Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТЭР ӨДӨР 7 сарын 1

Posted by bolod on July 2, 2009

…Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй.
Ж.Батмөнх

ЭНЭ БОЛ ҮР ДАГАВАР (цуврал 2)

Энэ өдрийн үйл авдлыг жагсаал цуглаан байсан, нийгмийн эмх замбараагүй явдал байсан, зохион байгуулалттай зандалчлах гэмт хэрэг гэхчлэн олон талын, олон өнцгөөр, олон янзын байр сууринаас харж хандаж хийсэн тайлбарууд байгаа ч, энэ үйл явдал яг юу байсан юм бэ гэж дүгнэлт хийхийг энэ удаад хүссэнгүй. Зүгээр л 7 сарын 1 –ний үйл явдал, үзэгдэл гээд нэрлэчихье. Энэ өдөр Монголчууд үзэл бодлоо илэрхийлсэн, цугласан. Аль нэг нам үүнийг зохион байгуулахыг оролдсон бол магадгүй барагтай хүн цуглахгүй байсан байх. Хэн нэг нэр дэвшигч ч үүнийг хийж чадахгүй. Тэр өдөр тэнд хэн нэг нам хүчин, аль нэг эвсэл, нэр бүхий лидер улстөрч энээ тэрээгийн төлөө бол нэг их олон хүн цуглаагүй байх. Чиний төлөө амиа өгье, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэж хэн ч ирээгүй. Ердөө л аяараа бий болсон олон түмний дургүйцэл, өмнө нь хуримтлагдсан олон олон асуудлын хариулт, тайллыг нэхэж энэ өдөр тэсэрсэн болов уу? Энэ давалгаан дээр кредит хийх гэсэн олон талын байр суурь, улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол бол мэдээж байсан. Энэ үйл явдлыг өөрт болон өөрийн талд ашигтайгаар эргүүлэх гэсэн, улс төрийн ашиг гаргах гэсэн хүчнүүдийн, нэр бүхий хүмүүсийн тоглолт дээр цаашдын үйл явдал өрнөсөн. Энэ талаар үл өгүүлэн өгүүлэхэд, энэ өдөр Монголчууд үзэл бодлоо илэрхийлсэн, юунаас ч айхгүй, зохион байгуулалтад орчихвол юу ч хийхэд бэлэн байгааг харуулсан. Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа, эрх баригчдад дургүйцэж, дотроо шатаж явааг баталсан. 7 сарын 1 -ний үйл явдлын дараачаас нийгэм нэг хэсэгтээ айдаст автсан нь үнэн ч, тэр үед хэн нэгнээс, ямар нэг хүчнээс, аль нэг намаас огтхон ч айгаагүй. Дүгнэвэл 7 сарын 1 нь үзэгдэл болохынхоо хувьд өмнө нь хуримтлагдсан олон олон асуудлын хурц илрэл, нийгэмд бугласан архаг өвчний симптоми, үйл явдлын үр дагавар байсан болохоос шалтгаан нь байгаагүй юм.

2 Responses to “ТЭР ӨДӨР 7 сарын 1”

  1. amur said

    “Дүгнэвэл 7 сарын 1 нь үзэгдэл болохынхоо хувьд өмнө нь хуримтлагдсан олон олон асуудлын хурц илрэл, нийгэмд бугласан архаг өвчний симптоми, үйл явдлын үр дагавар байсан болохоос шалтгаан нь байгаагүй юм.” Тийм ээ шалтгаан бол биш шүү. Эзэн нь биш эзэд нь гэдэг шиг шалтаг биш шалтгаан нь сонин байна.

  2. Алагсэндэр said

    http://elbegdorj-fun.blogspot.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: