Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АЛТАН БУЛАГ ХЭНИЙ НУТАГ ВЭ?

Posted by bolod on August 6, 2009

…Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар

Үр ач хүүхдийн үржиж өссөн орон…

…Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг

Хөх Монголын цагт хүчирхэг боссон орон…

Ю.Цэдэнбалыг муу хэлэх шалтгаанууд дотроос Монголыг Орост нэгтгэх санал гаргаж, хоёронтаа хүсэлтээ илгээж байсан гэдэг нь билээ. Тэрчлэн Ю.Цэдэнбал хилийн асуудлыг бүрэн шийдэж, хилийн ямар ч маргаангүй болгосон, ялангуяа өмнөд хилийн асуудлыг амжилттай шийдсэн (Үүнд нь нөлөөлсөн гадаад дотоод олон хүчин зүйл бий, гэвч) хэмээн хэлцэх боловч энхүү ялангуяа гэж онцлох үгийн цаана хойд хилийн асуудал “жоохон” маапаантай болсон болохыг хавчуулаад байх шиг. Хойд хилийн асуудлыг шийдэхдээ Монголын нутгаас Орост тасдан өгч, тэр дундаа өөрийн төрсөн нутаг, өөрийн төрсөн гэрийн буйрыг хүртэл Оросуудад бэлэглэсэн байгаа юм даа гэлцэн муулдаг байлаа. Би Увс аймгийн Давст сум, тэр бүү хэл хойд хил, Давст ууланд очиж, давсны уурхайг үзэж явахад нутгийн иргэд тэр уул манайх байлаа гэлцэн шүүрс алдаж байж билээ.selenge 073 (Small)

Хойд хил, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум. Манай өвөө Алтанбулгийн сургуулийн захирал Төөдий гэж хүн байжээ. Ээж, эгч, ах дүүс нь тэнд төрөх нь төрж өсөх нь өссөн. Хойд хил рүү харж санаа алдан “Тэр уулыг Бүргэдтэй уул гэдэг юм. Цаад тал руу нь тонгойнгуут жимстэй, ууландаа олон агуйтай, агуйд нь орж нуугдаж тоглодог байлаа, сургуулиараа экскурс хийж жил бүр аялдаг, бидний бичсэн, нэрээ сийлсэн ч байгаа даа, Бүргэдтэй уулнаас өвөл цанаар гулгаж тоглодог байлаа” гэхчлэн ярих. Үгүй тэгээд, тэгээд одоо яагаад хилийн цаана гарчихдаг байнаа гэхээр. Харин тийм, тийм л юм болчихсон байна гэлцэн халаглана. Ээ дээ, та нар ч дээ чааваас хэмээн би боддог байлаа. Хэрвээ би байсан бол хамгаалаад аваад үлдчихсэн, бараг л тэлчихсэн ухааны юм сэтгэнэ. Гэтэл сүүлийн хориод жилийн хугацаанд, миний нүдэн дээр хилийн шугам бас л наашаа түрээд байгаа нь ажиглагдаж байна. Ойн дундуур татсан байдаг хилийн зурвас, нейтральны зон алхам алхмаар наашлаад байх шиг, надад л тэгж санагдлаа.  

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар, үр ач хүүхдийн үржиж өссөн орон гэдэг шиг, тэнд миний өвгөдийг нутаглуулсан газар бий. Өвгөдийг тавьсан нутаг одоо Алтанбулагийн чөлөөт бүс гээчийн цаад талд гарчихжээ. Дээдсийн газар очих үр хойчийн эрх нь хязгаартай, зөвшөөрөл цаас аваастай, буутай цэрэг сүрдүүлээстэй, чөлөөт бүсийн хоосон сүрлэг, дэлхийг дэмий л нэг хэрсэн сэргэр хашаанууд зам хаагаастай. Яая гэхэв тойроод ч болов одоохондоо очиж л байна. Эндээшээ очих нь битгий хэл бараагий нь харах ч хувьгүй болж мэдэх нь.

“Үүнийг Алтан булаг гэж нэрлэе, яагаад гэвэл эндээс манай жаргалын алтан булаг ундарч байгаа юм” гээд л Сүх жанжин лектордож байгаа зураглалыг бид киноноос мэднэ. Алтанбулаг уг нь Монголын нутагт байсан болохыг энэ кино баталж байна хэмээн мэтгэлцэх нь инээдтэй мэт боловч энэ кинотой киногүй гэрчлэн ярих хэлэх улс нь, амьд гэрчүүд нь зөндөө бий билээ, уг нь. Эцэг эхийн минь ундаалж өссөн Алтанбулаг хилийн цаана ч гарчихсан юм уу, ямар ч учиртай юм бүү мэд, гурван давхар хашааны цаад талд гарчихаж. Чөлөөт бүс мүсийн хашааг оролцуулаад лав л гурван давхар хашааны цаанаас Алтанбулагийнхаа барааг харлаа. Тэндээс турба татаад усыг нь нэг муу юм нааш нь гоожуулчихаж. Ямар л сайн байв гэж, ундарга нь ч багасчихаж. Алтанбулгийнхаа уснаас ууж чадахаан байчихаж, цаашид барааг нь ч харж чадахгүй юм билүү хэн мэдлээ. Өвгөдийг тавьсан газар одоохондоо зөвшөөрөл бичигтэй очиж байна. Цаашид виз авч, штамп даруулж байж очиж мэдэх нь.

Дээрхээс ургуулаад бодоход, сайхан нэртэй гоё гоё хөтөлбөрүүдийн цаана, дандаа л гадны эрх ашиг гэж байхаас бидний эрх ашиг гэж юм бараг л байхгүйтэй адил байх юм. Ямхын онол л гэнэ, алхам алхмаар л гэнэ, чөлөөт бүс л гэнэ, явж явж манайх л хумигдаад байх шиг. Сайханы хөтөл дээр гараад харахад хилийн цаанаас эхлээд л үзэсгэлэнтэй, үржил шимтэй, байгалийн сайхан залгаад л, Монголын хамаг ус гадагшаа урсаад гарчихаж байгаа сэтгэгдэл төрдөг. Тэр чинь уг нь бидний нутаг шүү дээ, Байгаль нуур хүртэл… хэмээн цанхаалах сэтгэгдэл төрнө. Халх гол Хайлааст манханд очоод хлийн цаад руу дурандахад хилийн цаанаас эхлээд л модтой устай, байгалийн сайхан цогцлох шиг санагдана. Та, газар дүрсийн зураг аваад нэг удаа ажиглаарай. Монголын хилийн дөнгөж гаднаас эхлээд л үржил шимтэй, баян бүрдтэй, ойтой модтой, голтой горхитой, нуур цөөрөмтэй, уул нуруудтай хэсэг эхлээд байх шиг санагдана. Монголчууд модноос айдаг юм уу хаашаа юм. Хилийн гаднаас эхлээд л модтой болоод явчих шиг санагдана. Иймэрхүү байдлаар чимх ямхаар төөлж тоолж ахисаар бидэнд өнөөдөр үлдсэн нь энэ юм болов уу даа.  

Гэтэл одоо чимх ямхаар төөлж залхсан бололтой, энд тэндээс нь өм цөм оочин цоочин сорчлон дээжлэн ухаж сэндийлээд эхэллээ. Би уул уурхайг учиргүй эсэргүүцээд байхгүй ч гэсэн, шүтээд сүжрээд байх зүйл алга. Баялгаа ашиглах ёстой, ашиглана гэдэг чинь ашигтай байхын нэр биз дээ. Гэтэл ашиггүйгээр ашиглах гээд байгаагийн учрыг л ердөө ухахгүй байгаа юм. “Алтан булгийг” нь хашиж авчихаад, түүнээсээ крантаар гоожуулж жоохон дусааж өгчихөөд, үлдсэнийг нь өөрсдөө хүртэх, дургүй нь хүрвэл крантаа хаахад ч бэлэн гадныханд л зэвүү хүрээд байгаа хэрэг. Тэгүүлэх гээд байгаа дотныхонд ч бүр зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг хүрээд байгаа юм.

Ашиг хоргын чулуу нь

Алсын тэртээд сүүмэлзэнэ ээ… гэж

5 Responses to “АЛТАН БУЛАГ ХЭНИЙ НУТАГ ВЭ?”

  1. amar said

    Өрөм дотроосоо өтдөг гэдэг чинь энэ байна даа.

  2. zorigtsoc said

    алтан булгийн алхам газрыг ч алдаж болохгүй гэдэг үг нь өнгөрч дээ

  3. amar said

    Зураг оруулсан нь хүч нэмж байна шүү.

  4. amar said

    Зураг хүч нэмж байна.

  5. soc-11 said

    зөвхөн хил хязгаарын нутгаа төдийгүй нутгийнхаа гүнд хүртэл өвөг дээдсийнхээ үлдээсэн газар шороогоо харьд алдаж байна даа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: