Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“НОГООН” ХУУЛЬ

Posted by bolod on May 6, 2009

УИХ-ын гишүүн Батхүү нар нэгэн хуулийн төсөл санаачилжээ. Барилгын тулаасанд залуу нойтон мод ашиглахыг хориглосон заалттай юм гэнэ. Энэ бол үнэхээр байгальд ээлтэй, мод огтлохыг хязгаарласан, “ногоон” хууль аж. Хууль санаачлагчид хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барихыг нь харвал үүргийн дагуу байгаль орчны сайд Л.Гансүх дунд нь байна, дээр нь таньдагаас лав л Э.Мөнх-Очир байлаа. Тэгэхээр л эргэлзээд явчихаж байгаа юм.

Гансүх хэдийгээр байгаль орчны яамны сайд ч гэсэн Байгальд ээлтэй “ногоон” хүн мөн үү? Тэрээр Дарханаас сонгогдсон мөртлөө, Хонгорынхон хордчихсон тухай асуудлаар их л тодорхойгүй байр суурьтай, их л идэвхгүй байсан санагддаг. Э.Мөнх-Очир “ногоон” хууль санаачилсан уу? Өнгөрсөн зун түүний зөвшөөрлөөр Гачууртад Гольфийн талбайн зориулалтаар зөвшөөрөл олгосон газрын асуудал яригдаж байлаа. Хадуурын булан, Халиурын тохой гэж нэрлэгдсэн газарт олон га газрын хөрсийг эргүүлж, нийслэлийн цэвэр усны байгууламж дээр гольфийн талбай барих гэж байгаа тухай хэвлэл мэдээллээр зөндөө л шуугисан. Тэгэхээр л тэд “ногоон” гэдэг нь эргэлзээтэй, хууль нь “ногоон” гэдэг нь асуудалтай санагдаад явчихаж байгаа юм.

Тодруулбал, хуулийн төсөл ч биш, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай аж. Барилгын тухай хуульд хоёрхон заалтыг л нэмж оруулах гэж байгаа гэнэ. Нэг нь дээр хэлсэн, барилгын тулаасанд шургааг ашиглахыг хориглох тухай заалт, нөгөө нь барилгын тулаасанд зориулалтын материалыг ашигладаг байх, гэхдээ энэхүү тулаасанд ашиглах материалыг оруулж ирж буй аж ахуйн нэгж, компаниудыг гаалийн татвар болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай заалт аж.

Одоо нэгтгээд дүгнэе. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаагийн гол зорилго нь “зарим нэг” аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлэх, тэдэнд давуу эрх олгуулах тухай л заалт ажээ. Харин түүнийг гадуур нь ногоон өнгөөр бүрж оруулж ирсэн хэрэг.

One Response to ““НОГООН” ХУУЛЬ”

  1. amar said

    Тийм гэж үү? Үгүй мөн сайхан будахын маа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: