Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СОНГУУЛИЙН ЗАРИМ ГАЖИГ

Posted by bolod on November 16, 2009

2008 оны УИХ-ын сонгууль олон мандаттай тоймсгосон тойргоор явагдсанаас болоод олон зөрчилтэй маргаантай асуудлуудыг дагуулаад байна. Энэ нь угаасаа ихээхэн хүнд хэлбэр бөгөөд сонгуулийн энэ хувилбарыг сонгосноор гарцаагүй тэдгээр хүндрэлүүдтэй тулгарахаас аргагүй байсан болов уу? Ер нь хоёр сонгуулийн хооронд сонгуулийн хуулинд хоёронтаа өөрчлөлт оруулсан нь бараг анх удаагийн тохиолдол бөгөөд энэ нь намууд сонгуульд бэлэн биш, аль аль нь ялна гэдэгт итгэлгүй, нөхцөл байдал маш богино хугацаанд өөрчлөгдөж, сонгуулийн хууль эрх баригчдад ашиггүйгээр эргэж болохуйц байсан болохоор ийнхүү дахин дахин өөрчлөхөд түлхсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Сонгуулийн хууль хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй, түүнд хууль бусаар редакцийн нэртэй засваруудыг нэр бүхий субъектүүд оруулсан, сонгуулийн хуулиас эмэгтэйчүүдийн квотын асуудлыг авч хаясан, тэрчлэн үндсэн хуулинд заагдсан сонгох сонгогдох тэгш эрхийн зарчим алдагдсан зэрэг нь олон маргаантай асуудлуудыг дагуулдаг талаар үл өгүүлэн болж өнгөрсөн 2008 оны сонгуулийн зарим гажгийг хөндье.

Олон сонголт. Социологийн асуулгын судалгаанд олон сонголттой асуулт гэж бий. Энэ нь олон боломжит хувилбаруудаас хэд хэдийг сонгуулдагаараа олон мандаттай сонгуультай нэлээд төстэй юм. Нэгдүгээрт. Ажиллагаа ихтэй. Социологийн судалгаанд олон сонголттой асуултыг боловсруулах дүгнэх, ашиглах нь нэг сонголттой асуултыг боловсруулах дүгнэхээс харьцангуй хүнд төвөгтэй байдаг. Үндэсний хэмжээний түүвэр судалгааг анкетаар авахад ихэвчлэн 1000-1500 орчим хүнээс, маш ховор тохиолдолд 5000 хүртэлх, түүнээс дээш анкетаар түүвэр судалгааг хийдэг. Цаг хугацааны хувьд харьцангуй шахагдалгүйгээр, ямар нэг дарамт шахалтгүйгээр, техник хэрэгсэл ашиглан боловсруулахад ч олон сонголттой асуулт нь хүндрэлтэй байдаг атал Монгол улсын бүх сонгогчдыг хамарсан сонгуулийн хувьд ямаршүү хүндрэлтэй байх нь ойлгомжтой бизээ. Хоёрдугаарт. Ижил боломжтой биш. Социологид, олон сонголттой асуултын хувьд сонголтын боломжит хувилбараас нь хамааруулан сонголтын хязгаарыг тогтоодог бол, улс төрийн сонгуульд сонгогчдын төлөөллийн тэгш байдлыг харгалзах үүднээс мандатын тоог тогтоодгоороо ялгагдана. Олон сонголттой асуултын нэг дутагдал нь хариултын тоо хэт олон байх тусам асуултын нарийвчлал багасдагт байдаг. Яг түүнтэй адилаар сонгуульд хэт олон нэр дэвшигч нэр дэвших тусам сонгогчдод сонгоход төвөгтэй хүндрэлтэй болдог. Иймээс сонгуулийн саналын хуудсанд нэр нь хэр дээгүүр бичигдсэнээс хамаарч сонгогдох магадлалд өөрчлөлт ордог билээ. Бидний судалгааны туршлагаас үзэхэд, нэрийн жагсаалтад 10 нэрийн дээр доор бичигдэхэд саналын дүнд 4 орчим хувийн зөрүү гардаг юм. Гуравдугаарт. Сонголт хийх боломжгүй. Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулахад тухайн нэр дэвшигчийн танигдсан байдал маш чухал. Танигдсан гэдэг нь гэхдээ заавал сайн талаар байх албагүй, Жишээлбэл Гаалийн Баатар байлаа гэхэд танигдсан байдлаараа нэлээд дээгүүр орж ирэх жишээтэй. Танигдсан байдал нь өндөр, тэгээд араас нь аль намаас нэр дэвшиж байгаагаас хамааруулан бусад хүчин зүйлийг нэг их тоолгүйгээр сонгочихож магадгүй байдаг байна. Дөрөвдүгээрт. Хянах боломжгүй. Мандатын тоондоо багтаан хэдэн ч нэр дэвшигчийн нэрийг сонгож болохоор сонгуулийг зохион байгуулсан. Нэг сонгогч нэг л саналын эрхтэй байхад сонгуульд оролцсон сонгогчийн тоо болон нэр дэвшигчдийн авсан саналын тооны нийлбэрийг тулгаж бланслуулах боломжтой байдаг бол олон мандаттай тохиолдолд боломжгүй болчихож байна. Жишээ нь дөрвөн мандаттай тойрогт сонгогч 1 санал өгсөн ч, 4 санал өгсөн ч хүчинтэйд тооцогдоно. Тиймээс үүнийг хянах боломжгүй.  Тоолоход хүндрэлтэй. Дээрх хүндрэлтэй байдлуудаас болоод саналыг тоолоход бүр ч хүндрэлтэй байна. Онолын хувьд хувилбарын тоо нь энгийн хүний төсөөлж, баримжаалж чадах боломжоос давсан олон янзын хувилбар үүсгэж болно. 16 нэр дэвшигчтэй 4 мандаттай тойрогт гэхэд л бүтэн сонголтын хувьд 16-аас дөрвөөр авсан хэсэглэлийн тоотой тэнцүү тооны хувилбарт сонголт гарна. Дээр нь 16 –аас гурав, 16 –аас 2, 16-аас нэгээр авсан хэсэглэлийн тоотой тэнцүү тооны гэх мэтчилэн дутуу сонголтын хувилбарууд үүснэ. Энэ олон хувилбарыг тоолохын тулд гарцаагүй механик хар ажиллагаа их орно. Хар ажил их болох тусам хүний оролцоо нэмэгдэнэ. Хүний хүчин зүйл нэмэгдэх тусам намуудын сонирхол шургална. Луйвар, будлиан гарцаагүй гарч таарна.

Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Олон мандаттай тойргийн нэг дутагдалтай тал нь намуудын хувьд нэг намын нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн байлаа. Эсрэг намынхаа хүнтэй өрсөлдөхөөсөө илүүгээр рейтинг ойролцоо яваа бол өөрийн намын хүнийг ч хамаагүй “устгаж” дээр нь гарахыг боддог байна. Энэ үед намын бодлого шийдвэр огт хамаагүй болчихно. Тэгэхээр зэрэг л намаас нэр дэвшүүлэх, намын мөрийн хөтөлбөр боловсруулах зэрэгийн ач холбогдол буураад явчихдаг байна. Үүнийг улс төрийн намууд сайн тооцоолж чадаагүй бөгөөд энэ сөрөг талыг мэдрэх үед галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн, өөрчлөх ямар ч аргагүй болчихсон байлаа. Тэгээд л намууд “Баярыг багаар нь” гэх ч юм уу, эсвэл “Ардчилсан намынхныг бөөндөе” гэх зэрэг уриаг гаргаж эхэлсэн билээ. Зарим нам дамнасан пиарчид “танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр”, “огт танихгүй улс төрчдийг сонгож болохгүй”, “сонгуульд тэртээ тэргүй ялахгүй нь тодорхой намын нэр дэвшигчдийг битгий сонгоорой”, “энэ хоёр намаа л сонгоорой” гэх мэтээр сурталчилж эхэлсэн. Гэвч энэ нь огт боломжгүй байлаа. Намаас дайжих үйл явц нэгэнт бодитой болчихсон байсан тул намыг нь харж сонгох нь тийм үр дүнтэй тактик биш байсан юм. Тиймээс л нам, намаас нэг нэгийг сөөлжилж сонгох ч юм уу, эсвэл намыг нь биш, хүнийг нь харж сонгох хувилбаруудыг илүү дэмжиж байв. АН, эвтэй дөрөв, хос морьд, шадар гурав гэх мэт чихэр шиг уриа олныг хийсэн ч нэг л явахгүй байсан. Харин ч үүний эсрэг Баянгол дүүрэг дээр “Учиртай гурван толгой” нэртэй сурталчилгааны материал тарж олон хүний мэдрэлийг нь таслах шахсан санагдана. Энэ материалын хорлонтой нь гурван өөр намын нэр дэвшигчийг дэмжиж байснаараа, намыг нь биш хүнийг нь сонгоё гэж уриалснаараа нэг намын нэр дэвшигчдийг дотор нь ёстой л хагалаад хаячихсан бололтой байдаг. Залгаад Учиртай гурван толгой-2, Учиртай дөрвөн толгой зэрэг материалууд ч гарч, пиарчид улстөрчид сандралдан мэдэгдэл гаргаж, спиндокторууд нь барьц алдаж, нийтлэл бичиж байсан нь тэдний сандралын зөвхөн өчүүхэн хэсэг нь байлаа. Хэрэв энэ материал эрт тарж, залгаад бусад тойргууд дээр давалгаалсан бол “Баярыг багаар нь” (Сонгоё ч гэж байгаа юм уу, сольё ч гэж байгаа юм уу), “АН-ыг бөөндөе” (Ямар бөөний бараа биш дээ) зэргийн эсрэг хүчтэй зэвсэг болж чадах байв. Гэвч тэр үед үүнийг ухаарч байсан хүн байхгүй бөгөөд хэн нэгний хийсэн санамсаргүй үйлдэл олон хүнийг сандраагаад л өнгөрсөн юм. Дүгнэвэл энэ сонгуулийн систем нь хэдийгээр мажоритар гэх боловч пропорциональ систем аятай сурталчилгаа явуулж байснаараа, улс төрчид нь наагуураа манай намынхныг дэмжээрэй гэж уриалж байсан ч цаагуураа амь амиа бодож хоорондоо далдуур толхилцож байсан гажигтай байлаа. Сонгуулийн систем болон сурталчилгааны тактик илэрхий зөрчилдөж байсан нь энэ удаагийн сонгуулийн нэгэн гажиг юм…

үргэлжлэл бий

4 Responses to “СОНГУУЛИЙН ЗАРИМ ГАЖИГ”

  1. amar said

    Олонд танигдсан байдал гэдэг нээрэн чухал шүү. Саяын нөхөн сонгуулиар гэхэдС.Жавхлан 4т явж байв уу даа.
    Намууд хүчний болоод сонгогдох магадлал өндөртэй хүмүүсийг ямар харьцаатайгаар тойргуудад тавьсныг тэр бүр мэдэхгүй юм. Энэ тал дээр аль нам илүү ажилласан юм бол?

  2. huder said

    Багшаа надаа нэг гоё томъёолол байгаа.

  3. huder said

    Монголын сонгуулийн тогтолцооны талаар

  4. Сонирхолтой нийтлэл байна. Баярлалаа.,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: