Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МОНГОЛД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?

Posted by bolod on November 6, 2009

Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтыг үзлээ. Олон янзын сэтгэгдэл төрж байна. Хамгийн эхнийх нь “Нэг хүн яаж ийм их ажил амжуулдаг юм бол” гэсэн бодол. Иймэрхүү үгийг яг түүний тухайд би урьд нь сонсож байсан юм. Ажлаа хийгээд л бусадтай адилхан яваад байдаг, хэдийд нь ч юм ийм сайхан аялгуунууд зохиочихсон байдаг хэмээн хамт ажиллагсад нь гайхацгааж байсан. Тоглолтыг үзэж эхлэнгүүт, мөнөөх л бодол толгойд орж ирсэн. Нээрээ хэдийд нь амжуулдаг юм бол гэж.

Дараагаар нь, энэ бүх дуунууд, энэ гоё аялгуунуудыг яаж нэг хүн зохиодог байнаа гэж бодогдсон. Би хувьдаа хичнээн хичээгээд ч, бүх насаа зориулаад ч эдгээр аянуудын нэгийг ч амьдралдаа зохиож бүтэхгүй. Ямар хүнээс ийм гоё аялгуунууд төрдөг байнаа, дотроо юу бодож, хүсэж, сэтгэж байдаг хүн ийм гоё аянуудыг төрүүлдэг, тэдгээр нь бүгдээрээ шахуу хит болж байдаг юм бэ? гэж бодогдов.

Удаалаад, Л.Балхжав эдгээр гоё аялгууг зохиогоогүй бол яруу найрагч нь ч дуучид нь ч ингэж олонд танигдаж алдаршихгүй байсан биз гэх бодол харвана. Дууг бүтээхэд яруу найрагч, хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучид, найруулагч гээд олон уран бүтээлчийн хөдөлмөр шингэдэг гэдэг. Гэхдээ л эдгээр аялгуу байхгүй бол аягүй бол тэр том том одод юугаа дуулах байсан юм бол гэж эрхгүй бодогдлоо. Балхжавын концертод, од нь ч бай мод нь ч бай хэнбугай нь ч дуртай дургүй ирж дуулдаг биз. Гэхдээ тэр дуучнаар дутаа гэж үү? Одод нь үнэд орвол залуу одод нь зөндөө л байгаа юм чинь. Байхгүй бол тодруулчихна.

Дараалаад, тэрээр аргагүй л оддыг төрүүлэгч юм гэж санагдав. Оддын дууг зохиохоос гадна “Оддын эрэлд” шоу, “Universe Best Songs” шоугаараа тэр олон залуу авьяастнуудыг шинээр тодруулж, олон түмэнд таниулж чадсан. Энэ хоёр арга хэмжээний үр дүнд төрсөн олон дуучдыг бид мэднэ. Одод төрүүлэх аргачлалыг, технологийг тэр мэддэг, хэрэгжүүлж чаддаг ажээ.

Тэгээд, тэр аргагүй сайн менежер юм гэж хүндэтгэх сэтгэл төрлөө. Оддыг төрүүлэх реалити шоугаараа олны анхаарлыг татаж чадсан. Анхаарлыг нь татангуутаа түүгээрээ тоглолт зохион байгуулчихсан. Тоглолтын дараагаар шилдэг 25-ыгаа оролцуулаад мюзикл-уран сайхны кино хийчихлээ. Тэр нь ч багагүй орлоготой байгаа. Жил бүр “Миний дуунууд” тоглолтоо хийж, том хэмжээний шоу зохион байгуулна. Түүнд бүх дучид оролцохгүй байхын аргагүй. Яагаад гэвэл бүгдээрээ түүний зохиосон дууг дуулдаг юм чинь. Концерт, киноныхоо дуунуудыг эвлүүлээд, CD, DWD гаргачихна. Энэ бүхнийгээ телевизээрээ сурталчилж пиардана. Түүний шоу нь угаасаа UBS телевизийнхний ажлын нэг хэсэг. Энэ бүх бие биеэ дэмжиж, залгаж, сурталчилсан дараалсан арга хэмжээнүүд нь түүний аргагүй л сайн менежер, шоу бизнесийн том төлөөлөгч болохыг батална.

Эцэст нь, Монголд хамгийн жаргалтай хүн нь тэр юм гэж бодлоо. Түүний мөнгө олох, эрхэлж байгаа ажил, сонирхол, хоби бүгдээрээ нэг зүйл дээр аргагүй давхцаж төвлөрсөн байна. Тэр дуугаа зохиогоод, ТВ-ээ удирдаад, шоугаа хийгээд, концертоо тавиад, дуртай сонирхолтой зүйлээ хийнгээ мөнгөө ч олж, бусдад ч мөнгө олж өгч, ажлаа ч хийж, ажлаа ч хийлгэж, олонд танигдаж, тайлагнаж, бусдыг ч олонд таниулж, од болгож байна. Тэгэхээр тэр яах аргагүй хамгийн жаргалтай хүн мөн байна.

5 Responses to “МОНГОЛД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?”

  1. zorigtsoc said

    Рок попын ертөнцийн нүүр царай, аугаа хөгжмийн зохиолч л юм даа…

  2. Ёстой үнэн … бичлэг таалагдлаа

  3. huder said

    Амжилт

  4. цоож said

    Тийм ээ жаргалтай хүн юм.

    /DVD /

  5. jambaa said

    Төрийн ажлыг ингэж хийх юмсан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: