Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЖИШЭЭЛБЭЛ ЧИНГЭЛТЭЙД…

Posted by bolod on September 30, 2009

Өчигдөр буюу 9 сарын 29 –ний орой UBS-2 сувгаар гэнэтхэн нэгэн ярилцлага явагдав. Энэ цагт ийм ярилцлага явагддаг эсэхийг би мэдэхгүй, энэ сувгаар ийм ярилцлага явагдаж байсныг ч сайн санахгүй байна. Яагаад гэвэл энэ сувгийн мэдээг би тоож үздэггүй юм. Ярилцлагад Эрчим Хүч Эрдэс Баялгийн эрхэм сайд Д.Зоригт оролцохыг хараад цочих шиг боллоо. Энэ хүний ийм ганцаарчилсан нэвтрүүлэгт орж байсныг би бас л санадаггүй. Энэ чинь юу билээ гэж бодлоо. Урд нь чуулганы хуралдаан орох тарахын завсарт сэтгүүлчдэд ээрүүлж байгаад Оюутолгойн гэрээний асуудлаар хэдэн асуултад хариулдаг байсныг эс тооцвол түүний ярилцлагад орсон анхны тохиолдол гэж хэлж бараг болох байх.

Шалтгаан нь ердөө энгийн, нөхөн сонгуульд нэр дэвшсэнтэй л холбоотой аж. Хуучин бурхиуд л одоо сурталчилгаагаа эхэл, ТВ-ээр тасралтгүй ярь гэж зөвлөсөн бололтой дог. Хот өвөлд бэлэн үү? Гээд л ланжгар сэдэвтэй боловч, ярилцлага бүхэлдээ Д.Зоригт гэдэг хүн нийслэлийн хувьд ямар чухал хүн болохыг, ямар ланжгар бодлоготон, эрх мэдэлтэн болохыг харуулахад чиглэгдсэн байлаа. Асуултууд ч хөлдөөх үү, болих уу, нүүрс тараах уу үгүй юу гэдгийг шийддэг хүн чухам энэ шүү гэдгийг тодруулахад чиглэх аж. Мань эр ч боломжийг алдалгүй гэр хорооллынхонд хэрхэн хямдхан чанартай нүүрс тараах боломжтой талаар өөрийн хувилбарыг дэвшүүлэнгээ амлах аж. Цаадуул нь бас л зөвлөсөн бололтой юм. Чингэлтэйнхэн чинь ихэнх нь гэр хорооллынх, одоо үндсэн асуудал нь нүүрс мүүрс гээд л.

Сурвалжлагч бас асууж байнаа. Оюутолгой гэнгүүт л, түүнийг эх орны хишигтэй холбоод явчихлаа, түүнийг өгөхийн тулд Оюутолгойн гэрээг хийх шаардлагатай, ямар чухал болохыг онцолж гарав. Чухамдаа тэр л энэ гэрээг боловсруулж байгаа, тэгэхээр Эх орны хишгийг өгөх гэж байгаа хүн чинь ТЭР л байгаа юм гэж хэлж байх шиг. Тэгээд ч мань эрийн сайн мэдэх, ярьж сурсан ганц асуудал нь тэр юм чинь тэр сэдвээрээ нэн ч дуртай ярив. Халууд нь бас л хэлсэн бололтой юм. Үүнийгээ л яриарай гээд л.

Нэр дэвшигч Чингэлтэйнхэнд мөн хайр зарлаж байнаа. Юу ч ярьсан, тэднийгээ санаж байгаа шүү гэдгээ илэрхийлэх аж. Жишээ нь цул Чингэлтэй. “Чингэлтэйд гэхэд л жишээ нь…” гэж байгаад л ярих юм. Нэр дэвшиж байгаатай холбоотойгоор ярилцаж байгаа гэдгээ ийнхүү дахин дахин зарлаад байгаа нь тэр.

Гэхдээ энэ чинь юу билээ. Сонгуулийн хууль мууль юу билээ, сурталчилгаа энэ тэр албан ёсоор эхэлсэн билүү, үүнийг хянаж байгаа газар, Хэвлэлийн хараат бус зөвлөл, мониторинг хийж байгаа ТББ –ууд байгаа билүү? Тэнцвэртэй мэдээлэл тарааж, сурталчилгаагаа тэнцвэртэй цацаж байгаа болов уу? Тэр хууль зөрчөөгүй биз, жишээ нь.

3 Responses to “ЖИШЭЭЛБЭЛ ЧИНГЭЛТЭЙД…”

  1. Huder said

    Boldoo bagsh songuulid ih durgui boljee hashin mori shig

    • soc-11 said

      Монгол дахь сонгууль бүхэлдээ олон нийтийг сонгуулиас залхсан байдалд оруулахуйц байна шүү дээ. Сонгуулийг хүлээж, хүсэмжилдэг хүмүүс нийгмийн тун бага хэсгийг л эзэлдэг байх…

  2. zorigtsoc said

    Нэгээр хязгаарлагдахгүй, жишээ нэн түгээмэл билээ…Цэрэнжав гуайтай та намайг …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: