Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

С.БАЯР БУЛТАВ

Posted by bolod on October 27, 2009

Стандарт бус Засгийн Газрын ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргажээ. Түүхэнд ингэж өөрийн саналаар огцрох өргөдлөө гаргаж байсан ерөнхий сайд байхгүй л гэнэ. Эрүүл мэндийн сайд нь болохоор, түүний эрүүл мэнд давгүй байгаа, өөрөө л ажлаа өгье гэж хүсэлт гаргаж байгаа гэв. Намын бүлэг дээр, ажлаа хийгээд эмчилгээгээ ч хийлгээд явж байгаач гэж гуйсан ч гэх шиг. Баяр л чухам орлуулж болохгүй хүн, Монголын төрд хэрэгтэй зайран гэх нь дутаж байна.

Хэрвээ би андуураагүй бол ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ огцрох өргөдлөө өгч л байсан санагдана. Гэтэл шүүмжлээд байсан нөхдүүд нь хүртэл, та сайн ажиллаж байгаа, ажилдаа үлдэж ажаамуу хэмээн хөлд нь сөгдөж байгаад ажилд нь үлдээсэн юм.

Эрүүл мэндийн шалтгаан гэж юу вэ? Түүнийг ерөнхий сайд болохынх нь өмнө ч түүний эрүүл мэнд базаахгүй болох талаар хэвлэл мэдээллээр мэр сэр бичдэг л байсан. Тийм базаахгүй байсан юм бол тэр үед л эрүүл мэндийн шалтгаанаар татгалзах ёстой байсан юм. Гэтэл тэгээгүй, харин ч намын дарга болмогцоо улс төрийн шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалыг шаардаж авсан билээ. Аугаа Архимед, надад тулах цэг өгөөч гэж нэхсэн, мань нөхөр, эрх мэдлийг минь өгөөч гэж шаардсан. Намын бага хурал дээрээ тэр өөрийн зорилгоо маш тодорхой томъёолсон. Би МАХН-ыг сонгуульд ялуулахын тулд болохоос нь аваад болохгүйг нь хүртэл зүтгэнэ гэж амласан. 7 сарын 1-ний үйл явдал энэ тэр болж байж тэр намаа ялуулсан, амалсандаа хүрсэн.

Эрүүл мэндийн шалтгаан гэж юу вэ? Тэр мориноос унаж нуруугаа гэмтээсэн. Тэр үед л эрүү мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх байсан юм. Гэтэл сонгууль хүлээж байсан болохоор эрүүл мэндийн шалтгаанаар огцорч болохгүй байж. Өнгөрсөн хавар, зун, намар ерөнхий сайд байсгээд л бие нь чилээрхлээ гэж дуулдсан. Тэр үед л ТЭР эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөө авах ёстой байсан юм. Яагаад чөлөө авахгүй байсан юм бэ? Яагаад гэвэл Оюутолгойн гэрээ байгуулагдаагүй байсан. Яагаад гэвэл Таван толгойн асуудал тодорхой болоогүй байсан. Сонгуулийн үр дүнд МАХН олонх болж дангаар засгийн газраа байгуулж болох байсан боловч, тэр тэгээгүй. Стандарт бус нөхцөлд сандарт бус шийдвэр гаргадаг гэж байгаад стандарт бус засгийн газраа байгуулсан. Үүнийхээ зорилгыг ч маш товчоор томъёолсон. Хамтарсан засгийн газрын зорилго бол Оюутолгой, Таван толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд л юм гэж тэр хэлсэн. ТЭР хэлсэндээ хүрчээ. Тэр хоёр зүйлийг л амалсан, МАХН-ыг сонгуульд ялуулах, Оюутолгойн ХОГ –г байгуулах. Тэр амлалтандаа хүрчээ. Үүнээс бусад нь шал дэмий хоосон зүйл. Таван төгөлдөршилт, Засгийн Газрын Хямралын эсрэг төлөвлөгөө энэ тэр нь хэрэгжээ ч үгүй, яваа ч үгүй. Тэр хэлсэндээ хүрсэн, тиймээс түүний үүрэг дуусаа.

ТЭР хийхийгээ хийчихсэн учир одоо Засгийн Газарт үлдэж нэр хүндээ унагаж байх огтхон ч шаардлагагүй болжээ. Хаврын чуулган дээр Оюутолгойн ХОГ-г барьж оруулж ирэхдээ би хариуцлагаа үүрээд ороод ирлээ гээд л том том амлаад байсан. Гэтэл батлагдангуут нь хариуцлагаас бултаж огцрох өргөдлөө өгчихлөө. ТЭР, гэрээг батлагдахад Ерөнхий сайд байсан уу байсан, гэхдээ өвчтэй байсан. Тэр гарын үсэг зурсан уу, үгүй түүний засгийн газрын сайдууд л гарын үсэг зурсан. Гэрээ байгуулагдсаны дараагаар тэр огцорчихсон. Тэгэхээр хариуцлага нь үлдэж байгаа сайдууд дээр л унаж байна даа. Тэр хариуцлагаас цэвэрхээн мултарчихлаа, бултчихлаа. 

Тэр элэгний С вирустай гэнэ. Тиймээс урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэнэ. Аль эрт л чөлөө авч эмчилгээ хийлгэж эхлэх учиртай байж. Гэтэл харин ч эр зориг гаргаж улс орныхоо төлөө зүтгэж байсан гэнэ. Үгүй дээ түүний нэр хүнд л вирустчихсэн байсан. С.Баярын нэр хүнд олон түмний дунд илэрхий унаж, удах тусам улам унах аюул дагалдаж байсан тул спиндокторууд нь түүнд огцрохыг санал болгосон бололтой доо. Баяртай хамт МАХН-ын нэр хүнд ч навсайж дуусах байсан. Монголчууд өрөвчхөн, өвчтэй хүнийг өрөвдөнө. Өвчтэй бол, тэр тусмаа хүнд өвчтэй бол бүх гэм зэмийг мартаж цагаатгана. 1,5 жил тасралтгүй эмчилгээ хийлгээд эргээд эдгээд хүрээд ирэх болтой юм ярьж байна. 1,5 жилд бүх хариуцлага нь мартагдаад, тэрээр цоо шинэ хүн болж нэр төр нь сэргээгдээд яг сонгуулийн өмнө их улстөрдөө эргэж ирэх тооцоотой юм биш биз. Энэ хугацаа түүний биеийг илааршихад бус түүний нэр хүндийг илааршихад илүү хэрэгтэй.

Ерөнхий сайд нь огцорч байгаа бол Засгийн газар нь кабинетаараа огцрох учиртай бус уу? Тэр тусмаа Оюутолгойн гэрээг байгуулахын тулд л байгуулагдсан хамтарсан Засгийн газар нэгэнт үүргээ гүйцэтгэсэн тул тарж, огцрох ёстой баймаар. Харин АН-ын нөхдүүдэд тэгж санагдахгүй байгаа бололтой, Хуулийн зүйл заалт дурдаж байгаад, Ерөнхий сайд огцрох хамаагүй, Засгийн газар хэвээр үлдэнэ хэмээн яаран мэдэгдэж байх юм. Бодвол тэдэнд хамтарсан засгийн газарт багтаж бялуу хуваалцах нь их л таалагдаж байгаа бололтой. Ингэж мэдэгдэхтэй хамт тэдний хувьд зарчим гэдэг юм огт хамаагүй болж одлоо. Зүй нь бол ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ автоматаар огцорч, МАХН дангаараа Засгийн Газраа байгуулах ёстой баймаар. Тэгээд ч цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг. Стандарт бус ЗГ-тай байснаас нормальный олонхтой цөөнхтэй, эрх баригчтай сөрөг хүчинтэй парламент, засгийн газартай болмоор байна. Тэр нь Монголын ардчилалд илүү зохих биз.

3 Responses to “С.БАЯР БУЛТАВ”

  1. amar said

    Барагтай юманд хий алдаад байддаггүй С.Баяр бултахыг бодоход өгөрсөн хугацаанд хийсэн ажил нь асуудалтай!!!
    Ерөнхий сайд нь огцорвол засгийн газар нь огцордог ч ямар шалтгаанаар гэдэг чухал юм биш үү? Яг яагаад засгийн газрыг огцоруулах гээд байгаан вэ? Тун сонирхолтой.

  2. Gonchig said

    bi morinoos unaj baisan bas bertej baisan deer ni elegnii C viruseer togtohgvi deer ni nimeed A -tai erunhii said boloh huseliig mini aimar tsenzurdleedeee hehe

  3. Baymba said

    Bi bol tanii bichsen zuild ergelzej bn. hervee ene bolj baigaa uil yavdal tanii helj baigaa shig bol ter hun argagui l holig hardag yum baina. Harin ugui bol ta hov hootsoldoh durtai hun bain… Yor ni bol ovdood odvdsonoo heleed alban tushaalaa ogson huniig ingej heleh ni neg ch ih uhaalag uildel bish bolov uu… Mongol ulsad tani shig dugnedeg hun mash olon baina. Bidend hooson dugnelt hiideg humuusees iluu holig hardag humuus heregtei yumaadaa yanz ni…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: