Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЮУТНЫ ТАЛБАЙН ИРЭЭДҮЙ

Posted by bolod on November 1, 2009

МУИС-ийн II байрны урд талд байрлах “Оюутны талбай”-н хувь заяа улам л бүрхэг болсоор. Хажуугаар нь өнгөрөх олон мянган оюутнууд хувь заяатайгаа эвлэрсээр. Тийм дээ. Оюутны гэдэг чинь ерөнхий нэр, чухамдаа бол хэний ч биш гэсэн үг. Нийтийн эзэмшлийн гэж нэрлэгддэг иймэрхүү газрууд хэний ч биш учраас “хувьчлагдах“ л жамтай бололтой.

Oct2009 013 (Small)

Oct2009 016 (Small)

Оюутны талбай дээр бүтээн байгуулалт асар эрчимтэй өрнөж байна. Нэг л өдрийн дотор асар том өргөгч цамхагийг угсарчихлаа, нэг л мэдэхэд суурийг нь тавьчихаж. Ийм том кран зоосныг бодоход тийм өндөр барилга босох бололтой юм. Тийм өндөр барилга баригдвал, төдий чинээ олон хүн, оффис, албан контор, бар ресторантай болж таарна. Төдий олон хүнтэй байшинд орж гарах хүмүүс төчнөөн олон унаа тэрэг, лимузин ягуар хөлөглөж таарах биз.

Oct2009 018 (Small)

Тэр олон төмөр хүлгүүд оюутны талбайн үлдсэн зайд зогсоод зогсоод яавч багтахгүй янзтай. Хөөрхий муу усан оргилуурын сэг арчигдаж таараа. Тэртээ тэргүй ачаалал ихтэй, энэ хавийн зам бөглөрөө хахаа нь дийлдэхээ байна. Тэр хэрээр дуу чимээ, хорт утаа, уур бухимдал МУИС-ийн орчныг нэг мөсөн дарах биз. Эргэн тойрны олон сургуулийн оюутны хөл, автобусны буудлын хөл хөдөлгөөн, авто зогсоолын ачааллыг урьдчилж төсөөлөхийн аргагүй.

Oct2009 015 (Small)

Барилгын салбар зогслоо л гэнэ. Гэтэл хотын төвд, нэгдүгээр бүсэд хоёр ч байшин идэвхтэй баригдаж байгаагийн нэг нь энэ, нөгөөх нь МАХН-ын байр.

4 Responses to “ОЮУТНЫ ТАЛБАЙН ИРЭЭДҮЙ”

  1. zorigtsoc said

    Оюутан байсан бол тэмцэх л байлаа…хэхэ

  2. amar said

    Ингэхэд юу болохыг нь сонирхоогүй биз? Баран суурьтай хотелэн толгойтой юм босчихгүй бол сайхан, хэрэгтэй үйлчилгээтэй байшин босох нь буруу юу байхав. Тэгээд ч тэр талбайг олигтойхон байлгаж чаддаг ч биш дээ. Хөшөө гэж нэг юм нь оршуулгын чулуу шиг юм байдаг биз дээ.

  3. soc-11 said

    Уг нь манай оюутнууд тэмцэх, жагсах дуртай. Тэмцлийн талбар, жагсаалын байр нь энэ л талбай баймаар. Би анх тэр “оршуулгын чулуу”-г энэ талбай хараад машины зогсоол, “мини номын зах” байх биш харин бидний газар нутаг байх ёстой байх даа гэж бодож байсан юм. Гэтэл одоо дэндэж байна аа. Элдэв бизнесийн золиос болж байснаа оюутнууддаа ном худалдаж “буян” хийдэг хэдэн хүний амьдралыг залгуулж, сургуулийнхаа ойр машины зогсоолгүй “азгүй” багш нар, “боломжийн” оюутнууддаа бас “буян” болж байсан нь хамаагүй дээр байсан юм даа…

  4. huder said

    Энэ хүрээнд яригдаад дуусвал яана! Эхний нийтлэлийг бодвол нилээн нухацтай цаг гаргасан байна. Ажил хэрэг болог

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: