Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for July, 2009

ДУЛААНХААНЫ ЗАМ

Posted by bolod on July 30, 2009

…Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвээс үтэр өшиглөн хөөнө…

Дулаанхаан тосгон. 1500 гаруй хүн амтай, 400 шахам өрхтэй байдаг л нэг тосгон. Төмөр замтай, засмал замтай, урдуур нь Ерөө гол урсдаг, үржил шимтэй хөрстэй, хөгжвөл хөгжихөөр, хүний хэрэгцээ цөм биш гэхэд ихэнх нь бүрдсэн газар. Гэм нь шумуултай. Сүүлийн жилүүдэд тэнд нэг хүнд ноогдох “бүтээн байгуулалт”, “гадаадын хөрөнгө оруулалт” чухам л нэмэгджээ. Гадаадууд нь хятадууд, бүтээн байгуулалт нь төмрийн орддоо хүртэл төмөр зам тавьж байгаа явдал. Хэрэв түүнийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж хэлж болдог юм бол тэр шүү. Дулаанхаанаас өдөр болгон 60 вагон төмрийн хүдэр ачигддаг гэнэ. Ямар үнэ цэнэтэй, улсад ямар татвар, ялбар төлдөгийг бүү мэд. Төлдөг төлдөггүйг ч эс мэдэв. Вагон шиг том том машинууд л дайрчих гээд холхиж байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 1 Comment »

НОГООН ОРХОН

Posted by bolod on July 29, 2009

…Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голууд

Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд…

Ногоон гэхээр та нэг их гоёор бодов оо. Яахав сүүлийн үед Ногоон нам УИХ-д суудалтай болж, ногоон үзэл баримтлал Монголд дэлгэрэх маягтай, дэлхийд ногоон үзэл эрчимтэй дэлгэрч байгаа болохоор эерэг байдлаар сонсогддог болсон байж мэдэх юм. Энэ удаад би сөрөг утгаар хэрэглэх гэж байна. Хүлцэл өчье.

Орхон гол ногооноороо эргэчихэж. Хөгшин Орхон гэж байдгаас ногоон Орхон гэж байхгүй, Орхон түшээ (түшээ гүн энээ тэрээ гэж өргөмжлөх нь зарим хүнд эмзэг сэдэв тул ингэсгээд орхиё) мөрнийг минь битгий доромжил гэж битгий мэтгэлц. Орхон гол ногооноороо эргэж байна. Эрх биш Орхон голын саваар урсаж байгаа юм болохоор Орхон гол гэж нэрлэлээ. Тийм гэж хэлэхийн эцэсгүй, шар ногоон өнгөтэй, бохир ус Орхон голын ай саваар урсаж байна.

8Nuur 032 (WinCE)  Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 1 Comment »

НОМЫН ХУДАЛДААЧИН

Posted by bolod on July 28, 2009

МУИС-ийн II байрны урд талын автобусны буудлын хажууд нэг жижигхэн цэцгийн мандал байх. Тэр цэцгийн мандлыг хэн ч арчилж тордолгүй удсан юм. Жилийн жилд хэдэн сөөвгөр зэрлэг ургасан байдаг, үзэмжгүй муухай зэрлэгийн мандал байлаа. Цэцгийн мандлын боржин хүрээн дээгүүр тойруулан номоо тавьж зардаг, хуучин номын худалдаа эрхэлдэг нэгэн ах хүү бий. Ах хүү, миний мэдэхийн сүүлийн гурван жилд тэрхүү цэцгийн мандлыг “эзэмшиж” байна. Эзэмшиж байна гэхийн учир нь тэрхүү зэрлэгийн мандлыг зүлгэн мандал болгон хувиргасанд байгаа юм. Read the rest of this entry »

Posted in ХҮМҮҮС | 1 Comment »

МИНИЙ МЭДЭХ ХИЙГЭЭД МЭДЭХГҮЙ МОНГОЛ БӨХ

Posted by bolod on July 16, 2009

Наадам сайхан болж өнгөрлөө гээд л хүмүүс ам амандаа шуугих. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэлцэн шүүрс алдах. Даян аваргатай, заантай, харцагатай, начинтай наадам боллоо гэлцэх. Энэ жилийн наадмын гол үйл явдал нь улсад зургаа дахь удаагаа түрүүлсэн шарга азарга байлаа хэмээн сайрхах. Ах дүү хоёр шарга азарганы дүү шарга нь улсад 6 дахиа манлайлж байгаа нь энэ гэх. Хоёр шаргын тухайд эзэндээ 50 сая төгрөгийг дан уралдаж түрүүлэн олж өгч, тэр мөнгөөр эзэн нь хүнд өвчнөөсөө салсан тухай түүхээр УИХ-ын гишүүн О.Чулуунбат, “Шарга азарганы дууль” гэсэн байхаа кино хийлгэж байгаа гэх мэдээ чих дэлсэх. Мон-Ураны Наранхүү дүү шаргыг 120 мянган доллараар үнэ цохиж авсан тухай хэлцэх.  

Энэ бүгдийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монгол наадмын гол утга учир болсон хүчит бөхийн барилдаан юу болчихоов дээ гэх сэтгэгдэл, нууцхан хөндүүр байгааг яалтайв дээ. Олон хүн энэ талаар ярьж бичих боловч үр дүнгүй өнгөрсөөр. Монгол бөх улам улмаар сонирхолгүй болоод байх шиг. Нэг талаас улам улам өрсөлдөөнтэй сонирхолтой болоод байгаа мэт боловч, дүрмээ шинэчлээд сайжруулаад байгаа гэх боловч тэр нь бөхийн хорхойтнуудын сэтгэлд тэр бүр нийцэхгүй байх нь голдуу. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 2 Comments »

ХОРНЫ ЗӨВШӨӨРӨГДӨХ ТУН

Posted by bolod on July 6, 2009

Хоронд хордсон Хонгорынхны асуудал одоо мартагджээ. Өмнөх Засгийн Газрын Ерөнхий сайд асан С.Баяр 2008 оны хавар төсвийн мөнгөөр гадаадын шинжээчдийг залан авчирч Хонгорынхон хордоогүй болохыг “албан ёсоор” баталсан билээ. Хонгорынхон толгой дараалан “тэмбүүтэй”, “хамуутай”, “маажууртай”, “харшилтай”, Хонгорын мал үхэх үйлтэй азгүй мал сайн дураараа л үхээд байгаа болж таарсан. Хонгорынхон хордоогүй ердөө  л сэтгэлээрээ хордсон гэж үү? Хоёр жилийн өмнө бичсэн бичлэгээ блогдоо тавилаа.

УМХГ-ын дарга Батбаатар гэгч эрхэм 2007 оны 9 сарын 20 –ны үдэш MN-TV –ийн нээлттэй ярилцлагаар оролцохдоо “мөнгөн ус ч гэсэн цианит натри ч бай бидний хүнсний хэрэгцээнд зохих хэмжээтэйгээр агуулагддаг, хэрэглэгдэж байх учиртай” гэдгийг сэнхрүүлж өгсөн билээ. Хүн хоногт 0,022 г цианти натриг хэрэглэх нормтой юм байна. Жилд энэхүү “хүнсний хороос” нэг хүн 8,03 г, нийт монголчууд жилийн турш 21 тонныг хэрэглэх учиртай ажээ. Монголчуудын зөвхөн “хүнсний хэрэгцээг” хангахад өдий хэмжээний цианит натри хэрэгтэй. “Иоджуулсан давс” хөтөлбөрийн дараагийн шатанд бид иоджуулсан натри хлор биш цианжуулсан натри хлорыг зөвшөөрөгдөх тунгийн дагуу хэрэглэх учиртай юм байна. Хонгор сумынхан харин ч бүр магнайгаа хагартал баярлах учиртай гэж тэр тодруулсан. Усан нүдтэй, цусан зүрхтэй, ухаан мунхаг, хөнгөн ажлын акттай жирийн иргэн тул юуны тулд магнайгаа хагалах учиртайгаа сайтар ухааралгүй нэвтрүүлгийг дуусгачихлаа.

Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Leave a Comment »

ТЭР ӨДӨР 7 сарын 1

Posted by bolod on July 2, 2009

…Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй.
Ж.Батмөнх

ЭНЭ БОЛ ҮР ДАГАВАР (цуврал 2)

Энэ өдрийн үйл авдлыг жагсаал цуглаан байсан, нийгмийн эмх замбараагүй явдал байсан, зохион байгуулалттай зандалчлах гэмт хэрэг гэхчлэн олон талын, олон өнцгөөр, олон янзын байр сууринаас харж хандаж хийсэн тайлбарууд байгаа ч, энэ үйл явдал яг юу байсан юм бэ гэж дүгнэлт хийхийг энэ удаад хүссэнгүй. Зүгээр л 7 сарын 1 –ний үйл явдал, үзэгдэл гээд нэрлэчихье. Энэ өдөр Монголчууд үзэл бодлоо илэрхийлсэн, цугласан. Аль нэг нам үүнийг зохион байгуулахыг оролдсон бол магадгүй барагтай хүн цуглахгүй байсан байх. Хэн нэг нэр дэвшигч ч үүнийг хийж чадахгүй. Тэр өдөр тэнд хэн нэг нам хүчин, аль нэг эвсэл, нэр бүхий лидер улстөрч энээ тэрээгийн төлөө бол нэг их олон хүн цуглаагүй байх. Чиний төлөө амиа өгье, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэж хэн ч ирээгүй. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1 | 2 Comments »

ТЭР ӨДӨР 7 сарын 1

Posted by bolod on July 2, 2009

…Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй.
Ж.Батмөнх

ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ

(цуврал 1)

Энэ өдрийн талаар хүн болгон л ярьж бичиж байгаа боловч бас л хангалттай ярьж бичихгүй байна. Энэ талаар ярихаас зориуд тойроод халгаад ч байх шиг. Өнөөг болтол улс төрийн намууд энэ талаар байр сууриа илэрхийлээгүй хэвээр. Тэд энэ үйл явдлын талаар байр сууриа илэрхийлж улс төрийн дүгнэлт гаргаагүй л байна. МАХН бол бүр санаатайгаар энэ талаар дурсахаас цааргалж, булзаж байгаа. Улс төрчдийн амнаас худлаа л хий дэмий халаглал, түүхэнд бичигдэх хар өдөр, муухай дурсамж, дахин бүү давтагдаасай, сургамж аваасай гэх мэтийн жижүүрийн үгс урсах аж. Үнэндээ энэ үйл явдлын талаар дүгнэлт гаргах нь хүнд хэцүү, төвөгтэй хөндүүр сэдэв боловч яаж ийж байгаад учрыг нь олж хужрыг нь тунгааж нэг тийш болгох л ёстой юм. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1 | Leave a Comment »