Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

КОМУ НУЖНА МОНГОЛИЯ

Posted by bolod on November 9, 2009

 WHO NEEDS MONGOLIA

Ийм нэртэй нэгэн эмхтгэлийг Эрүүгийн тагнуулын албанаас эрхлэн гаргасан байна. 2008 оноос хойшхи Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд болж буй өөрчлөлтүүд болон өрнөж буй улс төрийн үйл явцтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээллүүдийг багтаажээ. Эмхтгэлийн нэр нь зэвүү хүрмээр боловч, гадныхны нүдээр Монголыг харж бичсэн мэдээллүүдийн эмхтгэл тул бас ч ойлгож болохоор. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор Монголын улс төр эдийн засгийн амьдралд гарах өөрчлөлтүүдийн талаарх анализ дүгнэлтүүд энэ эмхтгэлд олон оржээ. Эндээс, С.Баяр хамтарсан засгийн газар байгуулах болно гэдгийг урьдчилан таамагласан мэдээллүүд Оросын хэвлэл мэдээллээр бүр 2008 оны 7 сарын 2-нд цацагдаж байсныг үзэж, уншиж болно.

Эндээс 7 сарын 1-ний үйл явдлын талаарх олон янзын таамаглал, дүгнэлтүүдийг сонирхож болно. Монголын уул уурхай, Асгат, Оюутолгой, Таван толгой, уран, алт зэс, нүүрс, фосфороос эхлээд төмөр зам, Эрдэнэт, Монголросцветмет болон Анод, цаашилбал намууд, хүчний харьцаа, хүчний тэнцвэрийн талаар Оросууд юу бодож бичиж байдгийг уншиж болно. Манай эрүүгийн тагнуулын алба “мундаг” ажилладаг ажээ. Монголын талаарх гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа голлох вэб сайтуудаар гарсан мэдээллүүдээс дээжлэн авч, улс төрчид бодлого боловсруулагчдад зориулан эмхтгэн гаргасан бололтой юм. Монгол орон өдгөө геополитикийн хувьд нэгэнт сонирхлын бүс болсон тул гадныхны байр суурийг мэдэж байхад юунд илүүдэх билээ.

Nov2009 004 (Small)

Nov2009 008 (Small)

Nov2009 009 (Small)

Nov2009 010 (Small)

Nov2009 006 (Small)

Гэхдээ энэ эмхтгэлд орсон мэдээллүүдийг манай эрүүгийн тагнуулын албаныхан олж цуглуулаагүй юм. Эрж хайх, уншиж шүүх, хэрэгтэй хэрэггүйг ялгаж салгах, гол болон гол бус мэдээллүүдийг сортолж шигших бүх ажлыг нэгэн чөлөөт судлаач сайн дураараа, өөрийнхөө хоббигоор, цаг заваа зарцуулан хийж, өөрөө санхүүжүүлэн нэгэн вэб сайт үүсгэн, тэндээ байрлуулсан болохыг би мэдэх юм. Манай агуу тагнуулчид ердөө тэндээс нь бөөн бөөнөөр нь хуулж аваад л эмхэтгээд тавьчихсан аж. Тэдний ажлыг, бүхэл бүтэн институцийн хийх ажлыг өмнөөс нь хийчихсэн байхад ичих ч үгүй зүгээр л хуулаад хэвлэчихэж. Тэгээд түүнийгээ “Эрүүгийн тагнуулын ажил 40 жилд” гэж тунхаглаж байгаад, дарга нь гарын үсэг зураад хэвлэчихснийг та харж байна. Тэнд харин өөр хүний нэр байхгүй ажээ.

http:/www.unuudur.com сайтыг тодорхой хүрээнд нэгэнт мэддэг болсон. Албан хүрээнийхэн өргөнөөр ашигладаг, өдөр тутмын зарим сонинууд тэндээс мэдээлэл аваад зүгээр л орчуулаад “биччихдэгийг” хэлэхээ больё. Тэндээс олон олон сенсааци эхэлснийг харин хэлж болно. Тэндээс олон олон “нууц” мэдээлэл тарсныг харин хэлж болно. Оюутолгойн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор оросууд, “бид Оюутолгойг алдчихлаа” гэж бичиж байсныг харж болно. С.Баяр ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор, “Манай талын хүн огцорчихлоо” хэмээн оросууд бичиж байсныг уншиж болно.

Энэ санаа уг нь нэлээд эртнээс эхэлсэн юм. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын талаар цацагдаж байгаа ноцтой мэдээллүүдийг цуглуулж орчуулан Монголчуудад хүргэх, арга ядахад орчуулгагүйгээр дамжуулж байх санаачлагыг гаргаж билээ. Мөн л нэгэн бодлогын судлаач энэ санааг гаргаж, бодлогын судлаачдын хүрээнд хамтран эхлүүлсэн ч тууштай хэрэгжүүлж, үргэлжлүүлж чадаагүй билээ. Уг нь дэлхийгээр нэг тарчихсан байгаа Монголчуудаараа дамжуулж, сүлжээ үүсгэн ийм мэдээллийн бааз үүсгэхээр зорьж байсан юм.

Харин одоо үүнийг хийхэд нэг их олон хүн хэрэггүй байсныг, үүний тулд тийм нүсэр аппарат хэрэггүй байсныг, нэг хүн л ямар их ажил амжуулж, ямар нөлөө үзүүлж чадахыг энэ эмхтгэлээс харж байна.

Дэлгэрэнгүйг ШИНЭ ХОЛБООСУУД доторх Өнөөдөр.сом линкээр орж үзэж болно.

3 Responses to “КОМУ НУЖНА МОНГОЛИЯ”

  1. amar said

    Ийм учиртай юм бий.

  2. kakadu said

    Гэхдээ орсуудын байр суурь логикийн хувьд нэлээн зөрчилтэй байна.
    Баярын үед Оюутолгойн гэрээ хийгдсэн. ЗГ-ын тэргүүн учраас мань хүн өөрөө нэлээн гэрээг зүтгүүлсэн нь мэдээж. Гэтэл оросууд “бид Оюутолгойг алдлаа” гэж халагласан мөртлөө дараа нь “манай хүн огцорчихлоо” гэсэн байх юм. Өөрсдийнх нь талын хүн юм бол Оюутолгойг тэдэнд яагаад өгсөнгүйв? Тэдэнд өгөөгүй байхад яагаад “манай хүн” гэж халаглав? Зөрчилтэй байгаа биз?

  3. huder said

    …………..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: