Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Posted by bolod on June 29, 2009

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш яг нэг сар өнгөрчээ. УИХ-ын сонгуулийг оролцуулан тооцвол жил гаран үргэлжилсэн их улс төржилтийн улирал өнгөрч, ашгүй нэг гар газар хөл хөсөр амрах цаг ирэх бололтой гэж найдаж болох ч хэн мэдлээ. Ямар ч гэсэн сүүлийн нэг сарын хугацаанд намжмал байдалд оров. Мэдээллийн вакум үүсэв. Удахгүй наадам болж, зун залгаад, үргэлжлэн найр хавтгайрч нэг хэсэгтээ намжмал байдал ноёрхох болов уу.

Ерөнхийлөгчийн сонгуулиар халуурч бүлээрч байсан талууд ялсан ялагдсан ялгаагүй түр нам гүм болчихлоо. Гэнэтхэн бүгдээрээ чимээгүй болчихоор бас гайхаж үгүйлэх юм. Хэлээ амандаа хийхгүй бие биенээ муу хэлж, хөнжилдөө орох завгүй дайтаж байсан улсууд хааччихваа. Элбэгдоржтой зэрэгцэн тэмцэж, хөтлөлцөн ардчилж явсан, малыш Энхтүвшин, Чимэдийн Энхээ, улс төр судлаач гэх Эрдэнэтуул зэргийн “журмын нөхөд” хааччихваа. Яагаад чимээгүй болчихов. Одоо л ёстой булхайг нь дэлгэж бузрыг нь уудалж баймаар байх юм. “Шударга л байл даа”. Сонгуульд ялчихангуут нь чимээгүй болчихвол шог биз дээ.

Нөгөө мундаг эрэн сурвалжлах сэтгүүлч Ариунаа хаана явна аа. Хаагуур юу эрж, юуг сурвалжилж байгаа бол. Харин би түүнийг эрэн сурвалжилмаар байх юм. Элбэгдоржийн ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсанд нь баяр хүргэх бол хүргэж, гавьяа шагналыг нь үнэлбэл ч үнэлж болохтой. Өдөр бүр Элбэгдоржийг муу хэлж, хамаг цаг зав, хүч хөдөлмөрөө ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан цуут сэтгүүлч Дагиймаа хаана байна. Тэрээр хорвоо дээрх хамгийн муу хүн нь Элбэгдорж болох тухай, хамгийн тэргүүний нэгдүгээр хүн нь Энхбаяр болох тухай цуврал нэвтрүүлгүүдээрээ ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд жинтэй хувь нэмэр оруулсан. Хэнд нь тус болж хэнд нь нэмэр болсныг ярих нь дараагийн асуудал.

Шударга мэдээний Цоггэрэл хааччихваа. Тэрний “шударга” мэдээгүйгээр мань мэт нь учраа олохгүй будилж эхэллээ. 90 оноос өмнө сонин, телевизээр гарсан болгоныг “үнэн” гэж ойлгодог байлаа. Яагаад гэхээр сонин болгон ҮНЭН гэсэн тодотголтой байсан болохоор тэр. Үнэн сонингуудын үе өнгөрч үнэний эрэл мухардаж, аль нь үнэн, юу нь худлыг мэдэхгүй будилцарсан байхад, ашгүй “шударга мэдээ” гээч гарч чигийг заагч од болон гялалзаж байлаа. Гэтэл шударга мэдээний Цоггэрэлийн сураг алдарснаар шударга үнэний эцсийн баримжаа бөхөв. Шударга бус энэ хөгийн нийгэмд одоо надад хэн гэрэл гаргаж өгөх юм бэ?

Иргэний хөдөлгөөн, холбоод хааччихваа. Төрийн өмнөөс төр болж, тэмцлийн манлайд магнайлж явсан нөхөд хаачив. Нөгөө авлигачид чинь бүгд баригдаад шоронд орчихов уу? Лиценз олголт, газрын наймаа дуусчихвуу? Оюутолгой, Таван толгой, Гашуун сухайт, Төмөртэй, Бороогийн асуудлууд бүгд шийдэгдчихсэн юм болов уу? Баасан, Батзандан, Магнай, Уянга, Бум-Ялагч, Бат-Ялалт, Арслан, Лхагважав гээд иргэдийн өмнөөс тэмцсэн иргэдийн төлөөлөгчид хааччихваа. Тэд хаана явна. Эсвэл тэмцэж цөхрөөд, буцаж няцаад бутрав уу? Иргэний хөдөлгөөний төв хэвлэл “Улс төрийн сонин” хаачив. Хаагдчихав уу, хаачихав уу? Искра сонин байгаагүй бол Бо нам байхгүй байх байлаа гэдэгчлэн, хөдөлгөөнүүдийн төв хэвлэл нь хаагдчихаар хөдөлгөөнүүд нь мөхлөө гэсэн үг үү?

Иргэний угшилтай цогтой тэмцэгчид, иргэний фракцийн хэлэмгий доломгой улс төрч гишүүд З.Алтай, Х.Тэмүүжин, Д.Энхбат нар хаачив. УИХ-д иргэдийн дуу хоолой боллоо гэж найдаж байсан гишүүд яагаад дугарахгүй байна. Тэд хааччихваа. Индүү залгахад л Энхбаяр гэдэг шиг, телевизийн дэлгэцнээс салахгүй ярьж, ухаантай углуургатай зүйл хэлж, тасралтгүй шүүмжилж, хувилбар дэвшүүлдэг байсан тэд хаана байна. Тэмүүжингийн хийдэг хуулийн гаргалгаа, Алтай загналт зандралт, Энхбатын харьцуулалт, ёжлолт хаачив.

Уг нь би, миний өмнөөс тэмцэх хэлэх хүмүүс байгаа гэж бодож итгэж байсан юм. Тэд чимээгүй болчихоор одоо бидний Монголчууд юунд хэнд итгэх вэ?

***

Сониноос, нэг сарын амсхийлтийн дараагаар сэтгүүлч Дагиймаа гараад ирчихэж. Бөх нүүрийн догжир гэдэг шиг Зохиогчийн хөтөлбөр нэртэй нэвтрүүлгээ явуулаад эхэлчихэж. Хэдийгээр тэр зохиогоогүй ч “зохиогчийн” гэсэн тодотголтойгоор нэвтрүүлгээ гаргана. Энэ нэвтрүүлэгтэй таарах тоолондоо би (үзэх биш шүү, санамсаргүй суваг сольж байгаад таарчихдаг юм) доктор С.Дашдаваагийн “Монголын нийгэм системийн хямралаас сүйрэл рүү…” хэмээх өгүүллийг эргэн дурсдаг юм. Тэрээр, “нийгмийн төлөв байдал, цаашдын хандлага, тохиолдож буй болон тохиолдож болзошгүй бэрхшээл, хазайлтын талаар үнэлэлт дүгнэлт өгдөг гол субъект нь сэтгүүлчид, улстөрчид болжээ” хэмээн таван үндсэн парадоксын нэгээр харамсан нэрлэсэн байдаг билээ.

5 Responses to “ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА”

  1. amur said

    Бидний мэдэхгүй тэдний мэдэх нөгөө бялуугаа л хувааж байгаа биз. Сонин хэвлэл дээрч эхнээсээ таамаглаад дэвшүүлээд томилоод эхэлсэн тухай мэдээлэл гараад байна шүү дээ.
    Тун удахгүй чинийх долоо, минийх долоохон гээд л гараад ирэх биз дээ.
    Нээрэн энэ Х.Тэмүүжин хаачив аа.

  2. Tsogtoo said

    Тийм шүү “Тэднийг эрэн сурвалжилж байна!”

  3. kakadu said

    He he he.

  4. kakadu said

    Yu geech. Ter Elbegdorjid yalalt avchirsan setguulch Ariunaa chini unen heregtee ELbegdorjiin uuriinh ni zahialgaar tiim nevtruuleg hiisen yum bish uu ain? Suuliin yed neg iim logik ih tugeemel bolood baigaasht. Yagaav, huvisgalt namiin bair shatahaar huvisgalt nam uuruu shataasan geed l. Enhbayariin ehneriin 1.3 terbum $-iin tuhai medeejiin hudal zahidal garch ireheer Enhbayar uuruu bichuulsen geed l. Herev ene logikiig dagaval Elbegdorjiig hujaa gesen nevtruulgiig ELbegdorj uuruu hiilgesen bolj taarna daa. Ugui mun nohoi yum aa tee muu huzuugui hun chini…

  5. kakadu said

    Uu tiim. Comment moderation baihgui bolgochvol more democratic boloh bishuu🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: