Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ДУЛААНХААНЫ ЗАМ

Posted by bolod on July 30, 2009

…Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвээс үтэр өшиглөн хөөнө…

Дулаанхаан тосгон. 1500 гаруй хүн амтай, 400 шахам өрхтэй байдаг л нэг тосгон. Төмөр замтай, засмал замтай, урдуур нь Ерөө гол урсдаг, үржил шимтэй хөрстэй, хөгжвөл хөгжихөөр, хүний хэрэгцээ цөм биш гэхэд ихэнх нь бүрдсэн газар. Гэм нь шумуултай. Сүүлийн жилүүдэд тэнд нэг хүнд ноогдох “бүтээн байгуулалт”, “гадаадын хөрөнгө оруулалт” чухам л нэмэгджээ. Гадаадууд нь хятадууд, бүтээн байгуулалт нь төмрийн орддоо хүртэл төмөр зам тавьж байгаа явдал. Хэрэв түүнийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж хэлж болдог юм бол тэр шүү. Дулаанхаанаас өдөр болгон 60 вагон төмрийн хүдэр ачигддаг гэнэ. Ямар үнэ цэнэтэй, улсад ямар татвар, ялбар төлдөгийг бүү мэд. Төлдөг төлдөггүйг ч эс мэдэв. Вагон шиг том том машинууд л дайрчих гээд холхиж байна.

 Сэлэнгийн төв засмал замаас 6-7 км орчим засмал зам байжээ. Байжээ гэхийн учир нь тэр замаар даац хэтрүүлэн хүдэр ачсан том машинууд өдөр шөнөгүй цувсаар замыг нь там болгожээ. Тийм замаар явснаас нидрүүлгэн дээгүүр юм уу траншейны нүх тоолон явсан нь шударга. Зам ч яахав дүүрчээ гэж бодоход төмөр замын далангаа барих гээд хавийн уулсыг сэндийчээд карьер болгоод төмөр замынхаа даланг тавьжээ. Зарим газар 27 м өндөр далан тавьсан гэнэ. 9 давхар байшингийн дайны өндөр гэсэн үг. Богино настай, хүдрээ зөөж дуусаад л хэрэгцээ нь дуусах ийм л бүтээн байгуулалт. Уулыг нураачихаад татвар төлдөг болов уу? Иймэрхүү тохиолдолд байгалийн нөхөн сэргээлт гэж юуг хэлдэг юм бол. Орон нутагт юу үлдэж байна вэ? Нэг удаа 50 сая төгрөг орон нутгийн төсөвт оруулсан гэнэ. Ганц сайн машин авч хүрэхгүй л мөнгөөр хуурчихаж. Орон нутгийнхныг ажлын байраар хангаж байгаа гэнэ. Өдөр шөнөгүй зүтгэж байж, нөгөөдүүл нь 100 гаран мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Жолооч нар нь машины дугуй хагарвал цалингаасаа суутгуулдаг гэнэ. Нэг рейс хийхэд хатуу нормтой түлшний хуваарьтай. Муу замд, бороотойд шатахуун дуусвал, шатахуунаа цалингаасаа төлж худалдаж авна. Зарим сард ажиллаад ажиллаад цалин авахгүй, өрөнд орох маягтай. Одоо та эргэцүүлээд үз. Энэ гадаадын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас орон нутагт юу нэмэгдэж, Монголд юу оногдож, хүн амд юу наалдаж байгааг хэлээд өг. 6 км замаа эвдүүлээд, оронд нь юутай хоцрох юм. Боолын амьдрал, 50 сая төгрөгхөн үү. Мэдээж үр дүнг хүртэж байгаа нэр бүхий “Монголчууд” байгаа л даа. Гэхдээ тэр нь хэн бэ. Та лав биш, би лав биш, бид мэтэд хүртэх ч үгүй. Хэрвээ би андуураагүй бол компанийн нэрийг БОЛД ТӨМӨР БАЯНГОЛ гэсэн байхаа.

One Response to “ДУЛААНХААНЫ ЗАМ”

  1. Tsogtoo said

    Une tsenetei uyed ni uul uurhai ord gazraa ashiglaj ded butets, shinjleh ukhaan tehnolgi, bolovsrol, eruul mendiin salbartaa hurungu oruulalt hiih shaardlagatai bgaa.

    Gehdee uul uurhain salbaraas bosgoson hurungu ni unuuginh shigee shudarga bus huvaarilalttai, baigali orchin bolood hun, amitand hor nuluutei baih nuhtsuld SHUUD ZOGSOOH heregtei gej uzdeg.

    Aa yaya, unuugin manai tusheedig har …
    Bidni l archaaguin hereg baihdaa …

    Demii buhimdaj suuhaas hetrehgui yum daa …

    YAH BE?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: