Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for September, 2009

ЖИШЭЭЛБЭЛ ЧИНГЭЛТЭЙД…

Posted by bolod on September 30, 2009

Өчигдөр буюу 9 сарын 29 –ний орой UBS-2 сувгаар гэнэтхэн нэгэн ярилцлага явагдав. Энэ цагт ийм ярилцлага явагддаг эсэхийг би мэдэхгүй, энэ сувгаар ийм ярилцлага явагдаж байсныг ч сайн санахгүй байна. Яагаад гэвэл энэ сувгийн мэдээг би тоож үздэггүй юм. Ярилцлагад Эрчим Хүч Эрдэс Баялгийн эрхэм сайд Д.Зоригт оролцохыг хараад цочих шиг боллоо. Энэ хүний ийм ганцаарчилсан нэвтрүүлэгт орж байсныг би бас л санадаггүй. Энэ чинь юу билээ гэж бодлоо. Урд нь чуулганы хуралдаан орох тарахын завсарт сэтгүүлчдэд ээрүүлж байгаад Оюутолгойн гэрээний асуудлаар хэдэн асуултад хариулдаг байсныг эс тооцвол түүний ярилцлагад орсон анхны тохиолдол гэж хэлж бараг болох байх. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Uncategorized | 3 Comments »

“УНШИХЫГ ХОРИГЛОНО”

Posted by bolod on September 28, 2009

Хүүхэд байхад “Чичлүүр хутга” гэж нэг их гоё адал явдалтай кино гардаг байж билээ. Хэн зохиосныг мэддэггүй байж, мэддэгүй байж ч гэж дээ сонирхдоггүй байж. Сүүлд мэдэхнээ “Арбатын хүүхдүүд” –ийг зохиосон зохиолч зохиосон болж таарсан. Ном их уншдаг, ялангуяа орос зөвлөлтийн зохиолчдын зохиолыг их уншдаг, орос сургууль төгссөн ч юм уу, эсвэл орост сурч байсан хүмүүс түүнийг зохиолуудыг сайн мэдэх байх л даа. Харин би А.Н.Рыбаковыг зөвхөн “Арбатын хүүхдүүд” зохиолоор нь л мэднэ. Олон ч хүн тийм байх. Тэрээр энэ зохиолоороо л ингэж их алдаршсан гэдэг. Read the rest of this entry »

Posted in Шинэ ном | 14 Comments »

ТЭР СЭТГҮҮЛЧ ХҮН

Posted by bolod on September 23, 2009

Монгол телевизийн (сурснаараа тэгээд л нэрлэчихье) сэтгүүлч Ц.Мөнхтөрийн, бямба гаригийн өглөөгүүр хөтөлдөг “Ярилцъя” нэвтрүүлэг нэгэнт брэнд болсон гэж хэлж болно. Хагас сайны өглөөгүүр сэрээд ажилгүй гэртээ байвал, унших үзэх зүйлгүй нойрмоглох уйдахын заагаар энэ нэвтрүүлгийг үзэхдээ би дуртай. Нэвтрүүлэгт, олонд танигдсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс, тухайн үед ид яригдаж байгаа асуудалтай холбоотой, тухайн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлын “баатар” гээд нийгмийн бүхий л бүлгийн төлөөлөгчид ордог юм болов уу гэх сэтгэгдэл төрдөг. Бараг тасалдалгүй тогтмол явдаг, хэт нэг талыг барьдаггүй, зарим сэтгүүлч шиг өөрийн үзэл бодлоо тулгаад, оролцогчоосоо илүү олон юм ярьж, үнэлэлт дүгнэлт өгөөд байдаггүй болохоор сэтгүүлчийнх нь хувьд Ц.Мөнхтөрийг чадалтай сайн сэтгүүлч юм гэж би үнэлдэг. Тэр Лари Кинг биш ч гэсэн Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч хүн. Мэргэжлийн биш хүн сайн муу гэж үнэлж болдог ч юм уу, үгүй ч юм уу? Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 2 Comments »

СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ КОМПЬЮТЕРТ ХЭРХЭН ОРУУЛАХ ВЭ?

Posted by bolod on September 17, 2009

(SPSS програмыг хэрэглэх нь – 2)

 Аливаа судалгааны эцсийн үр дүн нь анхдагч мэдээллийн үнэн бодитой байдлаас ихээхэн шалтгаалдаг. Мэдээллийн чанарт судлаачийн мэдлэг туршлага, мэргэжлийн ёс зүй, судалгааны бэлтгэл, зохион байгуулалт, судалгааг явуулж буй орон зай, цаг хугацаа, судалгаанд зарцуулж буй хөрөнгө мөнгө, дэмжлэг, тэрчлэн анкет хэрэглэгдэхүүн хэр зэрэг чанартай боловсруулагдсан, хэмжилтийн найдвартай байдал, респондент судалгаанд хэр үнэн сэтгэлээсээ хандсан зэрэг объектив, субъектив олон хүчин зүйл нөлөөлдөг билээ.

Судалгаа явуулахад хамгийн их цаг хугацаа шаарддаг, техник ажилтай хэсэг нь мэдээлэл цуглуулах болон мэдээллийг компьютерт оруулж, нэгтгэн дүгнэх шатууд байдаг. Тиймээс ч энэ үе шатуудад л мэдээлэлд алдаа гарч, мэдээллийн чанар буурах магадлал өндөр. Хэдийгээр анхдагч мэдээллийг маш үнэн зөв,  чанартай цуглуулсан ч гэсэн, компьютерт оруулахдаа хайнга хандаж алдаа гаргавал энэ нь өмнөх шатны үр дүнг үгүйсгэж байгаа хэрэг юм. Бид хичнээн ч сайн судалгаа явуулж, чухал мэдээллийг цуглууллаа ч гэсэн шивэхдээ алдаа гаргаж, үр дүнг нь үгүйсгэх юм бол судалгаа явуулахын хэрэг юун. Нөгөө талаас мэдээллийн чанарыг хадгална гээд цаг хугацаа алдвал цуглуулсан мэдээллийн үнэ цэнэ буурч болох талтай.

Тиймээс энэ удаад та бүхэнд хугацааг багасгах ямар арга зам байгаа болон мэдээллийг компьютерт оруулахдаа юуг анхаарвал зохих болон чанарыг дээшлүүлэх боломжийн талаар зарим нэг зөвлөгөөг хүргэе.  Read the rest of this entry »

Posted in SPSS | Tagged: | 1 Comment »

БИ НАМД ЭЛСМЭЭР БАЙНА

Posted by bolod on September 17, 2009

Тийм ээ, би намд элсмээр байна. Аль нь ч хамаагүй, аварч өршөөх, амьдралд хүргэх аль нэг намд элсмээр байна. Жив жирийн хэнд ч хэрэггүй, нам бус нэгэн байж залхлаа. Аль нэгэн намд л бушуухан элсэх минь. Аль нэгэн бүлэглэлд багтаж, улс төрийн эдийн засгийн хүрдэн дунд эргэлдэж, тогоонд нь чанагдаж нийгмийн идэвхтэй гишүүн байхыг хүсэж байна би. Би намын үнэнч гишүүн, улаан фонат байж чадна. Нам бус байх нь үнэндээ айхавтар хүнд юм. Намд элсээд мөрөөрөө нэг хүн шиг амьдрахыг би хүснэ. Чөлөөт электрон байхаас залхаж, улс төр эдийн засгийн аль нэг бүлэглэлд багтмаар байна. Хорьдугаар зууны дундуур нэгдэлд элсэхгүй байх нь хүнд байсан бол хорин нэгдүгээр зуунд намд элсэхгүйгээр амьдарч болохооргүй болж. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Uncategorized | Tagged: | 2 Comments »

SPSS ПРОГРАМЫН ТАЛААР ТОВЧХОН

Posted by bolod on September 11, 2009

Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд хялбар (SPSS -нь Statistical Packeges for Social Science гэсэн үгний товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS 7.0 –оос эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, өгөгдлийн сантай ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой байдагт оршино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай хэнд ч гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм. Read the rest of this entry »

Posted in SPSS | 18 Comments »

ТЭРСҮҮ ЛОГИК

Posted by bolod on September 4, 2009

УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хуультай. Ажил дээрээ ажлын байран дээрээ ямарч алдаа гаргасан хариуцлага хүлээхгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг цааш нь аналогоор бусад ажил мэргэжил дээр нялзаагаад үзье. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 4 Comments »

НОГООН ЕРӨНХИЙЛӨГЧ

Posted by bolod on September 3, 2009

(А.Баатархуягийн гаргасан энэ томъёолол таалагдсан тул үг үсэгчлэн хууллаа. Гэхдээ сөрөг утгаар биш эерэг утгаар нь ойлгоно уу)

Ерөнхийлөгч хичээл заав. Дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар. Ерөнхийлөгч маань ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үеэсээ л идэвхтэй ногоорсон. Ногоон намтай эвсэж сонгуульд оролцсон нь ч нөлөөлсөн байх. Аа тийм байгаль орчны асуудал… хэмээн хэлсэн үг ярианыхаа төгсгөлд заавал санаж байгаад онцлон дурдах болсон. Одоо бол бүр гүнзгий ногоорчихож. Сонгож авсан хамгийн тулгамдсан гэж байгаа сэдэв нь байгаль орчны асуудал дэлхийн цаг уурын дулаарал байх хүртэл тийм гүнзгийгээр зарим хүмүүс түүнд нөлөөлжээ. Зөвхөн байгаль орчны асуудал гэлтгүй түүний хэлж ярьж байгаа, хийж байгаа үйлдэлд “зарим” хүмүүсийн нөлөөлөл нэлээд байгаа нь хүмүүст анзаарагдахуйц болжээ. Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөхүүдийн нэг нь ногоон намын нэг дарга нь байгаа болохоор түүнийг л хэлж байна гэж бүү андуураарай, тэр л биш, түүнээс өөр “зарим” хүмүүсийг хэлж байгаа юм шүү. Ерөнхийлөгч маань ногоороод зогсохгүй иргэншчихсэн байна. Муу нь ч юу байх вэ? Ерөнхийлөгч ногоорч л байг дээ. Гэхдээ хэр удаан бэ гэдэг л харин асуудал даа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Leave a Comment »