Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

УЛС ТӨРИЙН СОЁЛ

Posted by bolod on October 20, 2009

Улс төрийн соёл гэж нэг юм байнаа. Онол номыг нь ярихаа больё. Манай улстөрчид улс төрийн соёл гэдгийг юу гэж ойлгодгийг харин нэг ойлгож авлаа. Юуны ч юм нэг байнгын хорооны хуралдаан дээр, 2008 оны сонгуулиар Иргэний эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ногоон намын дарга Д.Энхбат, болж өнгөрсөн нөхөн сонгуулийн талаар үг хэлж байна. Тэгэхдээ, золоор тус байнгын хороонд суудаг УИХ дахь намын бүлгийн дарга нарт хандан ”Нөхөн сонгуулиар намууд мөнгө тараалаа. МАХН нь ч тараасан, АН нь ч тараасан, хэзээ болих юм бэ? Ард түмэн үүнд чинь дургүй байна. УИХ, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага, сонгуулийн хууль удаа дараа ноцтой зөрчигдөөд байхад УИХ юу хийж байна” гэхчлэн мэдэгджээ.

Хариуд нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Сайханбилэг няцаалт өгч, “АН мөнгө тараагаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Манай нэр дэвшигчийн зүгээс гомдолтой, хууль зөрчсөн зүйлүүд их байгаа талаар ярьж байгаа. Харин бид улс төрийн соёл гаргаад тэвчиж байна” гэж хариуцлагатайгаар мэдэгдэв. Түүний хэлснээр бол, хууль зөрчсөн асуудлыг нүдээ анин өнгөрүүлж, хуулийн хэрэгжилтэд хяналт үл тавьж байгаагаа улс төрийн соёл хэмээн ойлгох ёстой ажээ. Хууль зөрчиж болно, зарим тохиолдолд хууль зөрчигдөхөд эвлэрч өнгөрөөхийг улс төрийн соёл гэнэ.

Залгуулаад, Хууль зүйн яамны сайдаар томилогдон ажиллаж байгаа Ц.Нямдорж авхай улс төрийн соёл гэж юуг хэлдэг болохыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэв. Тэрээр УИХ-д завсаргүй сонгогдоод буй рекордыг одоогоор хадгалж буй цөөхөн гишүүдийн нэг. Тэрээр, улс төрийн соёл, төрийн түшээгийн намба төрхийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа амьд домог болсон гишүүдийн нэг. “Сонгуулийн дүн гарахаар, өөрт нь таалагдахгүй бол олон юм ярьж байдаг, эсвэл байшин аваачаад шатааж байдаг. Энэ хар ч гэнэ үү, ногоон ч гэнэ үү намын дарга гээд худлаа инээсэн нөхөр өдөөс хараад худлаа инээгээд суугаад байх юм. Соросын сангаар тэжээлгээд байдаг энэ нөхөр сүржигнэхээ боль. Чиний булайг дуудаж яагаад болдоггүй юм” гэхчлэн зад авав. Улс төрөөр амьдардаг түүний хувьд УИХ-д суудалтай нэг намын нэрийг мэдэхгүй байхын аргагүй л дээ. Гэхдээ тэрээр намын нэрийг мэдэхгүй байгаа дүрээр намыг нь хэн ч мэдэхгүй өчүүхэн жаахан “өнгөт” нам гэдгийг сануулахын зэрэгцээ, намуудыг өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжилж болох улс төрийн соёлыг харуулав. Түүнийг дуурайвал МАХН-ыг улаан, цусан улаан, бүр цуст улаан нам гэхчлэн доромжилж болох аж. Түүнийг дуурайвал АН-ыг хөх, цэнхэр гэхчлэн гутааж болох буюу. Намуудыг гутаан доромжлох нь улс төрийн соёл ажээ.

Сонгуулийн дүн өөрт нь таалагдаагүй учраас байшин шатаасан хэмээн “өөдөөс нь хараад худлаа инээгээд“ байгаа нөхрийг “баримттайгаар” хэлэв. Гэвч хууль зүйн яамны сайд тэрбээр намын байрыг шатаасан этгээдийг баривчилж хариуцлага хүлээлгэх талаар юу ч хийгээгүй, хуруугаа ч хөдөлгөөгүй байх ажээ. Байшин шатаасан гэдгийг нь мэдэж байгаа юм бол барихгүй байгаа эс үйлдлээрээ тэр хуульийг завхруулагч улс төрийн соёлтон болохоо харууллаа. Мэдээгүй буудаж байгаа бол хүн гүтгэдэг улс төрийн соёлтой болохоо баталлаа.

Хаанаас тэжээгддэг, хэний тэжээвэр болохыг нь дурдаж, санхүүгийн эх үүсвэрийг нь тоочиж, олон булхайг нь мэднэ гэдгээ харуулж шантаажлав. Булхайг нь мэдсээр байж зүгээр байгаад байгаа хууль зүйн сайд ажлаа хэр зэрэг хийдэг хүн болох нь шууд харагдаж байна. Үүнийгээ ашиглан улс төрийн ашиг хонжоо харах зорилгоор хааяа дурдаж шантаажилдаг рекетчин болохоо нотлов. Айлгах, загнах, дарамтлах, булхайг нь нуух, сүрдүүлэх нь улс төрийн соёл ажээ.

Нөгөө Энхбат нь “Та хуучин хэдээ л загна, намайг загнах эрх танд байхгүй шүү” гэхчлэн хэрэлдэж улс төрийн соёлоо үзүүлэв. “Чиний булхайг яагаад дуудаж болдоггүй юм бэ” хэмээн Доржтон зандчив. Шинэ гишүүдийг хуучин хэд нь загнаж зандардаг, нүдний харцаар хөдөлгөдөг тухай зарим гишүүд ярьж байсан. Хуучин цэрэгт байсан оны ялгаа, дэглэх дэглэгдэх ёс УИХ-д хадгалагдаж байгааг энэ явдал батлав. Улс төр дэх оны ялгааг улс төрийн соёл гэдэг аж.

Үргэлжлүүлэн, Дорж сайд энэ асуудлыг намын бүлэг дээрээ ярьж шийдье хэмээн бүлэггүй гишүүдийг хэн ч биш болохыг нь ойлгуулав, сануулав. Асуудлыг намын бүлэг дээр шийддэг уламжлалт аргадаа шилжив. УИХ дахь намын бүлэг гэсэн заалт Монгол улсын үндсэн хуулинд нэг ч байхгүй. Гэхдээ манай парламент асуудлыг намын бүлэг дээрээ ярилцаж шийддэг уламжлалтай. Хувь гишүүний үзэл бодол байр суурь огтхон ч падгүй. Оны ялгаатай намын бүлэг л бүх асуудлыг шийднэ. Манайд үйлчилж байгаа ардчиллын механизм ердөө л энэ. Намын бүлгээр асуудлыг хүч түрэн шийдэхийг улс төрийн соёл хэмээх аж. Энэ улс төрийн соёл гэж ер нь юу юм бэ дээ? Ийм улс төрийн соёл бидэнд хэрэгтэй гэж үү?

7 Responses to “УЛС ТӨРИЙН СОЁЛ”

  1. huder said

    Baghs nuugdaa baidaltai niitlel bicheel shunu untahad yana aa

  2. amar said

    Khuush ee commentiin tsag hal khudlaa gardgin bna sh dee.

  3. soc-11 said

    Монголын улс төрд “соёл” гэдэг ойлголт хэзээ байв? Хэзээ байх бол? Тэндэх “соёл”-той “хэлэлцүүлэг”-ээр бол УИХ дахь 76 хэдийн “буудуулсан”,” шоронд орсон”, “нам цохиулсан”. Ордны гадаах улс төрд энэ ойлголт бол аль хэдийн “булшлагджээ”…

  4. Буруу буруу бусдын буруу.Улс төрийн соёлгүй УИХ- гишүүдийн буруу. Улиран сонгоод байгаа сонгогчдын буруу. Бусдад буруугаа чихдэг намын буруу …

  5. royal said

    bi uls turiin 2r kursin oyutan, OXY-d surch bga, mongoliin uls turt holbootoi yamr sedveer kursiin ajil bichul duhum be, zuvluguu uguch pls.

  6. khaliunaa said

    ene chn zgr l neg jishee bn shdeee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: