Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for May, 2009

СОНГУУЛИЙН ХАЛУУРАЛ

Posted by bolod on May 22, 2009

Уржигдар (5 сарын 20) орой сумогийн мэдээ үзэх санаатай бүх ТВ-үүдийг эргүүллээ. Ёстой л, түй сонгууль, түй сонгууль. Сонгууль сонгуульдаа ямар ч эмх цэгц, дэс замбараагүй учрыг нь олохын аргагүй дайралт няцаалтууд дүүрэн байна. ТВ-үүдийг тоолж үзлээ. MNB, MN-25, UBS, EAGLE, TV-5, TV-9, C1, SBN, TM, NTV, SCH, MGTV, БОЛОВСРОЛ, ОДОД, СОЁМБО, UBS-2, TV9-2, TV5-2, TV-8, TVN25-2 зэрэг хориод суваг, дээр нь сансарын сувгууд гардаг болж. Монголын эдгээр хорин сувгийг яг нэг цаг мөчид эргүүлэн үзтэл 15 дээр нь сонгуулийн сурталчилгаа, дайралт няцаалт, няцаалтын няцаалт, түүний няцаалт, ярилцлага, зохиомжлол, захиалгат, төлбөрт нэвтрүүлгүүд гарч байлаа. Та бодоод үз дээ. 20 сувгаас 15 дээр нь шүү. 75 % нь гэсэн үг. Би өчигдөржин эрээд энэ дундаас сумогийн тойм олж үзсэнгүй. Би гэлтгүй, ер нь хүүхдүүд хүүхэлдэйн киногоо, хөгшчүүл солонгос сериалаа олж үзэж чадахгүй, залхалт бухимдал дээд цэгтээ хүрч байгаа байх. Олж үзсэн ч тун удалгүй сурталчилгаа болж хувираад тэр нь сүүлдээ юу үзэж байснаа марттал гарах юм. Алейка гурил Н.Энхбаярыг дэмжээд, мамми поко нь Ц.Элбэгдоржийг сурталчлаад ч байх шиг. Мэдэхгүй ээ мэдэхгүй. Ёстой залхаж байна. Үүнээс нь болж сонголтоо хийх нь битгий хэл хажууд байвал бүгдийг нь багалзуурдмаар сэтгэгдэл төрөх ажээ. Энэ одоо арай дэндлээ. Ёстой л мэдээллийн хүчирхийлэл гэж энийг хэлдэг байх. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009 | 2 Comments »

ТВ САНАЛ АСУУЛГА БА ҮНЭНИЙ ХУВЬ

Posted by bolod on May 14, 2009

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор, телевизүүдээр “Та 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэний төлөө саналаа өгөх вэ?” гэсэн санал асуулга ид явагдаж байна. Хачирхалтай нь ТВ-ийн санал асуулгын дүнгүүд хоорондоо эрс зөрүүтэй байгаа билээ. Тиймээс ч тухайн нэг ТВ-ийн санал асуулгын дүн хэний талд гарч байгаагаас нь хамааруулаад аль нэг нэр дэвшигчийг дэмжиж тэр тал руугаа хэлбийх хандлагатай юм уу даа гэж хардахад хүргэж байна. ТВ9-2 сувгаар авч буй санал асуулгын дүнгээр Н.Энхбаярын саналын хувь байнга илүү байх бөгөөд зарим үед бүр 70 гаруй хувь хүрэх нь ч бий. Гэтэл С1 телевизийн санал асуулгын дүнгээр Ц.Элбэгдорж баталгаатай “ялалт” байгуулж байна. Зарим тохиолдолд мөн л 60 гаран 70 шахуу хувь авах энүүхэнд. Боловсрол ТВ-ийн санал асуулгаар Ц.Элбэгдорж бас л байнга “ялалт” байгуулах ажээ. Энэ дүнд нь зарим үзэгчид сонгогчид итгэж, баярлаж, зарим нь уурлаж бухимдаж, худлаа хэмээн мэтгэлцэх боллоо. Хоорондоо эрс тэрс зөрүүтэй эдгээр “санал асуулгуудын” алинд нь итгэх вэ? Энэ “санал асуулгуудын” дүнд ер нь итгэж болох уу? Хоёр шалтгаанаар итгэх боломжгүй юм. Нэгдүгээрт энэ “санал асуулгад” арга зүй гэж юм угаасаа байхгүй, хоёрдугаарт энэ “санал асуулга” нь жинхэнээсээ санал асуулга авах зорилготой биш ердөө л сурталчилгааны зорилготой учраас тэр. Read the rest of this entry »

Posted in СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ | 2 Comments »

“НОГООН” ХУУЛЬ

Posted by bolod on May 6, 2009

УИХ-ын гишүүн Батхүү нар нэгэн хуулийн төсөл санаачилжээ. Барилгын тулаасанд залуу нойтон мод ашиглахыг хориглосон заалттай юм гэнэ. Энэ бол үнэхээр байгальд ээлтэй, мод огтлохыг хязгаарласан, “ногоон” хууль аж. Хууль санаачлагчид хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барихыг нь харвал үүргийн дагуу байгаль орчны сайд Л.Гансүх дунд нь байна, дээр нь таньдагаас лав л Э.Мөнх-Очир байлаа. Тэгэхээр л эргэлзээд явчихаж байгаа юм. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРХ ЗҮЙ | 1 Comment »

“ГҮТГЭН” ДОРОМЖИЛЦГООЁ!

Posted by bolod on May 6, 2009

МАХН-ын “Шинэ эргэлт” жигүүрийн тэргүүн асан Ч.Жаргалсайхан өчигдөр ТВ-ийн ярилцлагад орж байна. (Шинэ эргэлт жигүүр одоо байгаа эсэхийг мэдэхгүй, магад байхгүй болсон биз гэсэн үүднээс асан хэмээн тодотгов, ташаарсан ахул хүлцэл өчье) Ярьсан зүйл нь нөгөө л шударга байхтай холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр бүхий эрхмүүдийн сонгуулийн кампанит ажилд шударга бус зүйл цухалзаад байгаа ажээ. Тиймээс л шударга байхыг дахин дахин уриалцгаагаад, сануулцгаагаад байх аж. Хэрвээ би эндүүрээгүй бол “Шинэ эргэлт” жигүүрийн тэргүүн маань жигүүр болж дэвж байхдаа МАХН-ын удирдах зөвлөл, бага хуралд байгаа 100 улс төрчтэй холбоотой, “шударга бус зүйлтэй холбогдсон”, авлига хээл хахууль, албан тушаалаа ашигласан, улсын мөнгийг идсэн зэрэг топ 100 хэргийн жагсаалтыг бүрдүүлж, баримтжуулж тун удахгүй ард иргэддээ дэлгэнэ, хэвлэл мэдээллээр цацна хэмээн мэдэгдэж байсан сан. Энэ явдал хоёрхон жилийн өмнө болж байсан. Энэ шударга улс төрч, шударга байх гэж жигүүр байгуулсан, шударгаар 100 гэмт хэргийн талаарх баримт материал цуглуулсан, тэр талаарх “тухай” мэдээллээ хэвлэлээр “шударгаар” цацсан. Дараахан нь “шударгаар” МАХН-ын бага хурлын гишүүн болсон, удалгүй “шударгаар” МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн нэг болсон. Харин одоо “шударгаар” дуугүй байгаа билээ. “Шударгаар” дорбинкдуулчихсан бололтой. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009 | 1 Comment »

МОНГОЛ БӨӨРӨНХИЙ

Posted by bolod on May 1, 2009

Хоёрхон Монгол. Одоогоор Монголд хоёрхон монгол байна. Бусад нь хүн ч биш хэн ч биш. Сониноор ч тэр, телевизээр ч тэр, интернетээр ч тэр ердөө л хоёрхон хүний тухай мэдээлэл цацагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Намбарын Энхбаяр хийгээд Цахиагийн Элбэгдорж. Н.Энхбаяр Баянгол дүүргийнхэнтэй уулзав. Ц.Элбэгдорж Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлэв. Ирээдүйдээ итгэлтэй оюутан залуусаа Ц.Элбэгдоржтой хийх уулзалтад ирнэ үү. Н.Энхбаяр шилдэг тэргүүний оюутнуудтай уулзлаа. Ц.Элбэгдорж эмч нарын төлөөлөлтэй уулзав. Ц.Элбэгдож Ж.Батмөнх агсны гэргийтэй уулзав. Н.Энхбаяр Ж.Батмөнх агсны хөшөөг босгуулах шийдвэрийг гаргажээ. Гэх мэтийн мэдээллээс тэдний хаанаа очиж хэнтэй уулзсаныг байтугай хэдэн хүнтэй гар барьсныг нэн тодорхой мэдэж болохоор байна. Монголд өөр ажил, өөр амьдрал байхгүй бололтой. Энэ хоёроос ардчиллын хувь заяа, Монгол орны ирээдүй хамаарна гэх мэтээр сүржин үгтэй хийрхсэн уриатай хэсэг хүмүүс сурталдаж байна. Монголд хоёрхон хүн байгаа аятай. Бусад нь дагалдагчид. 5 сарын 24 Армагедон. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009 | Leave a Comment »