Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТЭРСҮҮ ЛОГИК

Posted by bolod on September 4, 2009

УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хуультай. Ажил дээрээ ажлын байран дээрээ ямарч алдаа гаргасан хариуцлага хүлээхгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг цааш нь аналогоор бусад ажил мэргэжил дээр нялзаагаад үзье.

Багш хүн хичээлийн танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Худал үнэн, гүтгэлгийн шинжтэй юуг ч ярьж түмний хүүхдийн толгойг эргүүлж болно. Юм ярихгүй, юу ч заахгүй байсан ч болно.

Эмч хүн эмнэлгийн платанд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, Буруу зөрүү эмчиллээ гээд буруутах ёсгүй. Сайн санааны үзүүрт тос гэж, ямар ч гэж эмчилж л байгаа юм чинь. Тэдний буруу зөрүүг хэн шүүх юм. Эмчилж байтал эмчилгээгээ даахгүй нас барж ч болно. Ямар ч хариуцлага хэрэггүй.

Жолооч хүн жолоогоо мушгиж байгаад алдаа гаргавал хариуцлага хүлээхгүй. Дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бусдын амь нас эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан ч хариуцлага хүлээх учиргүй.

Сэтгүүлч хүн ажлын байран дээрээ хэлсэн үгийнхээ төлөө бичсэн нийтлэлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Илэрхий гүтгэлгийн чанартай, хардлага сэдлэгийн шинжтэй, баримтгүй байтугай баримттайгаар гүтгэсэн байсан ч гэсэн хамаагүй. Яагаад гэвэл энэ нь тэдний ажил учраас. Засгийн Газрын ХМА-ны дарга асан Дэмбэрэл л тэнэгтээд ажлын байрныхаа гадна бурчихсан болохоос.

Хулгайч хүн ажлын байран дээрээ хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлбэл хулгайч хүнийг үйлдэл дээр нь баривал тухайн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж болохгүй. Яагаад гэвэл тэд УИХ-ын гишүүдийн нэгэн адил ажлын байран дээрээ үндсэн ажлаа хийж байгаа учраас тэр. Гэх мэтчилэн үүнийг бусад тохиолдолд хэрэглээд байвал жинхэнэ бантан болох байхдаа. Мэргэжлийн янхан, мэргэжлийн алуурчин, мэргэжлийн авлигачин ч хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй болж таарна.

Гэтэл УИХ-ын гишүүд маань энэ заалтдаа хичнээн хайртай гээч. Харин ч УИХ-ын гишүүн улсын их хурлын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэх утгатай заалтыг тэд санамсаргүй болон санаатайгаар “УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн “УИХ-ын танхимд” гэсэн тодотголыг нь орхин ярих болсон. Үүнийг нийгмийн сэтгэл зүйд хоногшуулж, сайтар сурталчилсан. Цаашилбал УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө болон хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг нийгэм олон нийтэд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж байгаа. Одоо ганцхан үүнийгээ хуульчилж, Нямкадах л дутуу. Яг хуулинд ийм өөрчлөлт оруулаагүй ч өршөөлийн хууль, татварын өршөөлийн хууль болон бусад элдэв хуульд хэсэгчлэн хамруулж ямар ч гэсэн албан тушаалтан хариуцлага хүлээх учиргүйг яс маханд шингэтэл ойлгуулж өглөө. Чадаж байгаа юманд арга байхгүй ажээ.

Advertisements

4 Responses to “ТЭРСҮҮ ЛОГИК”

  1. zorigtsoc said

    Социологич хүн хийсэн судалгааныхаа үр дүнгийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй…

  2. Huder said

    Nuguu amitadiin frem shig yum boloh ni, nuguu 1984 oni-g bichdeg zohiolch hen bilee terni zohiol deer gardag shig hehe Udahgui Gahai malgai umsuj, gans zuuh yum bn.

  3. чи оюутолгойн талаар ямар бодолтой байдаг юм?

  4. Onon said

    Dear teacher
    Tanii blog ih taalagdlaa. zaluu hunii huvid bodoj tungaah heregtei zuils ih baina. 2 udur salalgui buten unshlaa tsaashdaa mun oyutnuuddaa hereg boloh negiig boduulah ih medeelel oruulna gedegt tani naidaj baina.
    Bayarlalaa
    Shavias n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: