Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for June, 2009

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Posted by bolod on June 29, 2009

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш яг нэг сар өнгөрчээ. УИХ-ын сонгуулийг оролцуулан тооцвол жил гаран үргэлжилсэн их улс төржилтийн улирал өнгөрч, ашгүй нэг гар газар хөл хөсөр амрах цаг ирэх бололтой гэж найдаж болох ч хэн мэдлээ. Ямар ч гэсэн сүүлийн нэг сарын хугацаанд намжмал байдалд оров. Мэдээллийн вакум үүсэв. Удахгүй наадам болж, зун залгаад, үргэлжлэн найр хавтгайрч нэг хэсэгтээ намжмал байдал ноёрхох болов уу. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 5 Comments »

ОДОО ХЭНИЙГ БИЧИЦГЭЭХ ВЭ?

Posted by bolod on June 29, 2009

Мэдээллийн вакум үүсчихэж. Аргагүй дээ. Хоёр сарын турш Монголд хоёрхон л ориг Монгол байсан юм чинь. Нэг нь “буриад” монгол, нөгөө нь “уйгур” монгол. Бусад нь эгэлийн эгэл хулхи монголчууд. Хоёр сарын турш зөвхөн ориг хоёрынхоо тухай л уншиж бичиж байсан эгэлүүд одоо юугаа уншиж, юу ярихаа мэдэхгүй бантаж орхилоо. Гэхдээ энэ бол өнгөн тал нь. Улс төрийн хүрээнийхэн, тэднийг сонирхогчид л юу хийх юу хэлэхээ мэдэхгүй гацчихсан болохоос эгэлийн эгэл хүмүүс амьдарсаар, амьдрал үргэлжилсээр байна. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 2 Comments »

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ

Posted by bolod on June 19, 2009

Өчигдөр Монгол улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Түүнийг “ардчилсан” ерөнхийлөгч, “шударга” ерөнхийлөгч гэж ямраар ч нэрлэх нь одоохондоо эрт байна. Ямар Богд тодруулж цол өргөмжилж байгаа биш дээ. Богдуудыг тодруулж цол өргөмжилчихөөд л “Бадаргуулалт төрийн”, “Сайшаалт ерөөлтийн”, “Олноо өргөгдсөний” гэхчлэн он тооллоо нэрлэдэг байсан хуучин заншил санагдчихлаа. Харин Их Монгол улсын хаадыг хийсэн бүтээснээр өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг нэрлэдэг байсанчлан, одоогийн ерөнхийлөгчдийг нэрлэх гэж байгаа бол түүнд ямар нэг нэр шошго зүүх нь арай эртэднэ. Тиймээс зээлээр цол өргөмжлөлгүйгээр зүгээр л ШИНЭ ерөнхийлөгч гэж нэрлэе. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2009 | Leave a Comment »

МОНГОЛЧУУД ӨӨРЧЛӨГДЧИХЖЭЭ

Posted by bolod on June 18, 2009

Монголын нийгмийн харилцаа хийгээд Монголчууд хэрхэн өөрчлөгдсөн талаар ярих нь маш өргөн хүрээтэй сэдэв тул ойртож халдаж үл зүрхлэн, зөвхөн илрэл нь байж болох гурван жишээгээр л хязгаарлаж, та бүхний анхаарлыг энэ зүгт хандуулъя.

“Universe Best Songs” шоуны эцсийн шатны шалгаруулалтын гала концертийг үзлээ. Энэ шоуг үзээд хамгийн түрүүнд надад ямар сэтгэгдэл үлдсэн бэ гэхээр, Монголчууд өөрчлөгдчихжээ гэх бодол. Мэргэжлийн биш хүмүүс гэх, ямар ч мундаг дуулдаг бүжиглэдэг юм бэ? Тайзан дээр гарч үзээгүй голдуу гэх юм, сандарч тэвдээд алингаа алдаад байгаа юм алга, мэргэжилтнүүдээсээ дутахгүй. Монголчууд шоуг хийгээд сурчихаж. Эхлүүлж байгаа, үзэгчдийг хөөргөж байгаа, нэгтгэж байгаа, төвлөрүүлж байгаа, дунд нь оновчтой газар пауз авч, оновчтойгоор хослуулж байгаа энэ тэр нь ч тэр. Шоуг олон сараар үргэлжлүүлж жинхэнэ утгаар шоу бизнес болгон хувиргажээ. Жор технологийг тааруулжээ. Хамгийн гол нь оролцогчдоосоо илүүгээр үзэгчид нь өөрчлөгдчихөж. Хэнийг, юуг дэмжих болоод юуны тулд ирснээ сайн мэдэж байна. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 2 Comments »

TIME OUT

Posted by bolod on June 4, 2009

Нэгэн сайхан нартай өдөр бүх юмаа устгачихлаа. Универсаль портонд залгаатай байсан флэш дискийг минь хэн нэгэн “дайсан” нуга дарчихаад яваад өгч. Санаатай гэж хэлэхээр “дайсан” надад байхгүй, санамсаргүй хэн нэгний болгоомжгүй үйлдэл жил хагасын хөдөлмөрийг минь ганцхан цохилтоор бут цохичихоод алга болоод өгчээ. Алга болох ч юу байхав. Аягүй бол өөрөө ч мэдээгүй яваа. Яая гэхэв үйлийн үр юм биз. Хийж байсан далан задгай ажил, эхэлж байсан нийтлэл, судалж цуглуулсан тоо баримт, засаж янзалж зүлгэж тордож байсан судалгааны тайлан, хэн нэгний ном, гарын авлага, хийж амжуулахаар төлөвлөсөн, “хорвоог эргүүлэх” лут лут төлөвлөгөөнүүд бүгд хийсч одлоо. Нэг л мэдэхэд хорвоогийн хоосон чанар гэж энэ шүү дээ хэмээн надад мэдрүүлэв. Харахад флэш минь байна, гэхдээ хов хоосон. Хорвоогийн хоосон чанарыг над шиг ингэж бүдүүн бааз тодорхойлж болохгүй л байх л даа. Гэхдээ тэрхэн зуур нэг хэсэгтээ мэдрэл тасарч, тэнцвэр алдагдаж, бүх юм утгагүй санагдав. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 7 Comments »