Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ӨӨР ТӨРЛИЙН ӨГӨГДЛИЙН САНГААС SPSS ПРОГРАМ РУУ ТАТАЖ АВАХ

Posted by bolod on November 1, 2009

SPSS програмыг хэрэглэх нь – 3

Үүний өмнө бид та бүхэнд аливаа судалгааны Database буюу өгөгдлийн сан ямархуу бүтэцтэй байдаг болон судалгааны анхдагч мэдээллийг компьютерт хэрхэн оруулах талаар зарим зөвлөгөөг хүргэсэн билээ. Энэ удаад Excell програм ашиглан оруулсан мэдээллийг (Excell -ийн файлыг) SPSS програм руу хэрхэн татаж авах болон хувьсагчдыг хэрхэн тодорхойлох талаар зөвлөгөө өгөх болно.

            Хэрэв та санаж байгаа бол Excell програм ашиглан оруулсан мэдээллийн маань багана бүр тус тусдаа бие даасан хувьсагч болох бөгөөд бүгд өөр хоорондоо ялгаатайгаар нэрлэгдсэн байх ёстой. (Энэ нь баганын хаягнаас ялгаатай) Бидний толгой мөр болгон оруулсан хувьсагчдын нэрс маань тухайн өгөгдлийг SPSS програм руу татаж авах үед автоматаар мөнхүү хувьсагчийн нэр болж ордог. SPSS програмд яг адил нэртэй хоёр өөр хувьсагч байж болохгүй учраас Excell програмын толгой мөрөнд оруулсан хувьсагчдын нэр (Энэ нь Excell програмд хэдий бололцоотой ч гэсэн) өөр хоорондоо ялгаатай байх ёстой юм. Та толгой мөрийг зөв оруулж, хувьсагчдаа зөв нэрлэчихсэн, бүх мэдээллээ компьютерт шивж оруулаад дахин дахин сайтар шалгачихсан бол одоо мэдээлэл оруулах үе шат дууслаа. Одоо Excell програмаасаа гарч мэдээллээ SPSS програм руу татаж авахад бэлэн болсон байна.

 Бид дараагийн шатанд мэдээллийг SPSS програмын Data Editor цонх руу татаж авч, хувьсагчийг тодорхойлон, мэдээллийг боловсруулахад бэлтгэх ажлыг гүйцэтгэнэ.

            SPSS програмыг ажиллуулъя. Ингэхэд  хамгийн түрүүнд Data Editor цонх идэвхжих ба юуны өмнө 6 үндсэн сонголт бүхий харилцах цонх нээгдэнэ.  

q1 (WinCE)

Хэрэв та SPSS програмыг анхлан ашиглах гэж байгаа бол энэ програмын талаарх товч ойлголт авахын тулд хамгийн эхний Run the tutorial гэсэн сонголтыг идэвхжүүлж OK товчийг дар.  Энэ нь SPSS програмыг эхлэн суралцагчдад зориулсан хичээл юм.

  • Type in data сонголтыг хийснээр мэдээлэл оруулах засварлах үйлдлийг гүйцэтгэнэ.
  • Run an existing query сонголтоор өмнө нь үүсгэсэн Query файлыг ажиллуулна.
  • Create new query using Database Wizard сонголтоор өгөгдлийн сан ашиглан шинэ Query үүсгэх үйлдлийг гүйцэтгэнэ.
  • Open an existing data sourse -ийг сонгосноор өмнө нь үүсгэсэн өгөгдлийн файлуудаас хэрэгтэй өгөгдлөө сонгож нээх боломжтой.
  • Open another type of file сонголтоор SPSS-ийн өөрийнх нь sav гэсэн өргөтгөлтэй файлуудаас өөр, бусад төрлийн  өгөгдлийн файлуудыг нээнэ.

Бид судалгааны мэдээллийг EXCELL програм ашиглан оруулах талаар зөвлөсөн учраас одоо түүнийгээ SPSS рүүгээ хэрхэн татаж авах талаар зөвлөе. Үүний тулд 5 дахь сонголт буюу өгөгдлийн файл нээх сонголтыг идэвхжүүлнэ. Ингэхдээ SPSS програмын өгөгдлийн файл биш, өөр төрлийн файл нээх гэж байгаа учир More files… гэдгийг сонгон OK товч дарна. Ингэхэд жирийн Open file буюу файл нээх цонх гарч ирэх бөгөөд энэ цонхны Files of type буюу файлын төрөл гэсэн талбараас Excel (*.xls) гэснийг сонгож идэвхжүүлснээр xls гэсэн өргөтгөлтэй файлууд цонхонд ил гарч харагдана. Одоо нээх гэж байгаа файлаа сонгож аваад Open товчийг дарвал дараах цонх гарч ирдэг.

q2

Энэ цонхонд бид тухайн файлын аль Sheet -ээс, ямар мужид байгаа мэдээллүүдийг сонгон авч Data Editor цонхонд оруулах вэ гэдгээ зааж өгөх юм. Yүний дараа ОК товчийг дарвал бидний сонгож авсан мэдээлэл  Data Editor цонхонд орж ирэхийн зэрэгцээ, эхний мөрийг автоматаар хувьсагчуудын нэр болгож авдаг. Үүний тулд зураг дээр байгаатай адилаар Read variable names from the first row of data. товч идэвхжүүлэгдсэн байх ёстой. Хэрэв энэ товчийг идэвхжүүлээгүй бол Variable name буюу хувьсагчдийн нэрийг толгой мөрнөөс уншилгүйгээр бүх хувьсагчдийг ерөнхий нэр өгч эхнээс нь дэс дараалан (VAR0001, VAR0002 . . . г.м) дугаарладаг.

            Таны өгөгдөл бүгд үнэн зөв алдаагүй шивэгдсэн бол та өгөгдлөө Data editor цонхонд татаж авснаар мэдээллээ боловсруулах ажилдаа орж болно. Хэрэв зарим нэг нүдэнд алдаа гарсан, өөр төрлийн өгөгдөл оруулсан зэргээс үүдэн SPSS програм руу хөрвүүлэх боломжгүй болвол Output цонх идэвхжиж, татаж авч чадаагүй мэдээлэл бүхий нүднүүдийн талаарх сэрэмжлүүлэг гарч ирнэ. Та үүнийг ашигласнаар аль баганын, хэд дэх мөрний ямар мэдээлэл бүрэн  танигдаж чадахгүй байгааг олж илрүүлэн засах боломжтой. Амжилт хүсье.

2 Responses to “ӨӨР ТӨРЛИЙН ӨГӨГДЛИЙН САНГААС SPSS ПРОГРАМ РУУ ТАТАЖ АВАХ”

  1. aa said

    Excel deer khiigeed khuulakh, shuud SPSS deer khiikh khoyoriin ali ni zugeer ve?

  2. toggie said

    excel deer medeelelee yaj oruuldag ve? bi huvisagchuudaa buruu temdeglesen yum bailgui boldoggui ee? tuslaach

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: