Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЮУТНУУД ЗӨВШӨӨРӨХГҮЙ?

Posted by bolod on November 18, 2009

Өнөөдөр оюутны эрхийн өдөр. НҮБ-ээс энэ өдрийг олон улсын оюутны эрхийн өдөр болгон зарласан гэнэ. Гэхдээ энэ жил нөгөө H1N1 –ээс болоод оюутнууд эрхээ хамгаалахгүйгээр шийджээ. Ёс төдий 10 зүйлт шаардах бичгийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт уламжилжээ. Шаардах бичиг нэртэй боловч шаардах бичигт заасан 10 “шаардлагыг” заавал биелүүлэхийг шаардахгүй, “Бодит ажил болгох тал дээр анхаарч ажиллах”-ыг л шаардах ажээ. Ерөнхийдөө зөвдүү л шаардлагууд, тэгэхдээ заавал биелүүлэхийг шаардахгүй, тэгэхдээ “шаардсан” л болох аж.

Шаардлагад, төрөөс оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгийг нэмэгдүүлэх (1 хүүхдийнхийг ч хамаагүй), сургалтын орчныг сайжруулах (ханаа будах ч юм уу), оюутнуудын НДШ-ийг төрөөс даах (хүүхдүүдийнхийг даахаа болих гээд байхад мөн горьдов оо), оюутнуудын спортоор хичээллэх боломжоор хангах (талбай дээр нь граж барьж байхад), 20000 оюутны дотуур байрыг төрөөс мөнгө гарган барьж өгөх (оюутны дотуур байрнуудын завсар зочид буудал бариад байхад) хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангах (төгсөгч бүр ажлын байраар хангагдаж байх социалист маягийн тогтолцоонд шилжүүлэх), төрийн болон хувийн чанаргүй их дээд сургуулиудыг цөөлөх (сайд дарга нарыг хувийн бизнесээ зогсоо гэснээс өөрцгүй), их дээд сургуулийн багш нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх (хуулан бичлэг юм уу цээж бичиг хийлгэдэг багш нараа “солихыг” шаардаагүй ердөө л тэднийг дахин бэлтгэж өгөхийг хүссэн байна, баярлалаа) оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлэх болон оюутны байгууллагуудад санхүүжилт олгох гэх зэрэг олон “зөв” заалтуудыг оруулжээ. Дээшлүүлэх, сайжруулах, чанаржуулах, нэмэгдүүлэх, анхаарах гэсэн ерөнхий агуулгатай шаардлагууд нь хэмжигдэх боломжгүй ерөнхийдөө л зөв шаардлагууд байна.

Шаардлага дахь заалтууд нь голдуу төрөөс юм нэхсэн, халамжийн тогтолцоонд шилжих гэсэн социалист агуулгатайгаас гадна шууд биелэгдэх бололцоогүй олон зүйлийг хамж шимсэн шинжтэй байх аж. Өөрөөр хэлбэл фокусгүй, тодорхой чиглэсэн зорилгогүй, тэр хэрээр цохилтынх нь хүч багатай, шаардлагын хариуг нэхэх боломжгүй учир ердөө л шаардсан дүр үзүүлсэн хэрэг аж. Улсаар угжуулж байгаад үнэгүй сурах юм гэнэ. Тэгээд цалинтай дадлага хийж, төгсөнгүүт ажлын байр бэлэн байх учиртай, ямар ч өрсөлдөөнгүй эрсдэлгүй амар.  Төвлөрсөн төлөвлөгөөг л шаардаад байгаа бололтой. Тэдний шаардлагыг ингээд л унагачихна. Эдгээр шаардлагуудыг бүгдийг биелүүлнэ гэвэл улсын төсөв багадах маягтай. Эрэлт нийлүүлэлтийг бланслуулахыг шаардах мөртлөө оюутнуудад дэмжлэг үзүүлэхийг шаардсан байгаа нь зөрчилт шинжтэй. Эрэлт нийлүүлэлтийг бланслуулна гэвэл оюутны тоог цөөлөх хэрэгтэй болно. Сургуулиудыг хааж, цөөлж, оюутнуудын тоог хасвал оюутны эрхийг зөрчлөө гээд юу гээч шуугиан тарих бол. Бүхэлдээ энэ шаардлагын үр дүнд юу ч болохгүй юу ч хийгдэхгүй, ердөө л “Тайван амгалан байцгаа, учрыг сайтар магадлая” гэсэн хариу л хангалттай.

Арслантай гүүрний зүүн талын оюутны хотхон дахь сагсны талбайд граж байгуулахыг оюутнууд эсэргүүцэж байгаа ажээ. Үүнийг би хоёр гараа өргөөд дэмжмээр байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй хэмээн оюутны холбооныхон мэдэгдсэн гэнэ. Маш зөв, тууштай байгаарай гэж хүсье. Тэдний зөвшөөрөлгүйгээр байшин барьж болохгүй гэж эндээс дүгнэж ойлгогдож байна. Харин хамар доороос нь ОЮУТНЫ ТАЛБАЙГ булааж байшин барьж байгааг тэд анхаараагүй юм болов уу? Ердөө л талбайгаа шаардаад тэрийгээ нэхсэн бол үр дүнд хүрсэн бол том амжилт болох байлаа. Дараа нь талбай дээрээ бусад шаардлагаа тавьж болох байсан. Одоо талбайгаа лдсан тул хүний газар дээр гудамжны тэмцэл л хийх үлдэж байна. Эсвэл байшин барихыг тэд “зөвшөөрсөн” юм болов уу? Гэсэн асуулт урган гарна даа.

Ер нь Монголын Оюутны Холбоо, оюутнуудын эрх ашгийг төлөөлж чадаж байгаа юу?

One Response to “ОЮУТНУУД ЗӨВШӨӨРӨХГҮЙ?”

  1. Huder said

    Мэдэхгүй. МОХ гэж байдаг юм уу. Ардын их хурлын дептат шиг хэн нэгэн ямар нэгэн хүмүүс л байдаг байх. Өөрөөр хэлбэл цаанаасаа сонгогдсон цөөн хэдэн амбицтай шаталсан тогтолцоотой нөхдүүд байдаг байхаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: