Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АЖЛЫН ДАРАА

Posted by bolod on November 1, 2009

“Ажлын дараа” гэж нэг нэвтрүүлэг гараад байдаг юм. “Танайд хоноё” нэвтрүүлгийн муухан дуураймал л юм даа. Сонгуулийн өмнөхнөөс гарч эхэлсэн болоод тэр юм уу, голцуу захиалгатай, улс төрчдийг пиардах маягтай яваад байсан болохоор нь би үзэх дургүй. Гэтэл өнөөдөр Авлигатай Тэмцэх Газрын дарга Дангаасүрэн агсаны дүүтэй уулзаж ярилцаж байхыг олж үзээд жаал сонслоо. Хөөрхий зөндөө л асууж сурж, өөрийнхөө хэмжээнд үнэн учрыг нь олчих санаатай энэ хогийн нийгмийн новшийн түшмэдтэй хэрэндээ л үзэлцээд байгаа тухайгаа ярьж байна. Ялзрсан хууль, шүүх, прокурорын байгууллагын муу муухайг батлах олон л баримтыг дурдав. Би хэдийгээр, үнэн учир нь олдоосой гэж түүнийг дэмжих боловч, С.Зоригийн аллагын учрыг олохыг хүсээгүй төрчингүүд Дангаасүрэн гуайн үхлийн үнэн мөнийг олох нь юу л бол гэж эргэлзэж суулаа.

Энэ маргаантай асуудал учир нь олдотлоо бас л хугацаа авах биз. Харин энэ нэвтрүүлгийг хөтлөгч залуугийн аяг ёстой ойлгогдсонгүй. Миний үзсэн хориод минутын хугацаанд хүний зэвүү хүргэхээр 3 ч удаа аяглав. Ахынхаа шарилыг аваад Улаанбаатарт буухаас өмнө задлан шинжилгээнийх нь дүгнэлт урьдчилаад гарчихсан байсан хэмээн халаглах дүүгийнх нь нүдэн дээр, “Ха ха ха, шарил нь ирэхээс өмнө задлан шинжилгээний дүгнэлт гарчихсан юм уу” хэмээн тавлах шиг инээх юм. Онигоо ярьж байгаа биш, хүний үхлийн шалтгаан, учир начир ярьж байхад ийнхүү инээх нь их л зохимжгүй санагдсаныг нуух юун. Гэвч энэ эхний удаагийн инээлтийг ёжтой инээд биз гээд өнгөрөөв.

Эхний хэсэг дуусаж, дараагийн хэсэг нь гэрт нь үргэлжилдэг юм байна. Энэ удаад тэдний гэрт биш, талийгаач Дангаасүрэн гуайн гэрт очихоор болжээ. Үүдэн дээр нь очоод, “За бид Авлигатай Тэмцэх газрын Дарга агсан Дангаасүрэн гуайн гэрийн үүдэнд ирээд байна. Гэрт нь орохоосоо өмнө үзэгчиддээ нэгэн мэдээллийг хүргэе” гээд Скайтелийн нэгэн үйлчилгээний сурталчилгааг хийж эхлэв. Пүү, новш. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг, үхсэн хүний нэрээр реклам хийгээд байх даа яахав дээ. Хүний анхаарлыг татах, бараагаа сурталчлах гэж байгаа юм бол энэ нь ёстой оновчгүй шийдэл байлаа даа. Сурталчилж байгаа нь ч сурталчлуулж байгаа нь ч. Скайтел компани ингэж рекламдуулахдаа хүртэл дор орох гэж дээ.

Үхлийн шалтгааныг олох талаар та ямар арга хэмжээ авч байна даа хэмээх сэдвээр гэрт нь өрнөсөн ярилцлагын явцад, нөгөөх увайгүй сэтгүүлч – хөтлөгч маань, “Та үхлийн шалтгааныг олох гэж үзмэрч төлөгчдөд хандсан, “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт хүртэл хандсан гэсэн“ хэмээн асуунгаа тохуутай хөхөрч, ахыгаа алдаад арга нь мухардаж яваа дүүг нь нүүрэн дээр нь дахин даапаалав. Сувгаа шууд солихоо өөр арга олдсонгүй. Тэр муу сэтгүүлчийг хажууд байвал шууд алгадаад авмаар санагдлаа.

3 Responses to “АЖЛЫН ДАРАА”

  1. amar said

    Иймэрхүү улс төрийн гадна дотны хэргийг сонсоод байхад эзэн, эздийг нь олж чадахгүйдээ удаад сунжраад заваараад байдаггүй юм шиг санагдсан. Харин тэр сэтгүүлчийн тухайд арай ч дээ. Манай сэтгүүлчид 4 дэх засаглал нэрэн дор заримдаа арай дэнддэг. Уг нь сайхан мэргэжил. Эрэн сурвалжилж, эх сурвалжиндаа анхаарахаасаа илүү энд тэнд болж байгаа хэвлэлийн бага хурал дээрээс мэдээллээ их авна. За тэгээд мэдээлэл болгож тараасан материал нэхээд байхаас хэвлэлийн бага хурал хийж байгаа хүний үгийг зөв сонсоод бичиж чаддаггүй сэтгүүлчид олон.
    Сонингоос телевизийн сэтгүүлчид уг нь илүү байдаг даанч “Чухал яриа” гэсэн чухал нэртэй нэвтрүүлгийг чухал биш болгодог нөхрөөс эхлээд хэрэггүй нөхөд олон. Гэхдээ энд бас редакторууд бусад хамтрагч нарын хяналт, шалгалт шүүлт муу байна.

    • bolod said

      Сэтгүүлч гэдэг сайхан мэргэжил нь үнэн байх. Гэхдээ манай сэтгүүлчдийн боловсрол нимгэдээд байна. Баахан хов хөөцөлдсөн, өөрийнхөөрөө дүгнэсэн мундаг нөхдүүд, гэхдээ дүгнэлт нь ихэнхдээ өнгөц, хүний ам дагаж хошуурсан шинжтэй. Сэтгүүлчдийг уг нь сайтар бэлдэх шаардлагатай юм. Сэтгүүлчид уг нь, ядаж түүх, социологи, улс төр судлал, эдийн засаг, философи, логикийн гүнзгий мэдлэгтэй байхгүй бол болохгүй ч юм шиг. Гэтэл тэр их мэдлэг мэдээллийг нэг хүнд яаж өгөх вэ, гэхээр боломжгүй ч юм шиг. Тэгэхгүй болохоор л эдийн засгийн ойлголтгүй улсууд чинь, ханиад томуу гарсныг далимдуулж зарим улс барааныхаа үнийг нэмж ашиг олж байна, муухай шуналтай гэх мэтийн юм бичээд байх юм. Зах зээлийн жамаараа л эрэлт, нийлүүлэлтээрээ л зохицуулагдах ёстой биз. Ц.Б

  2. huder said

    Чухал яриа чинь NTV билүү тэнэг ТВ ш дээ. Ер нь аливаа олон нийтийн таны төлөө гэсэн угтатай ТВ-үүд МАХН-ын 17-р их хурал шиг юм хийдэг шүү дээ. Ард түмний талд өнгөн талдаа ороод байгаа гэсэн мөртлөө хэн чухам буруутай юм гэдгийг ерөөсөө хэлдэггүй зүгээр үүнийг дурьдахаа больё гээл орхидог. Томчуул, авилгачид гэх мэтээр нэрлээд тусдаа нэг хий хоосон мангас гаргаад байдаг. Яг нарийн ярьвал бүгд л хувь хүн байгаа шүү дээ. Ингэж ярих нь тэр хүмүүс муу гэхдээ тэдэнд халдаж болохгүй гэсэн мессеж өгөөд байгаа юм шиг санагддаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: