Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ӨГЗӨГНӨӨС ХЯМДХАН ТОЛГОЙ

Posted by bolod on October 13, 2009

Бразилийн супер од Кака –г ид байх үед нь багууд худалдан авахаар 130 сая хүртэл еврог амалж байсан удаатай. Наймаа хийгдээгүй л болохоос. Гэтэл энэ жил залуу од Криштиано Рональдог 96 сая еврогоор худалдаа авчихлаа. Ам доллароор бол 130 сая гаруй доллар. Энэ нь одоогоор түүнийг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн алдарт хүргээд байгаа билээ. Аргагүй дээ, түүн шиг авьяастай, ид үедээ байгаа, үзэгчдийн хайрыг ялангуяа залуу бүсгүйчүүдийн хайрыг татдаг, халуун цустай, сэтгэл татам инээмсэглэдэг, хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байж, үүргээ нэр төртэй биелүүлж чаддаг хөлбөмбөгчин одоогоор алга гэж хэлж бараг болно. Гэхдээ тэр чинь нэг л хүн шүү дээ, гээд бодоход толгой эргэмээр асар их мөнгөөр худалдагдсан байгаа юм даа. Гэтэл манай Засгийн Газрын 2009 оны  эхээр оруулж ирсэн Оюутолгойн гэрээний төсөлд, хэрэв төсөл батлагдах юм бол Айвенхоу Майнз компаниас 125 –хан сая долларыг зүгээр ч авахгүй зээлээр, зээл зээлдээ арилжааны нөхцөлөөр зээл авахаар заасан байж билээ.

Дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопесийн жилийн орлого 180 гаруй сая долларт хүрсэн талаар хэвлэл мэдээллээр шуугисан. Энэ ч бас юу ч биш. ЖеЛо сайхан ч бүсгүй, гоё өгзөгтэйгөөрөө шоубизнесийн ертөнцөд алдартай. Энэ сайхан өгзөгөө тэрээр 300 сая ам доллароор даатгуулсан гэдэг. Тэр хичнээн дэлхийн хэмжээний од ч гэсэн, хичнээн сайхан өгзөгтэй ч гэсэн 300 сая доллар гэдэг их мөнгө биз дээ. Гэтэл Монголчууд дэлхийн хэмжээний ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурчихаад ердөө л 250 сая долларыг нэхэж байгаа нь хаанаас нь ч харсан өчүүхэн хэмжээний мөнгө байгаа биз дээ. Оюутолгой тэгээд Женнифер Лопесийн өгзөгнөөс хямдхан болж таарч байна уу? Чааваас даа гэж.

7 Responses to “ӨГЗӨГНӨӨС ХЯМДХАН ТОЛГОЙ”

  1. huder said

    Hehe. ee chabaas bhdaa yahav dee baih hehe

  2. Shinekow said

    Арай ч дээ өгзөгнөөс хямдхан монгол газар шороо гэжүүү…………… Та надтай xxx.shinee@yahoo.com хаягаар холбоо баривал баярлана шүү.

  3. num said

    er n ene zuvulduu.neg toglogchin uned l hurch bgaa.gehdee ene nii tsaana mgl sport ymar bgaag bas davhar heleed ugch bna shd.120 bish ym aa gehd ydaj 1 say bval sport hugjinu duuuuuuuuu.

  4. Chi yadaj huulsan ym eh survaljaa tavi tehuu minii blog dahi iitlelees eh avjee hoorhii….
    Bi ochigdor neg niitlel bichsen ym msgereer neg spam ywaad bhaar n huulad tavisan end ywj bh ym1!!!!!!!!!111
    Eh meh huulsan bol door n tavisan bol zugeer baij de!

    • Болд said

      Энэ зэргийн бичлэгийг хуулж тавихдаа арай ч тулаагүй байна. Залуу минь, энэ бичлэг тавигдсан он сар өдрийг эхлээд харчих. Тэгээд хүсвэл энэ бичлэгийн зохиогчийн эрхийг зүгээр авбал ав л даа.

  5. xexe said

    ХЭХЭ, хачин юм ярьдаг улс шүү.
    Үүнийхээ эдийн засгийн тооцоог нь баримттайгаар гаргаад ярьвал зүгээрсэн.
    Энэ логикоор бол НЭГ САЯ ТА Ч Женнифер Лопесийн өгзөгнөөс хямдхан юм байна даа.

  6. munguu said

    арай чдээ ингэж бодохоор энэ төрд чинь монголоо гэсэн цохилох зүрхтэй, хүн нэг ч байхгүй юмдаа. энэ улсын их хурлын гишүүд чинь өөрсдөө сая сая долллар авч гэрээнд гарын үсэг зурцгаасан гэсээн. энэ төрд шударга and шуналгүй хүн нэг ч алгаа…
    яана даа эх орон минь яаж хөгжнөө……….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: