч заахгүй байсан ч болно.

Эмч хүн эмнэлгийн платанд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, Буруу зөрүү эмчиллээ гээд буруутах ёсгүй. Сайн санааны үзүүрт тос гэж, ямар ч гэж эмчилж л байгаа юм чинь. Тэдний буруу зөрүүг хэн шүүх юм. Эмчилж байтал эмчилгээгээ даахгүй нас барж ч болно. Ямар ч хариуцлага хэрэггүй.

Жолооч хүн жолоогоо мушгиж байгаад алдаа гаргавал хариуцлага хүлээхгүй. Дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бусдын амь нас эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан ч хариуцлага хүлээх ёсгүй.

Сэтгүүлч хүн ажлын байран дээрээ хэлсэн үгийнхээ төлөө бичсэн нийтлэлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Илэрхий гүтгэлгийн шинжтэй, хардлага сэдлэгийн шинжтэй, баримтгүй байсан ч гэсэн хамаагүй. Яагаад гэвэл энэ нь тэдний ажил учраас. Дэмбэрэл тэнэгтээд ажлын байрныхаа гадна бурчихсан болохоос.

Хулгайч хүн ажлын байран дээрээ хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлбэл хулгайч хүнийг үйлдэл дээр нь баривал тухайн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж болохгүй. Яагаад гэвэл тэд УИХ-ын гишүүдийн нэгэн адил ажлын байран дээрээ үндсэн ажлаа хийж байгаа учраас тэр. Хулгайч хүний ажлын байр бусдын орон гэр, бусдын объект л байгаа биз. Гэх мэтчилэн үүнийг бусад тохиолдолд хэрэглээд байвал жинхэнэ бантан болох байхдаа. Мэргэжлийн янхан, мэргэжлийн алуурчин, мэргэжлийн авлигачин ч хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй болж таарна.
 Гэтэл УИХ-ын гишүүд маань энэ заалтдаа хичнээн хайртай гээч. Харин ч УИХ-ын гишүүн улсын их хурлын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэх утгатай заалтыг тэд санамсаргүй болон санаатайгаар “УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн “УИХ-ын танхимд” гэсэн тодотголыг нь орхин ярих болсон. Үүнийг нийгмийн сэтгэл зүйд хоногшуулж, сайтар сурталчилсан. Цаашилбал УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө болон хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг нийгэм олон нийтэд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж байлаа. Одоо ганцхан үүнийгээ хуульчилж, Нямкадах л дутуу байтал Лхагважав гэж гайгаас болоод Нямдоржийг огцруулаад хаячихсан. Одоо хар тэрнээс чинь болоод олон гишүүд пиджакаа толгой дээгүүрээ нөмрөх гээд байна. Гай газар доороос гэж.

Уучлаарай, УИХ-ын гишүүд ажлын байран дээрээ хэлсэн үгнийхээ төлөө хамгийн их хариуцлага хүлээдэг баймаар байна.

2 Responses to “УЛААН ХЭРҮҮЛЧ”

  1. Batzorig said

    Хариуцлагаас мултрах нэг арга байх л даа…
    Тэр өөрт хэрэгтэй зүйл заалтаа л хамгаална. Энэ логикийг сайн анзаарчээ..

  2. amar said

    Сонирхолтой нялзаалт байна. Л. Өлзийтөгсийн загас болдог өгүүллэг санаанд орчихлоо.
    Тэнд хэлсэн үгийг нь хөөж хариуцлага хүлээлгэнэ гэвэл харганы ноосыг түүж эсгий хийхийн үлгэр болно биз. Лавтай ойрын ирээдүйд.
    Тэд нарын дураараа аашилж чадаж байгаа нь манай нийгэмд үүрэг хариуцлагыг салгаж үзээд байдаг нэг тийм тогтсон хандлага чимээгүйхэн нийгмийн сэтгэхүйд суусантай холбоотой болов уу? Энэхүү хэврэг сэтгэл зүй рүү дайрч байгаа ээлжилт дотволгоон л юм даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: